Манайд ажиллаж буй гадаад иргэдийн дундаж цалин биднийхээс гурав дахин их байна
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсөж  иргэдийн амьжиргаа улам л дордож байна. Хэдийгээр Засгийн газрын зүгээс цалин тэтгэврийг тодорхой үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа ч үр дүн муутай байна.
 
Иргэдийн авсан цалин хаанаа ч хүрэхгүй дуусч байгаа нь инфляцийн түвшин өндөр байгаатай шууд холбоотой. Монгол иргэд өөрийн эх орондоо үнийн өсөлт, инфляцид дарлуулан амьдарч байхад манай улсад ажиллаж буй гадныхан  биднээс хэд дахин өндөр цалин авч манай оронд сайхан амьдарч байна. Тодруулбал Хөдөлмөрийн судалгааны институтээс  цалин хөлсний бүтцийн тухай судалгааг хийхэд  манайд ажиллаж буй гадаад иргэдийн дундаж цалин жирийн Монгол ажилчны цалингаас гурав дахин их байжээ.

Уг судалгаанд нийт 1731 байгууллагын 28 мянга 763 ажилчин хамрагджээ. Ингээд 2010 онтой харьцуулахад ажилчдын цалин 2,3 дахин буюу 298,2 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Тэгвэл 2013 оны байдлаар ажилчдын цалин 528,7 мянган төгрөг байсан бол манайд ажиллаж буй гадныхны цалингийн дундаж нь 1,7 сая төгрөг байсан аж.

Мэдээж өнгөрсөн онд ч цалингийн хэмжээ тодорхой хувиар нэмэгдсэн. Тэгэхээр гадаад иргэдийн цалин ч мөн нэмэгдсэн. Харин чухам хэд болсон нь тодорхой бус байна.  Эндээс үзэхэд манай төрийн бодлого хэнд хаашаа чиглэгдэж байгаа нь харагдаж байна гэх хүмүүс олон байна.

Дашрамд дуулгахад Үндэсний статистикийн хорооноос оны эцэст гаргасан мэдээллээр манай улсад  87 орны найман мянган гадаадын иргэн хөдөлмөр эрхэлж байгаа ажээ.

Хөдөлмөрийн гэрээ­­гээр ажиллаж буй гадаадын ажил­чдын 34.6 хувь нь БНХАУ, 22.9 хувь нь БНАСАУ, 7.4 хувь нь ОХУ, 6.4 хувь нь БНСУ, 5.7 хувь нь БНСВУ,  дөрвөн хувь нь АНУ, 19  хувь нь бусад улсын харьяат иргэд ажээ. Өмнөх онтой харьцуулан үзвэл Вьетнам, Хойд Солонгос, Орос, Америк, Хятадаас ирж ажиллагсдын тоо 3-16,9 хувиар тус тус буурсан дүн гарчээ.

Гадны улс орноос манай улсад ирж ажил хөдөлмөр эрхэлж буй иргэдийн олонх нь барилгын туслан гүйцэтгэх ажил болон бусад нарийн мэргэжил шаардахгүй аж­лын байранд ажиллаж байгаа ажээ.

Гадаадын иргэ­дийн 1724 нь буюу 21.6 хувь нь барилгын салбарт ажиллаж буй бол 1624 буюу 20.4 хувь нь уул уурхай, олборлолтод, 1118 буюу 14 хувь нь боловсруулах үйлдвэрлэлд, 1056 буюу 13.2 хувь нь бөөний болон жижиглэн худал­даа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 908 буюу 11.4 хувь нь боловс­­ролын салбарт ажиллаж байна.
 
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • saihanaa 2015-12-21 13:24:14
    arai bolimoor ym aa
    103.229.121.181
    Мэдэгдсэн Хариулах
  • bddbdbbd 2015-04-14 06:10:26
    bbb
    103.9.90.231
    Мэдэгдсэн Хариулах
  • c.l 2015-02-21 19:24:22
    mongol hun mongoldoo amidrah bolomjiig olgoldoo,
    222.14.13.33
    Мэдэгдсэн Хариулах
  • bat 2015-01-30 16:39:32
    Mongolchyyd zalxyy ni vnen gexdee gadaadiinxand ilyy tsalin olgoj boloxgvi sh dee.Vvnees bolood möngönii xansh mongolchyyddaa xyamrald orj bna.Gadaadiinxan aj...
    79.226.68.113
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-01-30 11:24:52
    Zalhuu, zavaan, zargach, hulgaich, hudalch, hovch, gomdlogch, ataarhuu, aarhuu humuus yaj ajil hj chadah ve, rne bol mongol zan, gashuun ch gsn unen
    112.72.13.213
    Мэдэгдсэн Хариулах
  • zaluu. 2015-01-30 10:37:58
    mongoldoo bool bolj baisnaas gadaadad bool bolson in arai ner tseber yum bish uu.
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Залхуу сагсуугаа больё 2015-01-30 09:20:16
    Амаар "Би чадна" гэж хий хоосон ярих яах вэ, бодит байдал дээр бол монголчууд залхуу, цалин тавьсны маргааш ажилд ирдэггүй алга болдог гээд зовлонтой шдээ!
    43.242.243.146
    Мэдэгдсэн Хариулах
  • Zaluu 2015-01-30 07:45:03
    Chadahgui baigaa bolool barilgiin companiud hahuuliigni tolood hujaa nariig oruulj ireed bgaa bizdee. Bur tur orognoh bairiig ni beldeed.
    36.2.138.56
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-01-30 04:40:43
    Уул уурхайгаа өөрсдөө ухацгааяа.барилгаа өөрсдөө барьцгаая хүний хийдгийг бид хийж чадна .монгол хүний хөдөлмөр ч бас үнэ цэнэтэй байх эрхтэй.гадныхныг хөө
    122.201.31.141
    Мэдэгдсэн Хариулах
  • kkkk 2015-01-30 03:53:14
    mongol hvnees saihan bvteemj delhiigeer neg bhad garaad gadaag gej vheh geed bdag tenegvvd bvgd zailaach
    183.177.98.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Бүтээмжээ дээшлүүл 2015-01-30 03:33:46
    Цалин хөлс бол хөдөлмөрийн бүтээмжээс хамаардаг юм. Энд барьцах, атаархах эмоци ямар ч хамаагүй.
    202.179.15.246
    Мэдэгдсэн Хариулах
  • Zaluu 2015-01-30 03:20:12
    uul uurhain gagnii ondor tsalintai engineeruud udirdlaguudtai baritsaj bolohgiu ted gehed l naad dundajiig chine suga deesh ni tatna
    125.198.199.191
    Мэдэгдсэн Хариулах