Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн мэдээлэл хийлээ
“Олимпоо аваръя” хөдөлгөөнөөс Монголын үндэсний олимпийн хорооны  ерөнхийлөгч Д.Загдсүрэнг албан тушаалаа хүлээлгэн өгөхийг шаардаж байгаа билээ. Тус хөдөлгөөнөөс Д.Загдсүрэн нь албан тушаалаа урвуулан ашиглаж тус хорооны газрыг худалдсан нь шүүхээс тогтоогдоод байгаа тул албан ажлаа өгөхийг шаардаж байгаа юм. Харин үүнд Д.Загдсүрэн хариу мэдээлэл хийлээ.

Тэрбээр “МҮОХ нь Олон улсын байгууллагаас cap бүр 200,000 ам.доллар авдаг гэсэн буруу мэдээлэл ярьж байна. МҮОХ-нд cap бүр биш, жилд дунджаар 300,000 ам.долларын санхүүжилт орж ирдэг. МҮОХ-ны газар дээр Хьюндай автомашины төв бариулсан гэсэн утгатай зүйл ярьж байсан. Энэ хэсэг газар хэзээ ч МҮОХ-ны эзэмшилд байгаагүй.

Спортын төв ордонд Спортын барааны дэлгүүр ажиллуулдаг гэсэн мэдээлэл явж байна. Надад тийм дэлгүүр байхгүй.  Монголын Үндэсний Олимпийн Хороо гашилсан тараг тамирчдад өгсөн гэж ярьсан. МҮОХ-ноос ийм зүйл хийгээгүй бөгөөд сүү, тараг тамирчдад тараагаагүй” гэв.

Мөн 12 дугаар сард болсон гишүүдийн хурлаар Ч.Бат-Эрдэнэ /гишүүн бус/, Д.Дагвадорж/ гишүүн бус/, Д.Жаргалсайхан, Н.Баярсайхан нарын хүсэлтээр намайг цаашид МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллуулах, итгэл хүлээлгэх, эсэх асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн 96.89 хувь нь надад итгэл хүлээлгэх нь зүйтэй гэж байсан гэсэн тайлбарыг өглөө.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • доогий 2016-10-28 12:17:36
    эдгээр 4тэнэгүүдийг харин ч спортынхон мэднэ шүү хувын амбицаас өөр юу ч мэдэхгүй хутган үймүүлэгч нар
  • 1958.mn 2015-01-29 01:23:22
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • Чинбат 2015-01-28 14:23:20
    Загдсурэн гуай минь одоо боль Залуу уедээ зайгаа тавьж ог Таны идэж уусан хангалттай ш дээ Юу ч мэдэхгуй хумуус байгаа юм шиг унгах юм аа Тэнэг зоног залгаж нэр...
  • ZOCHIN 2015-01-28 13:32:49
    olimpiin horoonii zardlaar tamirchdad zoriulsan sergeeltiin tov ymuu neg ym gazar deer n bariad ooroo acchihsan ym bish uu.
  • zail zail 2015-01-28 09:29:26
    zavharsan uvgun yavj uz