Э.Бат-Үүл дарга Баруун-Уртад гурван удаа ирж туршлага судалсан
УИХ-ын гишvvдийн дундаас биеэ чөлөөтэй авч яваа байдал, vг, vйлдлээрээ эрс ялгардаг эрхэм бол Сvхбаатарын тодотголтой М.Зоригт гишvvн билээ. УИХ-ын чуулганы танхимд гишvvдийн зургийг авч, цахим ертөнцөөр чөлөөтэй зугаалж, vзэл бодлоо хааяа нэг этгээд гэмээр хэлбэрээр илэрхийлчихдэг гишvvн аргагvй л нутаг амьтай нэгэн.
 
Байсхийгээд л Сvхбаатарын зvг давхиж сонгогчидтойгоо уулзаад явдаг тvvнийг 2016 оныхоо бэлтгэлийг базааж яваа нь тэр гэх хvн ч таарч байдаг. Тийм ч биз, vгvй биз. Харин өчигдөр эрхэм гишvvн “сэтгvvлчдэд нээлттэй” хэмээн жиргэсэн тул өрөөнд нь орвол нутгаас нь ирсэн бололтой хоёр хvнтэй юм ярьж сууснаа уриалгахан гэгч нь “дээшээ суу” гэсэн юм. Ингээд тvvнтэй хөөрөлдсөн яриаг болгооно уу.
 
 -Өглөөний нарны эсрэг буланд болохоор эрхэм гишvvний өрөө жаахан сэрvvхэн байна уу vгvй юу?
 
-Өө сэрvvхэн, сэрvvхэн. Ямар сайндаа л гадуур хvрэмтэйгээ сууж байх вэ дээ. Магадгvй манай өрөө ийм сэрvvхэн байдгийг мэдэхгvй хvмvvс харчихаад дараа нь “Өнөө Зоригт чинь өрөөндөө хvрэмтэйгээ суудаг юм билээ” гэхийг vгvйсгэхгvй л дээ.
 
-УИХ 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлаад зургаахан хонож байна. Төсвийн тодотголоо баталж чадахгvй цаг алдснаас болж наад зах нь албан газрууд цалингаа хугацаанд нь тавьж чадахгvй, иргэд багагvй бухимдах шиг боллоо. Сунжирч баталсан төсвийн тодотголын талаар хувь гишvvний хувьд ямар бодолтой явна?
 
 -Би сvvлийн 10-аад хоног тойрогтоо ажиллаад ирсэн. Шинэ Засгийн газар гарч ирээд авдар савандаа байгааг тоолж бvртгээд vзтэл Монгол Улсын эдийн засаг, санхvv хямралтай гэхээсээ илvvтэй төвөгтэй болчихсон байж. Энэ төвөгтэй vед бид хамтраад юу хийж болох вэ гэдгээ удтал ярилцсан. Ч.Сайханбилэгийн Засгийн газар гарч ирээд эхчvvд, хvvхдvvд, одонтой ээжvvддээ хайргvйдээ мөнгийг нь хасна гэж хэлээгvй юм.
 
Бодит байдал тийм байсан болохоор vнэхээр аргаа барсан төсвийн тодотгол өргөн барьсан. Гэхдээ хэлэлцvvлгийн явцад нааш цааш нь нэлээн сайн хөдөлгөж, олон талаас нь сайтар нухаж байж ийм төвөгтэй vед эр зориг гаргасан төсвийн тодотгол баталсан гэж бодож байна.
 
 -Таны хувьд байс­­­­хийгээд л Сvхбаатар аймаг руу гараад давхчихдаг юм шиг байна лээ. Ер нь тойргоосоо уяатай гишvvдийн тол­­гойд дvvхэл­­зэх байх. Жишээ нь сая 10-аад хоногт ямар ажил амжуулаад ирэв?
 
