13 нэр төрлийн бүтээгдэхүүнийг устгажээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас баталсан “Сар шинийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналт хийх” удирдамжийн хүрээнд Баянзүрх дүүргийн  Мэргэжлийн хяналтын хэлтсээс худалдааны төвүүдэд шалгалт хийжээ.
Нийт 274 лангуу, павильонд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг явуулжээ.

Шалгалтын явцад “Жуков”худалдааны төвд худалдаалагдаж байсан түргэн гэмтэж чанар байдлаа алдсан 13 нэрийн 233.900 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг устгасан байна.

Мөн шинжилгээ баталгаагүй зургаан нэрийн төмс хүнсний ногоо, есөн нэрийн жимс, жимсгэнэ, нэг даршилсан ногоо, сүү сүүн бүтээгдэхүүнээс дээж авч, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторид бохирдлын үзүүлэлт тодорхойлуулахаар шинжилгээнд хамруулжээ.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Unshigch 2015-01-28 02:54:45
    Bars deergyyr yavj shalgalt hiigeechee. kg ni dutuu budaa guril zarj baina. muudsan toms nogoo baina. mongol songino bygd muudtsan bhiin.
    202.21.115.59
    Мэдэгдсэн Хариулах