Бонд босгох уу, "балгас"-ынхаа тоог нэмэгдүүлэх үү
Ч.Улаан: Өр үүсгэж шийдэхээс өөр аргагүй гэж үзсэн
 
-Манайд хөрөнгө оруулалтын асуудал ихээхэн гажуудсан.
Өнгөрсөн онд асар олон барилга эхлүүлээд дутуу орхисон. Одоо бараг нэг их наяд төгрөг хэрэгтэй болно. “Царцаасан” гэх барилгууд сонгуулийн өмнө 2011-2012 онд эхэлсэн. Их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, үүнээс болж чөтгөрийн тойрогт орчихоод байна. Тиймээс энэ асуудлыг өр үүсгэж шийдэхээс аргагүй гэсэн саналаа Засгийн газар УИХ-д оруулсан.
 
Гэхдээ өр тавих юм бол бид хуулиа зөрчинө. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өрийн хэмжээ ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй гээд заачихсан. Тэгэхээр одоо 550 тэрбум бонд гаргавал энэ өрийн хэмжээнээс даваад явчихна. Яг өнөөдрийн байдлаар авсан өр 40 хувьд хүрчихээд байгаа. Тэгэхээр гишүүд ДНБ-ий 70 хувьтай тэнцэх хэмжээний гэсэн байдлаар хуулиа өөрчилж өгөх ёстой. Тэгэхгүй бол энэ барилга обьектууд урагшаа явахгүй болоод байна.
 
Ж.Эрдэнэбат: Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе
 
-Ажил нь эхэлчихсэн мөртлөө элдэв асуудлаас болоод цаашаа явахгүй байгаа энэ объектуудыг дуусгах зайлшгүй шаардлагатай. Харин яаж дуусгах вэ гэдэг гарцаа зөв тодорхойлж, харах ёстой. Тэгэхгүйгээр худлаа улстөржөөд байх нь ард иргэд, аж ахуйн нэгж, төр засагт ч хохиролтой. Монгол Улс өнөөдөр нэлээд их хэмжээний өрөнд орчихлоо. Гэтэл өмнө нь тавьсан өрөөрөө бид юу хийсэн бэ гээд тооцвол нэг дүгнэлт гарах л байх. Цаашдаа энэ объектуудыг дуусгахгүй л бол цас, бороо ч гэдэг юм уу байгалийн гамшгуудаас шалтгаалж чанар нь муудах асуудал үүсэх эрсдэлтэй.
 
Нөгөөтэйгүүр валютын ханшийн өсөлтөөс болж өртөг, зардал нь өсч ч магадгүй. Энэ мэт хүндрэлүүд гарахаас өмнө эхний ээлжинд баригдаад эхэлчихсэн, тодорхой хэмжээнд гүйцэтгэл хийгдчихсэн ажлуудаа дуусгах ёстой. Гэхдээ заавал бонд гаргаж, өр тавих эсэхийг шийдэх л хэрэгтэй. Манайхан "хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэж ярьдаг. Энэ зарчмаараа л явах ёстой. Ийм жижиг зах зээлтэй орон байж өндөр хөгжилтэй, том зах зээлтэй бусдыг дууриаж хэтэрхий их хэмжээний өр, зээл тавих нь том эрсдлийг араасаа дагуулах магадлалтай. Тиймээс бид хэдий хэмжээний зээл авбал ямар хэмжээнд төлж, барагдуулах вэ гэдгийг нарийн тооцож, эдийн засгийн өсөлт зэргийг харж байж олон улсын төвшинд өр, зээлийн асуудлыг  ярих ёстой.
 
 
Ц.Даваасүрэн: Мөнгийг нь шийдэхгүй бол хямрал улам хүндэрнэ
 
-2010 оноос хойш өнөөг хүртэл 130 гаруй тэрбум төгрөгийн зам гүүр, ихэвчлэн 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй 200 гаруй барилгууд байна. Үүнийг энэ жилдээ багтаан дуусахгүй бол элэгдэж хорогдсоор зардал улам  ихэснэ. Тиймээс эдгээр обьектийн барилгыг ирэх жил Улсын төсвөөс төлөх нөхцөлтэйгээр ажлыг нь явуулъя гэж байгаа юм. Дутуу  барилгуудын хөрөнгө үрэгдвэл Ч.Улаан сайд хаиуцлага хүлээнэ шүү. 2013 онд банкны найдваргүй зээл 110 тэрбум төгрөг байсан бол энэ жил 290 тэрбум боллоо. Үүний 180 тэрбум нь дуусаагүй барилгад хөрөнгө оруулсан компаниудын өр. Төсвөөс санхүүжилтийг нь шийдэж өгөөгүйгээс компаниудын үйл ажиллагааны цусны эргэлтийг зогсоосон. Мөнгийг нь шийдэхгүй бол хямрал  улам хүндэрнэ. Компаниуд татвараа төлөхгүй, татварын орлого төвлөрөхгүй. Эдийн засгийн хүндрэл ийм гинжин урвалд орчихоод байна.
 