 -Манай Сvхбаатар аймаг чинь хөдөөгийн 12 сум, Баруун-Урт гээд 13 сум, 66 багтай л даа. Саяын томилолтын хугацаанд нийтдээ 10 гаруй мянган иргэнтэй 60 гаруй удаагийн уулзалт, ярилцлага хийж санаа бодлыг нь сонсоод ирлээ. Энэ удаагийн уулзалт ярилцлагуудаараа Монгол Улсын эдийн засаг, санхvvд vvсээд байгаа төвөгтэй байдлын эх vндэс нь юу байв, бид яавал энэ байдлаас хохирол багатай даван гарч болох вэ гэдэгт л хөдөөгийн иргэдийн анхаарлыг хандуулахыг зорьж ажиллалаа.
 
 Ер нь би өвөл, зун гээд жилдээ хоёр удаа тойрогтоо ажилладаг юм. Тойрогтоо очихдоо тухайн хагас жилд хийж амжуулсан ажлаа тайлаг­­насан сонин­гоо аваад очдог гэж байгаа. Ойролцоогоор 20 мянган хувь сонин хэвлvvлдэг юм. Сvvлийн сонин маань бvр 24 хуудас болсон. Хөдөөгийн 66 баг, бvх сумаар ордог болохоор айл өрх, албан байгууллагуудад сонин тараавал арай илvv олон хvнд хvрч, хийж байгаа болон хийхээр зорьж байгаа ажлын маань талаар ойлголттой болдог юм шиг санагддаг.
 
Тэгээд ч УИХ-аар хэлэл­­цэгдэж байгаа хуулиудад манай Сvхбаатарын сон­­гогчид надаар дам­­жуулан нэлээн хатуу байр сууриа илэр­­хийлдэг юм. Сая жишээ нь нэгдvгээр сарын 6-ны өглөө манай аймгийн ээж нарын төлөөлөл над дээр орж ирсэн. Нэлээн олон ээжийн гарын vсэгтэй, байр сууриа хатуухан илэрхийлсэн захиа даалгавар гардуулсан учир хотод ирээд УИХ-ын гишvvдтэй биечлэн уулзаж, одонтой ээжvvд, хvvхдийн мөнгийг хасуулахгvй байх талаар гарын vсэг цуглуулсан нь тийм учиртай юм.
 
 Ээж нарын надад гардуулсан захиа даалгаварт “Одонтой ээжvvд, хvvхдийн мөнгөний асуудлыг ард тvмний тусын тулд шийдэхгvй бол Зоригт та дахиж Сvхбаатар нутгийн дээс алхаад хэрэггvй шvv” гэсэн хатуухан шаардлага тавьсан байсан. Тэрний дагуу ч би ажилласан. Эцсийн бvлэгт ганц миний хvчин зvтгэлээр ч биш, УИХ-ын гишvvд бvгдээрээ л эхээс төрсөн болохоор асуудлыг ээж нарын талд шийдсэн л дээ.
 
-УИХ-ын гишvvдээс цахим ертөнцөд хамгийн олон дагуултай, vзэл бодлоо хамгийн чөлөөтэй илэрхийлдэг нь яах аргагvй та. Нөгөөтэйгvvр өөрийг тань чуулганы танхимд цагаан цамц, зангиатай сууж байхыг хараагvй юм байна шvv?
 
-Чуулганы танхим бvгчим болохоор би зангиа зvvдэггvй. Хэрвээ чуулганы танхим одоо бидний ярилцаж суугаа миний өрөө шиг сэрvvхэн бол би юу гэж дан цамцтай суух вэ дээ, тийм vv. Миний өдөр тутмын ажлын орчин бол байнгын хороо, чуулганы танхим юм л даа. Тэгэхээр зангиа зvvчихээд хөлсөө гоожуулаад, тархи толгойгоо баглуулаад сууж байсан нь дээр vv аль эсвэл арай биед эвтэйхэн, чөлөөтэй хувцас өмсөөд ярьж хэлэх зvйлээ бэлдээд сууж байсан нь дээр vv гэдэг л сонголт шvv дээ.
 
