Монголын нийт үрсэд зориулан ном хуруулав
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд хамтран Монгол Улсын гурван сая дахь иргэн болон түүний чацуутнууд, нийт шинээр мэндэлсэн бяцхан үрсдээ зориулан ном хурууллаа.

Монголын мянга мянган үрс эрүүл энх өсөж том болж, улс эх орны ирээдүй болох зам гэгээн байж, муу бүхэн холуур өнгөрөх, арга билгийг бэлгэдсэн ном хурж байгааг Гандантэгчинлэн хийдийн хамба лам  Д.Чойжамц онцолж байсан.

Гандантэгчинлэн хийдийн лам хуврагууд Монголынхоо хүүхэд багачуудад зориулж "Ногоон Дарь-эх", "Санжид молом", "Лхам сахиус", "Лхагва гаанс" зэрэг ном уншина. Мөн  "Цагаан Дарь-Эх" номыг гурван өдрийн турш унших юм.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.