Урд хормойгоороо хойд хормойгоо нөхлөө, цаашид яах вэ
 
УИХ 2014 оны төсвийг хэлэлцэхдээ төсөвт өртөг нь нэмэгдсэн 240 гаруй барилга, объектын төсвийг “авлигажсан” хэмээн царцаах шийдвэр гаргасан юм. Хагас жилийн хугацаанд эдгээр асуудал дагуулсан барилгуудтай Аудитын байгууллага танилцаж шалтгааныг нь тогтоож, дүгнэлтээ УИХ-д хургүүлсэн.
 
Дүгнэлтийг сонссоны дараа санхүүжилтийг нь өгч эхлэхээр хэлэлцэж эхэлтэл нэг асуудал үүссэн юм. Тодруулбад, мөнгө хаанаас босгож тэднийг санхүүжүүлэх вэ гэдэг асуудал. Тиймээс, Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр бонд босгож санхүүжилтийг шийдэх мэргэн арга олсон ч энэ нь цаашаа явсангүй хэрүүлийн алим болсон юм. Төсөвт өртөг нь нэмэгдсэн, хугацаа удааширсан, он дамжсан байдлыг нь шалгахаар төсвийг нь цардаагаад байсан барилга объектуудыг цааш нь үргэлжлүүлэхийн тулд Хөгжлийн банкаар дамжуулан 550 тэрбум төгрөгийн бонд гаргах санал УИХ-ын чуулганы хуралдаан дээр ийнхүү маргаан дагуулсан юм. Удтал маргалдсан ч энэ асуудал дээр шийдэл олж чадсангүй. Учир нь УИХ төсвийн тодотголоо баталсан ч маш олон цоорхойтой баталлаа. Өөрөөр хэлбэл, түр аргацаах буюу урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх шийдвэрийг УИХ-аас гаргаж байгаа юм.
 
УИХ-ын дарга З.Энхболдын гаргасан сайдуудын багцийг “түр зээлж” санхүүжүүлэх гарцаар асуудлыг түрхэн зуур шийдвэрлэж байна. Долдугаар сарын 1 хүртэл сайдуудын багцаас мөнгийг гаргаад аргалж болох ч цаашид санхүүжилтийг яах вэ гэдэг нь жинхэнэ утгаараа толгойн өвчин болох нь. Царцаасан объектуудыг санхүүжүүлэх байтугай өнөөдөр албан байгууллагуудын цалин мөнгө, иргэдийнхээ тэтгэвэр халамжийг өгөх мөнгө ч хатуухан байгааг хаа хаанаа хүлээн зөвшөөрч байгаа.
 
Тэгэхээр долдугаар сарын 1 хүртэл нөхөх байдлаар ажиллаж болох ч өнөөдөр өрийн удирдлагын хуулиа хурдан баталж энэ мэт хүндрэл үүсгэсэн асуудлынхаа санхүүжилтийг олж авахаас өөр сонголт Монгол Улсад байхгүй болсон юм байна. Бид өмнөх дугаартаа Өрийн удирдлагын тухай хуулийг батлах нь зөв асуудал мөн эсэхийг хөндөж байсан. Тэгвэл өр тавихаас өөр сонголт үнэндээ байхгүй юм байна. Тэртэй тэргүй Монгол Улсаар дүүрэн “балгас” бий болчихсон байгаа. Зуны эхэн cap гарч байхад ажил нь урагшаа явж байгаа төсвийн хөрөнгөөр баригдах барилга объект маш цөөхөн байна. Төсөвт өртөг нь нэмэгдсэн, аудитын шалгалтаар орсон 100 гаруй барилгад өнөө жил мөнгө төсөвлөхгүй байх шийдвэрийг УИХ-аас гаргаснаар 100 гаруй балгас аймаг, хотуудад нэмэгдэж байгаа юм.
 