Өнөөдөр миний биеэ авч яваа байдал нь хэлбэр загвар хөөцөлдөж, хэн нэгний анхааралд өртөх гэсэн зvйл огтхон ч биш. Нөгөөтэйгvvр УИХ-ын гишvvний өдөр тутмын ажлын чиг vvрэг, хуваарилалт нь төрийн захиргааны ажилтнуудынхаас нэлээн ялгаатай гэдгийг манай зарим сонгогч төдийлөн сайн ойлгодоггvй юм шиг байгаа юм.
 
Хууль тогтоох дээд байгууллагын гишvvний хувьд нэлээн чөлөөтэй, уншиж судлах, дvгнэлт хийх тодорхой цаг завтай байх ёстой юм л даа. Ажлын хэсэг, байнгын хороогоор сайтар хэлэлцэгдсэн асуудлын хувьд УИХ-ын чуулганы vеэр дуугарах, дуугарахгvй байна гэдэг нь хоёр талтай. Эхнийх нь тухайн асуудлын талаар мэдлэг муутай байх, нөгөөх нь телевизийн дэлгэцээр ахиухан гарчихъя гэсэн л санаа шvv дээ. Тvvнээс биш байнгын хороогоор ярьж, ярьчихсан асуудлыг УИХ-ын чуулганд дахин нуршаад байх шаардлагагvй, зөвхөн кнопоо дарах нь л зохистой юм.
 
Миний хувьд УИХ-ын чуулган дээр улстөржилт хийгээд байхыг хvсдэггvй. Зав чөлөөний хувьд Зоригт гишvvнд сонгогдсон тойрогтоо хийх ажил их байна. Тэгээд ч Сvхбаатар аймаг Монгол Улсад хөдөөгийн хөгжлийн загвар бий болгох гэж, хөдөөгийн хөгжлийн стандарт бий болгох гэж чармайн ажиллаж байгаа болохоор би тойргоосоо уяатай байхаас ч аргагvй юм. Цахим орчинд vзэл бодлоо илэрхийлэх нь намайг хэн нэгнээс хараат бишээр vзэл бодлоо чөлөөтэй дэлгэх эрх чөлөөг мэдрvvлдэг болохоор би дуртай байдаг.
 
-Сvхбаатар аймаг ялан­­гуяа Баруун-Урт хотод Засаг дарга Ж.Батсуурь багагvй бvтээн байгуулалт өрнvvлж байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалт ихээхэн багас­­сантай хол­­богдон 2015 онд эдгээр ажлууд vргэлжлэх боломж харагдана уу?
 
-Vргэлжлээд явна. 2014 онд улс даяар төсвөө танаж байхад ганцхан манай аймаг төсвөө нэмэгдvvлэн баталсан. Бид их ажил амжуулсан. Аймгийнхаа хvчээр жилийн дөрвөн улиралд ажилладаг ахмадын сувилал ашиглалтад орууллаа. Дөнгөж сая 50 ортой төрөх эмнэлэг ашиглалтад оруулсан. Сvхбаатар аймаг улсын төсвөөс ганц ч төгрөг авалгvй бvх сумандаа хоёр орцтой, дөрвөн давхар, халуун, хvйтэн устай орон сууц барьж ашиглалтад орууллаа. Зарим суманд гурав дахь байшин нь баригдаж байна.
 
Энэ бол зөвхөн иргэдийнхээ идэвх санаачлагыг өрнvvлж чадснаар хийсэн ажил юм. Тэдгээр орон сууцанд малчид амьдарч байна. Сvхбаатар аймгийн хэдэн мянгат малчин мөнгө, өөр бусад хандиваа нийлvvлээд улсын төсвөөс сохор зоос ч авалгvй аймгийн төвvvдээс анх удаа Баруун-Урт хотод 16 давхар оффис болон өөр олон зориулалтын байшин бариад дуусч байна. 2014 онд Монголд анхны олимпийн стандартын, Олон улсын томоохон уралдаан зохион байгуулах боломжтой усан бассейн барьж эхэлсэн. Итали инженерvvд өөрийнхөө технологиор барьж байгаа бассейныг уг нь энэ онд дуусах ёстой байсан ч хөрөнгө оруулалтынх нь тал нь хасагдсан болохоор он дамжихаар болчихлоо.
 
