Хувийн хэвшилд ажиллагсдын ард ч амьдрал байгаа
МҮЭХ-ноос жил бүр цалин тэтгэврийг тодорхой хувь хэмжээгээр нэмэгдүүлэхийг шаардан жагсаал, цуглаан зохион байгуулдаг болсон. Ингэхдээ төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхийг шаарддаг. Хамгийн сүүл гэхэд л  энэ сарын эхээр багш, эмч нар жагсаж цалингаа 60 хүртэл хувиар нэмэгдүүлэхийг шаардсан. Үүнийг нь МҮЭХ дэмжиж Засгийн газарт шаардлага хүргүүлсэн билээ.  Гэвч энэхүү шаардлагадаа хувийн хэвшлийнхнийг мартжээ. Тэдэнд  эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэхээс бусад хувийн хэвшилд ажиллагсдын цалин хамаагүй бололтой.

Ингэж  үйлдвэрчний эвлэлийн холбооныхны шаардлага шахалтаар Засгийн газрын зүгээс цалин тэтгэврийг тодорхой хувь хэмжээгээр нэмэгдүүлж ирсэн.  Үүнийг нь дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг жишиг ч тогтож, үүнийх нь горыг хувийн хэвшлийнхэн амсдаг болсон юм. Өөрөөр хэлбэл цалин тэтгэвэр нэмэгдсэнтэй холбоотой өсдөг үнийн хөөрөгдөл, инфляцийн өсөлтийг хувийн хэвшлийнхэн нуруун дээрээ үүрдэг гэсэн үг юм. Тэдэнд төр засаг цалин тэтгэвэр хэдэн хувиар нэмэх нь огтхон ч хамаагүй. Учир нь төрөөс  цалин тэтгэвэр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан ч тэдний цалин нэмэгддэггүй. 

Манай хувийн хэвшилд ажиллагсдын дундаж цалин 400000-600000 төгрөг байгаа. Гэхдээ үүнээс бага цалинтай албан газрууд ч бий. Гэтэл инфляцийн түвшин байнга өсөлттэй гарч байгаагаас үзэхэд манай иргэдийн 60-70 орчим хувь нь ядуу амьдралтай  байх нь аргагүй юм.  Ерөөс манай төр засгийн зүгээс хувийн хэвшлийнхнийг ажлын машин гэж хардаг гээд хэлэхэд нэг их дэгсдүүлсэн болохгүй л болов уу. Учир нь энэ улс орны бүтээн байгуулалтад хувийн хэвшлийнхэн манлайлан оролцож, татвараа төлж төсөвт томоохон тус нэмэр болдог.

Гэтэл төрийн зүгээс тэднийгээ эргээд харж, тэдэндээ зориулсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм огт байхгүй. Хамгийн наад захын жишээ гэхэд л бүх нийтийг орон сууцжуулж, гэр хорооллын утааг бууруулна хэмээн амлаж хямд үнэтэй орон сууцны хороолол барьж байгуулан яг ашиглалтад оруулах дээрээ өнөөх байрныхаа талаас илүү хувийг төрийн албан хаагчдад үлдсэн хувийг хувийн хэвшлийнхэн болон, ахмад настан, хөгжлийн  бэрхшээлтэй иргэдэд өмчлүүлнэ гэдэг.Бор зүрхээрээ авсан жаахан хэдэн төгрөгөөсөө улсдаа татвараа төлж үнэнчээр хөдөлмөрлөж байгаа хувийн хэвшлийнхэн ийнхүү ад шоо үзэгдэж орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдаж ч чадахгүй байна.

Үйлдвэрлэл эрхэлж баялаг бүтээж байгаа хувийн хэвшлийн ажиллагсдад ч бас дуусч дундаршгүй хэрэгцээ байгаа шүү дээ. Төр албан хаагчдынхаа цалинг нэмэх нь гэсэн чимэгтэй мэдээ хувийн хэвшилд ажиллагсдыг харин ажил ахуйгаа цаашид хэрхэн хөтлөн явуулахаа  эргэцүүлж бодоход хүргэж байна.

Төрийн ч бай, хувийн хэвшил ч бай ард нь адилхан л хүний амьдрал хөвөрч, хэрэгцээ  шаардлага нэхэгдэж байгаа. Төрийн албаныхантай адилхан ажил хөдөлмөр эрхэлж, татвараа төлж, Монгол улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа хүмүүсийн хувьд цалин мөнгө ч ойролцоо  түвшинд авахыг бодно. Энэ бүхэн нь эздийн нойрыг хулжааж байна. Цаашид нэмэгдэх дүнгээр ч биш өнөөдрийнхөө хэмжээнд ажилчдынхаа цалинг арайхийж залгуулдаг жижиг дунд аж ахуйн  эзэд олон бий. Энэ бүхэн үүдээ барих нь. Хоёр идэхгүй хоосон хонохгүй өөрсдийгөө болгоод явдаг нь барааныхаа үнийг нэмэх, ажилчдаа цомхотгох гэсэн хоёрхон сонголтоор төрийн  албаны цалинд ажиллагсдынхаа амьжиргааг дөхүүлэх байх

Эндээс харахад манай төрийн уян хатан бодлого хувийн хэвшлийнхэнд зайлшгүй хэрэгтэй байна. Уг нь баялаг бүтээгчдийг бага зэрэг л дэмжээд өгөхөд өөрсдийгөө хангалттай аваад явчихна шүү дээ.
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Тэнгис 2015-01-30 01:17:10
    МҮЭ яг ямар ажил хийдэг вэ? Миний мэдэхээр хавар болохоор төрийн албан хаагчдын цалинг нэм гэж жагсдаг л гэж ойлгодог ш дэ. Өөр яг юу хийдэгийг ёстой мэдэхгүй.
    103.229.122.87
    Мэдэгдсэн Хариулах
  • bas neg teneg ni 2015-01-29 09:23:25
    toriin alband ajilbal halamj hyrtene..bairnii 30 huviig harj yzne geed bailuu...huviinh ni baraagyi 2r sooortiin hymyys yumuuu....yalgavarlahaa boli...
    122.201.24.11
    Мэдэгдсэн Хариулах
  • татвар төлөгч 2015-01-29 09:10:50
    Татвар төлөгчийг дарамталж төрийн ажилтаны эрх ямба дэндснээс авилгалд идэгдсэн төр дампуурч байна.Энэ бол хямрал биш зөвхөн шудрага ёс хариуцлага хэрэгтэй бай...
    122.201.21.204
    Мэдэгдсэн Хариулах
  • Unen 2015-01-29 08:18:56
    Hamgiin teneg ni ter oron bairnii zeeliin asuudal. Tor ni irgedee yalgavarlana gedeg undsen huuli zorchij bgaa hereg. Ulam l danhaigaad bh yun mglin tor
    36.2.138.56
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-01-29 03:11:47
    үнэхээр зөв шүү цалин тэтгэвэр тэтгэмж нэмэгдэхэд хувийн байгууллагт ажилладаг бид нарын цалин яг хэвэндээ л бдаг Монголын үйлдвэрчний холбоо юу хийдэг юм бэ
    124.158.90.51
    Мэдэгдсэн Хариулах
  • Баяр 2015-01-29 03:09:56
    Хувийнханаас авдаг татвараа нэмж төрийн албан хаагчдын цалинг нэмж байна. Энэ шударга явдал уу?
    103.9.88.18
    Мэдэгдсэн Хариулах