 Зам тээвэр, Барилга хот байгуулалт, Эрчим хүчний сайдуудын багцийн мөнгийг хасаад 400 тэрбумыг босгоод 160 обьектуудыг л цаашаа санхүүжүүлэхэд хүрэлцэнэ. Үлдсэн 100 орчим барилга өнөө жил ямар ч санхүүжилт авахгүй гэсэн үг. АТГ-аар шалгуулаад асуудал үүслээ гэхэд цаашдаа ч тэд санхүүжилт авахгүй балгас болж хувирна. Тэнд зардуулсан мөнгө, өнөөдрийг хүртэл санхүүжүүлсэн мөнгийг хаанаас хэнээс нэхэх вэ гэдэг нь эргэлзээтэй. Татвар төлөгчдийн мөнгөөр тоглосон аж ахуйн нэгжээс мөнгөө авах уу эсвэл барина гэж гурилдсан компани, барилгын тендерийг будлиантуулсан яам төлөх үү гэдэг нь эргэлзээтэй.
 
Одоо долдугаар сарын 1 хүртэл яг энэ асуудлыг тойрч маргаан мэтгэлцээн өрнөнө. МАН өр тавиулахгүй гэж зөрүүдлэх нь тодорхой. АН-ынхан бүтээн байгуулалтаа урагшлуулахын тулд нэмж бонд гаргахаас өөр аргагүй хэмээсээр энэ зуны улс төр энэ сэдвийг тойрох нь тодорхой байна. Ирэх долоо хоногт чуулганаар Өрийн удирдлагын тухай хуулийг хэлэлцэнэ.
 
Энэ хуулийн хүрээнд бондын мөнгөний асуудал ч хөндөгдөнө. Хэрвээ Өрийн удирдлагын тухай хуулиа батлаад Улсын өрийн хэмжээг ДНБ-ий 70 хувьд хүргэвэл бонд босгох боломж бүрдэж сайдуудын багцаас авсан мөнгөө буцаагаад төлчихөж дөнгөнө. Хэрвээ бонд босгож чадахгүй бол барилгуудыг санхүүжүүлэх мөнгө хаанаас гаргаж ирэх вэ. Сайдуудын багцаас авсан мөнгө, өнөө жил хүлээлгэчихсэн үлдсэн барилгуудыг цаашаа явуулах мөнгийг ч олж чадах гарц өнөөдрийг хүртэл харагдахгүй байна. Тэгэхээр Засгийн газарт өр тавих, УИХ түүнийг дэмжихээс өөр сонголт алга байна даа.
 
Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-05-26 13:04:24
    ХУ БИШЭЭ АН сөнөлөө АЛ САЙД ХУДЛАА ЯРЬСААР МЯНГУУ4ЖИНГИЙН ҮЛГЭР ТӨГСӨХ ГЭЖ БНААА
  • зоч 2014-05-26 12:59:42
    барьцаа үүсгээд байгаа юм уу тэгвэл царцаасан нь дээ яагаад гэвэл ямар ч эх үүсвэргүй гээгээр зээлийн хөрөнгөөр ийм байлай ажлууд хэн хий гэсэн хийнэ гэсэн хүмүүс нь өөрсдөө хариуцлагаа үүрч хувийнхаа тэр хөрөнгөөр дуусга
  • ХУ СӨНӨЛӨӨ 2014-05-26 07:24:26
    Дундговь аймаг эзэнтэй боллоо. Өнгөрсөн амралтын өдрөөр тус аймгийн ИТХ хуралдаж нийт төлөөлөгчдийн олонхийн саналаар Засаг дарга Сүхбаатрыг ху***йн дагуу огцруулж АН-ын дарга Од-Эрдэнийг аймгийн засаг даргад нэрийг дэвшүүлэн Ерөнхийсайдад өргөн барьсан б
  • MGL 2014-05-26 02:09:15
    Diilenhi ni 80-s deesh huviin gyitsetgeltei gej ichihgyi hudlaa shaah yumaa. Naaduul chini songuuliin omno amsuulaad hayachihsan zurag tosol ch baihgyi baahan ehleegyi ajluud shyy dee. EHLEEGYI BGAA ZURAGGYI YUMAND TEGJ MONGO YREH YAMAR HEREG BNA, TER CHI