Монголын хvн амын насжилтийн таатай цаг vе 2025-2030 он хvртэл vргэлжилнэ
Монгол Улсын гурван сая дахь иргэн болон тvvний чацуутан 180 хvvхдийг тодруулах бэлгэ дэмбэрэлтэй хэрнээ нарийн чимхлvvр ажил уржигдар Vндэсний статистикийн хороонд өрнөж ажлынхаа ард амжилттай гарчээ. Тун удахгvй гурван сая дахь иргэн болон тvvний чацуутнуудыг алдаршуулах, шагнаж урамшуулах томоохон ажил явагдана.
 
Энэ ажилд ХАХНХ-ын яам тэргvvлэх vvрэгтэй оролцох нь тодорхой. Хэдийгээр хавтгайрсан халамжийн бодлого vргэлжилсээр байна гэж шvvмжлэх иргэд байгаа ч 26 жилийн дараа сая иргэнээр бvл нэмсэн Монгол Улсын хувьд хvн амаа өсгөх нь төрийн бодлогын тэргvvлэх чиглэл гэдгийг ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ цохон тэмдэглэсэн юм. Ингээд тvvнтэй хийсэн ярилцлагыг хvргэж байна.
 
-Өчигдөр /уржигдар/ болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гурван сая дахь иргэн болон тvvний чацуутнуудыг алдаршуулах, шагнаж урамшуулах тухай шийдвэр гарсан гэсэн. Энэ асуудлыг хариуцсан сайдын хувьд та энэ талаар дэлгэрvvлэн танилцуулна уу?
 
 -За. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гурван сая дахь иргэн болон тvvний чацуутнуудыг алдаршуулах, шагнаж урамшуулах арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэр гаргасан. Vvний өмнө Засгийн газрын шийдвэр гарч аймаг, дvvрэг болгоноос гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн нэг нэг хvvхдийг алдаршуулж 70 хvртэлх сая төгрөгийн тэтгэмж, урамшуулал олгохоор шийдвэрлээд байсныг манай иргэд сайн мэдэж байгаа.
 
 Энэ 30 хvvхдийн нэрийг алдаа мадаггvй нарийн тодруулах ажлыг Vндэсний статистикийн хороо, ХАХНХ-ын яаманд vvрэг болгосон. Тэр ч vvднээс Vндэсний статистикийн хорооны мэргэжилтнvvд бvтэн өдөржин ажиллаж дээрх 30 хvvхдийн нэрийг тодруулсан байгаа. Одоо энэ нэрс нь тодорсон хvvхдvvдэд хоёрдугаар сарын 10-ны дотор бvх аймаг, дvvрэгт нь тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишvvд болон шат шатны Засаг дарга нарын оролцоотойгоор шагнал, тэтгэмжийг гардуулан өгөхөөр бэлтгэл ажлууд хийгдэж байна.
 
Дээр нь тухайн өдөр мэндэлсэн vе чацуутан 150 хvvхдийн гурван сая төгрөгийн тэтгэмжийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргаж бvх хvvхдийн нэр дээр данс нээн Сангийн яамнаас шууд тухайн аймаг, дvvрэгт нь шилжvvлж өгнө. Энэ ажил мөн хоёрдугаар сарын 10-ны дотор хийгдээд дуусна. Мөн өнөөдөр /өчигдөр/ өглөө 10 цагт Гандан тэгчилэн хийдийн хамба лам Чойжамц болон удирдлагуудтай нь ярилцан Монгол Улсын гурван сая дахь иргэн болон чацуутнууд, нийт Монголын vр хvvхдvvддээ зориулан нас, буяны ном уншуулж, хийморь сvлдийг нь даатгалаа. Манай Гандан хийдийн бvх лам энэ сайхан буянтай ажилд оролцож Монголын vр сад маш олон болох хийморь сvлдийг нь хөгжөөлөө.
 
 -Сайд аа ярианыхаа сэдвийг ялимгvй өөрчилье. Эрvvл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэх ажил ямар тvвшинд явж байгаа вэ?
 
 -Эрvvл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчлэн найруулсан төсөл явж байгаа. Анх Албан журмын даатгалын тухай хууль гэж ороод хэлэлцvvлгийн явцад албан журмын гэж нэрлэхэд нь зохимжгvй юм гээд тэр vгийг нь хассан. Эрvvл мэндийн даатгалын тухай энэ хууль батлагдсанаар эрvvл мэндийн салбарт маш том өөрчлөлт, реформ хийгдэх эрх зvйн боломж гарч ирнэ.
 
