Ханын материалд барих  инженерийн шугам сүлжээний ажлын жагсаалтыг баталлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршилд баригдах инженерийн шугам сүлжээний ажлыг зохион байгуулах тухай” А/70 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн Удирдах хорооны 2014 оны  75 дугаар тогтоолын дагуу Сонгинохайрхан дүүргийн 5,6 дугаар хорооны Ханын материал орчмын гэр хороололд барих  инженерийн шугам сүлжээний угсралтын ажлын жагсаалтыг баталлаа.

Батлагдсан төсөл арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардлагатай  2 тэрбум 807 сая 544 мянган төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013-2015 он дамжин хэрэгжүүлэх гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ажлын хөрөнгөнөөс санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д нийцүүлэн зохион байгуулахыг Гэр хорооллын хөгжлийн газарт, Хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус даалгалаа.

Мөн захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо.

Сонгинохайрхан дүүргийн  5,6 дугаар хорооны
Ханын материал орчмын гэр хороололд барих
 инженерийн шугам сүлжээний угсралтын
ажлын жагсаалт
 
/сая төг/
Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил 2015 онд санхүүжих
1 Ханын материал орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Б2” хэсэгчилсэн талбайд 10/04 кВ-ийн хувиарлах байгууламж 1 ком /16 гаргалгаатай/, 2*630 кВА чадалтай ХТП-4 ком /12 гаргалгаатай/, АББЛУ 3*240мм-ийн кабель 3,78 км цахилгааны барилга угсралтын ажил /СХД, 5-р хороо/ 2 418 712 044,0
2 Ханын материал орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Б2, В, Г1” хэсэгчилсэн талбайд 4 яндантай сувагчлал 130м урт, 6 яндантай сувагчлал 1354 м урт, 8 яндантай сувагчлал 50м урт холбооны барилга угсралтын ажил, 11 худгийг томруулж стандартын М худгаар солих  ажил /СХД, 5,6-р хороо/ 388 832 086,0
  ДҮН 2 807 544 130,0
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.