Барак Обама Афганистанд айлчлав
Сүүлийн үед АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Вашигтон болон Чикаго хотуудад гэнэт олон нийтийн дунд гарч ирэн иргэдтэй уулзан гэнэтийн бэлэг барьж байсан бол өчигдөр /V.25/ Эргэн дурсах өдөр /Memorial Day/ буюу нас барагсадынхаа дурсгалыг хүндэтгэх өдрөөр Афганистаны Кабул хотын ойролцоо орших Баграм агаарын цэргийн баазад зочилсон нь цэргүүдийн хувьд гэнэтийн явдал болсон байна. Барак Обама Афганистанд энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаад амь үрэгдсэн цэргүүдийн дурсгалыг хүндэтгэх ажиллагаанд дээр хэлсэн үгэндээ 2014 онд Афганистаны дотоодын цэргийн хүчин өөрийн орны аюулгүй байдлыг хангах үүргийг бүрэн хүлээн авах бөгөөд энэ нь АНУ-ын цэргүүд Афганистанд дайны байдалд үүрэг гүйцэтгэсэн жилүүдийн төгсгөл байх болно гэж хэлсэн байна. 2014 онд АНУ –гаар тогтохгүй Афганистанд энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа бүх улс цэргээ гаргах бөгөөд зөвхөн цоон тооны сургагч нар үлдэхээр болсон юм.  

 Энэ айлчлалынхаа үеэр Барак Обама Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайг тус цэргийн баазад урьсан боловч Карзай түүнтэй зөвхөн Кабул хотод байрлах өргөөндөө уулзах боломжтой гэж хариу өгсөн. Зарим цэргийн ажиглагчид үүнийг  Карзай өөрийн аюулгүй байдлаас хамаарч  энэ шийдвэрийг гаргасан бол Афганистаны цэргийн хүчин нөхцөл байдлыг хяналтандаа бүрэн авч чадаагүй, эсвэл энэ нь ирэх сард болох сонгуулийн ажиллагаатай холбоотой байж магадгүй хэмээн тайлбарлаж байна.  

Uno
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.