"Улаанбаатарын өвлийн наадам" маргааш болно
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран өвлийн болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах зорилгоор  “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Улаанбаатарын өвлийн наадам 2015 оны 02 дугаар сарын 01–ний өдөр Туул гол дээр болно. Наадмын үеэр уран гулгалтын болон тэшүүрийн үзүүлэх тоглолт, мөсөн шагайн харваа, мөсөн сурын харвааны мэргэжлийн тамирчид, жуулчдын тэмцээн, нохойтой чарга, өвлийн дугуйн аялал, тэмцээн болно. Мөн нийслэлийн иргэд, жуулчдад зориулж урлагийн тоглолт, өвлийн хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом наадгай, бэлэг дурсгалын зүйлсийн үзэсгэлэн худалдаа, халуун хоол ундааны үйлчилгээ явагдана.

Улаанбаатарын өвлийн наадамд оролцох гадаадын жуулчдад нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 4, 5 одтой зочид буудлуудад 50 хүртэл хувийн хямдралтай үнээр үйлчлүүлэх боломжийг нийслэлийн Аялал жуулчлалын газраас олгож байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ганаа 2015-01-31 13:42:02
    Нийслэлийн төсвөөр ч жинхэнэ гараа угааж байна даа. Сайн цаг ирэхэд ял аа үүрнэ ээ та нар
    213.87.134.241
    Мэдэгдсэн Хариулах