Энэ хуулийн гол онцлог нь Эрvvл мэндийн vйлчилгээг зах зээлийн системд шилжvvлж, хvн амд чанартай, тvргэн шуурхай vйлчилгээг бvх тvвшинд vзvvлдэг болоход л оршиж байгаа юм. Энэ хууль хvчин төгөлдөр болсноор даатгуулагч болгон эрvvл мэндийн цахим карттай болно. Цахим картаар хоёр төрлийн vйлчилгээ авах боломжтой.
 
Нэгдvгээрт даат­­гуулагч бvрийн нарийвчилсан мэдээллийг агуулсан файл нээнэ. Хоёдугаарт ямар эмчилгээ, vйлчилгээ авсны төлбөрийг тэр картаараа хийгээд явах юм. Дээр нь тухайн даатгуулагч өөрөө эмчилгээ, vйлчилгээгээ сонгодог эрхтэй болно. Одоо бол тухайлсан аймаг, дvvрэг, өрхийн эмнэлгээс бусад газарт эрvvл мэндийн тусламж vйлчилгээ авъя гэхээр vздэггvй, vйлчилдэггvй, хөшvvн хойрго ханддаг гээд ихээхэн гажуудал байгаа.
 
Эрvvл мэндийн цахим карттай болсноор Монгол Улсын иргэн эрvvл мэндийн карт уншдаг, магадлан итгэмжлэгдсэн эрvvл мэндийн аль ч байгууллагаар шууд vйлчлvvлэх эрхтэй болно. Нөгөө талаар энэ хууль батлагдсанаар эрvvл мэндийн салбарт тодорхой шударга, эрvvл өрсөлдөөн vvсэх боломжтой болох юм. Хэн илvv чанартай сайн эмчилгээ, vйлчилгээ vзvvлнэ, хэн илvv тав тухтай орчин бvрдvvлж чадсан нь даатгуулагчийг өөртөө татаж, ашиг орлого нь нэмэгдэх нь зах зээлийн хууль шvv дээ.
 
Эмнэлгvvдийн санхvvжилт нь гvйцэтгэлээрээ явах учир жинхэнэ амьд, шударга, чанартай эрvvл мэндийн vйлчилгээг иргэд хvртэх боломжтой болно. Өнөөдөр Эрvvл мэндийн сал­барт тогтол­цооны шинэчлэл хийж чадахгvй байгаа учир тэнд ерөөсөө ахиц, дэвшил гарахгvй байгаа юм. Энэ хууль батлагдснаар олон асуудал богино хугацаанд шийдэгдээд явчих боломжтой.
 
-Монгол Улс хэзээ иргэн нэг бvртээ Норвеги улс шиг төрийн бодлогоор хvрч, найдвартай ирээдvйтэй, хөгшин настай болсон ч амьдралын баталгаатай байх ирээдvй рvv хандсан цогц бодлоготой болох бол?
 
-Монгол Улсын хvн амын хөгжлийн бодлого нь төрийн бодлогод албан ёсоор тусдаггvй, энэ чухал асуудлыг vндсэндээ ТББ-ууд л авч явсаар ирсэн нь саяхныг хvртэл vргэлжилсэн. Харин 2012 онд шинэчлэлийн Засгийн газар анхлан ХАХНХ-ын яамыг байгуулснаар хvн амын хөгжил, хvн амын бvлгvvд рvv чиглэсэн төрийн тогтолцоо, vvрэг хариуцлагыг хуульчилж өгсөн юм. ХАХНХ-ын яам байгуулагдснаар Төрөөс хvн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогын төслийг өргөн барьсан нь одоо хэлэлцvvлгийн шатанд явж байгаа.
 
Энэхvv цогц бодлого батлагдан гарч ирвэл vvнийг дагаад 10 гаруй хууль эрхзvйн актууд батлагдана. Одоогоор Гэр бvлийн тухай хууль, Хvvхдийн эрхийн тухай хууль, Хvvхэд хамгааллын тухай хуулиуд өргөн баригдчихсан явж байгаа.
 
-Хэдхэн жилийн өмнө Монгол Улсыг хvvхэд залуучууд­­ын орон, ирээ­дvйтэй залуу орон гэдэг байсан. Одоо тэр ойлголт хэвээрээ юу?
 
