Нийслэлийн албан татварын талаар иргэд байр сууриа илэрхийлэв
Нийслэлчүүд  бид бараг үйлдэл бүрээсээ татвар төлөх гээд байх шиг. Учир нь нийслэл хот оршин суугчдаасаа албан татвар авдаг болох тухай асуудал яг одоо ид яригдаж байна.
Тодруулбал, Нийслэл хотын албан татварыг УИХ-д хуульчилж оруулж ирсэн бөгөөд зарим гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан ч хэлэлцэх асуудлаас хасаагүй байна. Тэгэхээр энэ хуулийн төсөл батлагдаж магадгүй гэсэн үг юм. Хуулийн гол агуулга нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж, ахуйн нэгж болон иргэн бүрээс татвар авах юм.

Хуулиар бол Нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг Эрүүл мэнд, Боловсрол, Төрийн байгууллагаас бусад татвар төлнө. Ингэхдээ бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн хувь хүн, хуулийн этгээдийг бүгд энэ татварыг төлнө. Мөн бараа, ажил, үйлчилгээ худалдан авч буй хувь хүн, хуулийн этгээд нийслэл хотын албан татвар төлөгч болно

Үүнд:
-Нийслэлд худалдаа, үйлчилгээ явуулдаг дэлгүүр хоршоо, бар, цэнгээний газар, зочид буудал, амралтын газар гэх мэт байгууллагууд энэ татварыг төлнө.

-Аж, ахуй нэгжүүд олсон орлого бүрээсээ 0-1.0 хувийг нийслэлийн татварт өгнө. Уг татварыг борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнд үндэслэн тооцох юм.

-Борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнэ нь тодорхойгүй, бараа, ажил, үйлчилгээг харилцан солилцсон буюу арилжсан, харилцан хамаарал бүхий этгээдүүд үнэгүй, эсхүл бодит үнээс хямд буюу өндөр үнээр хоорондоо бараа борлуулсан, өр төлбөрийг бараа шилжүүлэх буюу ажил үйлчилгээ үзүүлэх замаар хаасан бол тухайн үеийн зах зээлийн бодит үнэд үндэслэн татварыг бодно.

-Албан татвар тооцох үнэлгээг гадаад валютаар хийсэн бол гүйлгээ хийгдсэн өдрийн Монголбанкны ханшийг үндэслэн төгрөгт шилжүүлэх гэнэ. Татварыг дараа сарын 10-ны өдрийн дотор Төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлнэ.

-Тайлангаа дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор харьяалах татварын албанд, нийслэлийн татварын албанд тус, тус тушаана.
Иймээс Нийслэлийн албан татварын хуулийн төсөл яригдаж байгаатай холбоотойгоор иргэдийн байр суурийг сонирхлоо.

Чингэлтэй дүүргийн иргэн, Төрийн албан хаагч Ч.Сүхээ:
-Нийслэлийн албан татварын талаар хэлэлцэж байгаа ч хөгшчүүлийн амнаас сонссон. Гэхдээ энэ талаар тодорхой мэдээлэл байхгүй. Ер нь бол миний бодлоор цалин хаанаа ч хүрэхгүй байхад татвараа ингээд нэмээд байвал Монголчууд чинь яаж амьдрах юм бэ. Нийслэл хот заавал гадаадын өндөр хөгжилтэй орнуудыг дуурайж татвар авах шаардлага байхгүй шүү дээ. Манайд зохимжгүй л гэж одож байна.

Баянгол дүүргийн иргэн, Хувийн байгууллагад нягтлан бодогч Н.Эрдэнэцэцэг:
-Нийслэл хот өөрийн албан татвартай болсноор Улсын төсөвт л нэмэртэй байх. Түүнээс бус иргэд бидэнд наалдах юм байхгүй шүү дээ. Гэхдээ хувиараа лангуу ажиллуулж, бараа бүтээгдэхүүн зардаг хүмүүсээс энэ татварыг авахад буруудахгүй болов уу.
Хамгийн гол нь тухайн иргэн бараа бүтээгдэхүүн борлуулсан дүн, үйлчилгээ үзүүлсэн байдлаа үнэн зөвөөр мэдүүлж байна уу гэдгийг яаж хянах юм бэ. Хянах тогтолцоо арга байхгүй бол ийм хууль гаргаад ч татвараа үнэнч шударгаар авч чадахгүй болов уу гэж бодож байна. Энэ хуулийн хэрэгжилт нь тодорхой бус шиг санагдсан.