Гэхдээ эдийн засаг, санхvvгийн байдал сэргэвэл зунаас төсвийн тодотгол дахин хийгдэж хөрөнгө санхvvгийнх нь асуудлыг шийдэхийг ч vгvйсгэхгvй. Баруун-Урт хотод анх хийгдсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг Э.Бат-Vvл дарга гурван удаа газар дээр нь ирж vзэж, судалж байж Улаанбаатарын гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхэлсэн юм шvv дээ.
 
Тийм ч учраас Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдах vед би “Барилга хот байгуулалтын яамаа сvхбаатарчуудад өг” гэж зvгээр ч нэг хэлээгvй юм шvv. Монгол Улсын 360 гаруй сумын төвийг халуун, хvйтэн устай дөрвөөс таван давхар орон сууцтай болгоод өгье гэсэндээ л тэгж хэлсэн. Тvvнээс биш Сvхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийг сайд болгох гээд, ажилгvй хvнийг ажилтай болгох гэсэндээ тэгсэн юм биш.
 
-Ингэхэд та ер нь аль хэр популизм хийдэг вэ. Сvvлийн vед УИХ-ын даргын тодорхойлсноор “Нэг өдрийн популизм” хийдэг гишvvн олшроод байгаа бололтой юм л даа?
 
-УИХ-ын даргыг тэгж хэлэх vед би байгаагvй. Гэхдээ С.Ганбаатар гишvvний популизм арай л хэтрээд байгаа шvv дээ. Улстөрч хvнд нэр хvнд хамгийн чухал ч гэлээ бас юманд хэмжээ хязгаар байх ёстой. УИХ-ын гишvvд ганц vгийг ч бодлогогvй, популизм хийх байдлаар амнаасаа унагаж болохгvй. Би популизм хийдэггvй, угаасаа дургvй.
 
Сая Баяндэлгэрт уулзалт хийхэд нутаг орондоо хvндтэй мянгат малчин “Хаашаа л харна хятадууд болчихлоо, одоо яах юм” гэж байна. Тэгэхээр нь би “Хаана байна тэр олон хятад чинь. Би л лав замдаа ганц ч хятад харсангvй” гэсэн чинь “С.Ганбаатар гишvvн л тэгээд байгаа шvv дээ” гэж байгаа юм. Энэ чинь популизм мөн биз, айн.
 
-Та өмнөх Ерөнхий сайдын асуудлыг шийдэх vеэр “Дэнзэнгийн хадам ахыг дэмжихгvй” гэсэн бичиг тавьчихаад сууж байсан. Энэ популизм биш vv?
 
 -Би Н.Алтанхуяг сайдыг хvнийх нь хувьд маш их vнэлдэг. Одоо ч тэр бодол минь хэвээрээ. АН-ыг жинхэнэ дарга шиг удирдаж явсан гавьяа тvvнтэй л холбоотой. Харин Засгийн газрын тэргvvний хувьд Дэнзэн мэтийн юмнуудыг хажуудаа шавуулж, багагvй алдаа гаргасныг нь л тэгж эсэргvvцсэн юм.
 
 Өнөөдрийн энэ төвөгтэй байдал Н.Алтанхуяг, Сv.Батболд, С.Баяр, өнөө муу нэртэй Н.Энхбаяраас болоогvй. Засаглалын буруу тогтолцоо, сонгуулийн буруу тогтолцооноос болж он удаан даамжирсан алдаа завхарлыг эцсийн эцэст барьж авч зогсоож байгаа нь тун олзуурхууштай явдал юм. Бид бодит байдлаа vнэн зөвөөр нь нийгэм, ард тvмэндээ зарлаж чаддаг болсон нь хамгийн том дэвшил гэж харж байгаа.

Өглөөний сонин
Д.Түвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Manj 2015-01-28 05:05:16
    Yasan avgai shig manj novsh ve? Chi Sykhbataraas ergej garna gj bkhgyi dee. Chamd khulkhidulad bj bdag malnuud gj bodvol endyyrel
    27.123.214.113
    Мэдэгдсэн Хариулах