-Хэвээрээ гэж ойлгож болно. Монголын хvн амын насжилтийн нэн таатай цаг vе одоо тохиож байгаа юм. Энэ маань 2025-2030 он хvртэл vргэлжлэх прогнозтой байгаа. Энэ цаг vед Монгол Улсад төрөлт өндөр хэвээр vргэлжлэх болно. Яагаад гэвэл хvн амын нөхөн vржихvйн тааламжтай нөхцөл буюу идэр залуус хангалттай хэмжээгээр нөхөн гарч ирсээр байх юм. Ийм цаг vед Монголын төрөөс хvн амаа өсгөх, хvvхэд, нийт ард иргэдээ эрvvл, аюулгvй орчинд амьдрах нөхцөлөөр хангах, амьдралын нөхцөлийг нь чанаржуулах, дээшлvvлэх гээд маш олон асуудлыг цогцоор нь шийдэх ёстой болж байгаа юм.
 
 Энэ чиглэлээр ч Монголын төр тодорхой vе шаттай зорилт дэвшvvлээд ажиллаж байна. Хэдийгээр одоохондоо нийгэм эдийн засгийн хvндрэлтэй байгаа ч гэсэн хамгийн сvvлд л гэхэд БНХАУ-ын буцалтгvй тусламжаар 21 дунд сургуулийг яаралтай барьж, ашиглалтад оруулах шийдвэр гаргалаа.
 
Аймгийн төвvvдэд төрөх эмнэлэг, ахмадын сувилал, цэцэрлэгvvд ашиглалтад орсоор байна. Улсын төсөвт ч ард иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлvvлэх зорилготой тодорхой төсөв, хөрөнгө суусныг та бvхэн мэдэж байгаа байх.
 
-Ерөнхий сайдын шууд нэвтрvvлгээр хэлсэн vгнээс хэдийгээр эргvvлэн татсан ч тодорхой халамжийн мөнгөний асуудлыг ард нийтийн санал асуулгаар дахин оруулж ирэх юм байна гэж ойлгосон. Та ХАХНХ-ын сайдын хувьд хавтгайрсан гэгддэг халамжийн бодлогыг аль талаас нь харж байна?
 
-Нэг хэсэг нь халамжийг хавгайрууллаа л гэж байна. Нөгөө хэсэг нь ээж нарыг урдаа барьж жагсаж байгаад л энэ асуудлуудыг буцаалгачихаж байна. Тэгэхээр бид яг алинаар нь явбал зөв юм гэдгээ нарийн тодорхойлох хэрэгтэй байна. Энэ төвөгтэй асуудлыг Ерөнхий сайд маш тодорхой хэллээ шvv дээ. Ард тvмнээс асууж байж олонхийнх саналаар энэ асуудлыг шийдье гэлээ.
 
Одоо бvгдээрээ хэдхэн популист нөхрийн амаар ийш, тийшээ савлаж гvйлдэхээ болъё л доо. Жишээ нь Алдарт эхийн одонгийн мөнгийг “1957 оноос өгөөд ирсэн юмыг болиулах гэж байна” гээд баахан шуугиуллаа. Анх энэ мөнгө чинь төрөлтийг дэмжсэн, тухайн хvvхдийн материаллаг орчинг дэмжсэн мөнгө байсан юм л даа. Энэ мөнгийг хvvхэд нь 16 нас хvртэл олгодог байсан. Одоо тэгтэл Алдарт эхийн одонгийн мөнгөний нэр нь өөрчлөгдөөд, зорилго нь өөрчлөгдөөд зvгээр л тэтгэмж болоод хувирчихсан. Бидний барьж байгаа бодлого бол хамгийн бага хvvхэд нь 18 нас хvрэхээр нь л энэ мөнгийг зогсоодог болъё гэж байгаа юм.
 
Гэтэл УИХ-д байдаг хэдэн сайн нөхөр нийлж баахан ээж нарыг өмнөө барьж жинхэнэ популизм хийж хашхиралдаж байгаад л буцаалгачихсан. Ерөнхий сайд хэн нь жинхэнэ улс орны хөгжилд чөдөр тушаа болж, урагшлах хөгжлөөс хойш нь чангаагаад байгааг ч тодорхой хэлсэн шvv дээ. Одоо бvгдээрээ аливаа асуудалд ойлголцлоо нэгтгэж, яавал Монгол хvн эх орондоо сайн сайхан амьдарч болмоор байна, яавал бид богино хугацаанд асуудлуудаа шийдээд урагшлах боломжтой байна гэдгээ л бvх нийтээрээ ярилцаж, ойлголцоод явдаг болмоор байна.
 
Тvvнээс биш цээжээ дэлдсэн, хий хоосон хашхирсан хэдхэн хvний амыг дагаад жагсаж, цуглаад байх нь цаг алдахаас өөр асуудлыг шийдэх зам биш юм.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-30 01:15:12
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.88
    Мэдэгдсэн Хариулах