Сонгинохайрхан дүүргийн иргэн , ажилгүй Н.Мөнх:
-Би энэ хуулийн талаар ямар ч мэдээлэлгүй байна. Ажилгүй надад энэ асуудал нэг их хамаа байхгүй байх. Гэхдээ хэрэглээ, орлогоос татвар авна гэдгийг нэг л ойлгохгүй байгаа ч Монголчуудыг татвараар дарамталж болохгүй гэдгийг л хэлмээр байна.

Баянгол дүүргийн иргэн, хувиараа ажилладаг Т.Эрхэмээ:
-Нийслэлийн албан татварын тухай хууль түүхийгээрээ санагдсан. Тодорхойгүй зүйл ихтэй. Үнэхээр хувийн хэвшлийнхний гаргасан бүтээгдэхүүн бараа бүрийг тооцоод байж чадах уу. Тэрийг хэн хянах вэ. Энэ нь асуудал. Яахав, хууль хэрэгжээд эхэлбэл дагах л байх.Гэхдээ иргэдийн цалин хангамж муу байхад, бараа бүтээгдэхүүний гүйлгээ тун тааруу байхад татвараа нэмнэ хэмээн ярьж байдаг. Энэ төр засгийг ойлгохгүй байна шүү.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат-Үүл 2015-01-28 23:58:16
    Э.Бат-Үүл: "Эхний ээлжинд иргэдээсээ биш зочид буудлын оронд татвар ногдуулъя гэж байгаа юм".
    202.179.15.246
    Мэдэгдсэн Хариулах
  • ard 2015-01-28 16:54:46
    Ard tumen yaduu bolovsrolgui baih hend heregtei ve
    103.229.122.213
    Мэдэгдсэн Хариулах
  • hvn 2015-01-28 08:42:54
    ardchilsan nam hurdhan dald oroosoi daramtgvi amidrah yumsan bolj bvteh yum ch alga tiim biz dee hvmvvsee
    202.70.46.205
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2015-01-29 00:25:49
      Tiiim shuu. Ard tumneeree togolchihsan nam shuu.
      103.26.193.191
      Мэдэгдсэн Хариулах
  • shunal 2015-01-28 08:20:29
    huvhai tolgoi bat uul bsan tsagt tatvar tatvar gej ugnees salahgui n ee
    66.249.82.226
    Мэдэгдсэн Хариулах
  • дорж 2015-01-28 04:50:27
    Энэ АН үнэхээр даварч гүйцлээ бушуухан сонгууль болж ард түмэн их өр дарамтнаасаа бага ч болов салах юмсан.
    27.123.214.123
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-01-28 03:35:04
    Том улсуудыг дууриах шаардлага байхгүй. Хөгжил ямар билээ, ард түмний амьдрал ямар билээ гэдгээ бодолцох хэрэгтэй. Монгол монголоороо л байх хэрэгтэй.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • төр 2015-01-28 03:27:56
    Дэлхийд томоохон хотуудад ийм татвар төлдөг боловч манай улсад энэ төрлийн татвар авах нь утгагүй зүйл, улс төрчид хамаатантайгаа нийлээд хувьдаа авчих тул.
    202.21.124.134
    Мэдэгдсэн Хариулах
  • татвар нэмэгдэх? 2015-01-28 03:11:48
    юу вэ бас ийм татвар нэмэгдэх гэж байгаамуу? бүсээ чангалж хоногийн хоолоо арай гэж олж ядаж байхад
    202.126.95.76
    Мэдэгдсэн Хариулах