Марафон гүйлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 25-ны өдөр Хонгконгт боллоо. 15 дахь удаагийн тус тэмцээнд дасгалжуулагч Б.Төрбатын удирдлага дор эрэгтэйчүүдийн 42 км 195 метрийн зайд 11 улсын тамирчидтай өрсөлдсөнөөс ОБЕГ-ын “Аврагч” спортын тамирчин Ж.Олонбаяр 2.22.49 цагийн амжилтаар хүрэл медаль авлаа.
Мөн эмэгтэйчүүдийн ангилалд “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа IV байрт оржээ. Гэхдээ тэрээр 42 км 195 метрийн зайг 2.38.48 цагт туулж, улсынхаа рекордыг эвдээд зогсохгүй "Рио де Жанейро-2016" олимпийн наадамд оролцох болзлыг хангасан байна. Олимпийн их наадмын марафоны эмэгтэйчүүдийн ангилалд 2.40.00 цагаас дотогш амжилтыг үзүүлсэн тамирчид оролцох эрхтэй аж. Б.Мөнхзаяагийн хувьд Азийн аварга шалгаруулах тэмцээнд 2.38.48 цагийн амжилтыг үзүүлжээ.

Б.Сансартуяа
olloo.mn
olloo.mn