Конвенцид нэгдэн орохыг дэмжив
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай” 88 дугаар конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцэв.
 
Мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай” 181 дүгээр конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэлийг сонслоо.
 
Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын ажиллах боломж, нөхцөл, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах хэм хэмжээг тогтоосон “Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай” 181 дүгээр конвенцийг 1997 онд баталсан бөгөөд одоогоор 28 улс нэгдэн оржээ.
 
Манай улсад 2012 оноос хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллага болох хөдөлмөрийн хувийн биржүүд байгуулагдаж, 2014 оны 8 сарын байдлаар 44 аж ахуйн нэгж, байгууллага Хөдөлмөрийн төв биржийн зөвшөөрөлтэйгээр хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлж, төрөөс санхүүжих замаар үйл ажиллагаа эрхэлдэг байна. Биржийн зэрэгцээ томоохон ажил олгогчийн захиалгат хүний нөөцийн компаниуд, онлайнаар ажлын байрны зар түгээж төлбөр авдаг байгууллагууд, гадаадын хөрөнгө оруулалттай компанид мэргэжлийн өндөр түвшний албан тушаалтныг зуучлах үйл ажиллагаа эрхэлдэг болон зөвшөөрөлгүй боловч сайн дурын үндсэн дээр ажлын байрны зуучлалын үйлчилгээ эрхэлж, ажил хайгч, олгогчоос шууд болон шууд бусаар төлбөр авч санхүүждэг байгууллага, аж ахуйн нэгж зэрэг хөдөлмөр зуучлалын олон хэлбэр бий болоод байгаа аж. Энэ нь хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, шударга өрсөлдөөнийг бий болгох эерэг талтай ч хууль эрх зүйн хувьд зохицуулах боломжгүй байгаа нь хувийн хэвшлийн байгууллагаар дамжуулж гадаад, дотоод зуучлалын үйлчилгээ авсан иргэдийн хөдөлмөрлөх эрхийн баталгаа хангагдахгүй, эрх ашиг нь хохирох, амь нас эрсдэх, хүний наймаа, бэлгийн хүчирхийлэл зэрэг хууль бус үйл ажиллагаанд өртөх олон сөрөг үр дагавар бий болох нөхцөл байдлыг үүсгэж байгааг төсөл санаачлагч илтгэлдээ дурдсан юм.
 
Хуулийн  төслүүдийг байнгын хорооний гишүүд санал нэгтэй дэмжлээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-29 01:19:32
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.88
    Мэдэгдсэн Хариулах