Тавантолгойн мега төслөөр популизм хийвэл “хагарна”
Ойролцоогоор таамагласан нөөц нь 6.4 тэрбум тонн, vvнээс коксжих нvvрсний нөөц нь 1.8 сая тонн хэмээгдсэн Тавантолгойн нvvрсний бvлэг ордод хөрөнгө оруулагчаар тодорсон “Шинхуа энержи”, “Сумитомо”, “Энержи ресурс” компаниудын тvншлэлтэй Монгол Улсын Засгийн газрын хийж байгаа хэлэлцээр эхлээд 20 хонож байгаа ч нийт ажил нь 50 хувьтай явж байгааг Монголын талын ахлагч М.Энхсайхан сайд мэдэгдээд хоёрхон хонож байна. М.Энхсайхан сайд анх­­наасаа л “Тэр­­бум ам.дол­­лараас илvv хөрөнгө оруулалт шаардсан төслийг мега төсөл гэж дэлхий нийтээр нэрлэж байгаа. Мега төслийн гол онцлог нь улстөр, эдийн засгийн бvлэглэлvvд өөрсдийн ашиг сонирхлоо тулган хvлээлгэх байдлаар хөндлөнгөөс оролцвол маш амархан хагаран унадаг” гэдгийг ам нээх болгондоо сануулсаар байгаа. Тvvний тайлбарлаж байгаагаар бол мега төсөл амжилттай болбол баялаг нэмэгдэж, амжилтгvй болбол тухайн улс орны баялаг устан алга болж, ноцтой хохирол хvлээдэг нь нэгэнт тодорхой болоод байгаа.

Товчхондоо асар өндөр vнээр босдог мега төсөл нь баялгийг бvтээгч хэрнээ цаад талдаа баялгийг устгагч байдаг юм байна. Одоогоор дэлхий нийтэд мэдэгдэж байгаа нь мега төсөл санхvvгийн капиталыг устгаж сvйрvvлсэн нь илvvтэй байгаа гэнэ. Хамгийн сvvлийн vеийн судалгаагаар дэлхийн 800 мега төслийн гуравны нэг нь амжилтад хvрч, гуравны хоёр нь нурж унасан гэж байгаа. Ийм л нэг эрсдэлтэй, тэгэхдээ нэг өндийгөөд ирвэл Монгол Улсыг сэвхийтэл нь өргөөд босоод ирж ч магадгvй Тавантолгой гэгч мега төслийг бид бvхэн амьсгаа даран харж сууна. М.Энхсайхан сайд 30 жилийн хугацаанд шууд болон шууд бус утгаар Монгол Улсад 94 тэрбум ам.долларын ашиг орж ирэх тухай ч ам алдсан. Байдал ийм л тодорхойгvй, хvлээлтийн байдалтай vед засагт хамтарсан УИХ дахь МАН-ын бvлгийнхэн Тавантолгойгоор тун осолтой популизм хийхээр эргэлт буцалтгvй шийдсэн бололтой юм. Өнгөрсөн даваа гарагт УИХ дахь МАН-ын бvлгийнхэн өдөржин хуралдсан. Vvдээр нь эргэлдэж, тэдний хурал ямар асуудлыг авч хэлэлцсэнийг сонирхсон сэтгvvлчид хаалттай хаалга мөргөөд буцацгаасан.

Тэгвэл өчигдөр бvлгийн дарга С.Бямбацогт хурлынхаа талаар мэдээлэл хийхдээ “2008-2012 оны хамтарсан Засгийн газрын vед эх орны хишиг, эрдэнийн хувь гэж ард иргэдэдээ Хvний хөгжлийн сангаас 1.5 сая төгрөг бэлэн мөнгөөр болон хувьцаа хэлбэрээр олгохоор болсон. Vvнээс тодорхой иргэд 1072 хувьцааг Тавантолгойн орд газарт эзэмшихээр болсон. Гэвч vхмэл хөрөнгө байдалтай байгаа. Тийм учраас энэ удаагийн Засгийн газраас оруулж байгаа Тавантолгойн орд газарт эхний ээлжинд ард иргэддээ өгөөжтэй байх бодлого барья. Дараагийн ээлжинд төрд өгөөжтэй байх асуудлыг анхааръя гэж манай бvлэг vзлээ. Тиймээс гишvvн Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллаж байна.

Ард иргэддээ ил тод, парламентын хяналтад, өмнөх УИХ-ын тогтоолуудын хvрээнд хэлэлцээрийг цааш vргэлжлvvлэхээр анхаарна. Эхний ээлжинд 1072 хувьцааг амилуулж, иргэдээ өмчтэй, өмчөөсөө vр ашгаа хvртдэг байх бололцоо боломжийг олгох шаардлагыг гадна, дотнын компаниудад тавих ёстой гэсэн зарчмын байр суурь баримталж байна. Энэ талаар Ерөнхий сайдад албан бичиг явуулж, парламентын хяналтын дор, ард иргэддээ нээлттэй явуулахыг шаардна” гэсэн.

Товчхондоо хэлэлцээр нь амжилттай болвол ирэх хавраас бvтээн байгуулалтын ажил нь эхэлж болзошгvй Тавантолгойн орд МАН-ынхны 2016 оны сонгуулийн гол зэвсэг, одоохондоо онилсон хамгийн боломжтой популизм болж эхэлж байгааг УИХ дахь МАН-ыг бvлгийн дарга шулуухан зарласан нь энэ юм. Хуучнаар МАХН өнөөдрийн МАН хэзээнээсээ сонгуулийн өмнөх популизм хийж, vл гvйцэлдэх утопи амлалт өгсөөр ирсний балгийг өнөөдөр улсаараа vvрч яваа. 2008 оны сонгуулийн өмнө “Иргэн бvрт 1.5 сая төгрөг олгоно” хэмээн батламж тараагаад баахан бужигнуулсан. Тvvний хор уршиг өнөөдөр ч бvрэн гvйцэд арилаагvй л байгаа. Өрсөлдөгчөөсөө дутахгvй гэсэндээ АН-ынхан ч зvгээр суухгvй “Эх орны хишиг” нэрээр сая төгрөгийн хувьцаа олгохоор амлачихсан. Нэгэнт ард тvмэндээ амлачихсан болохоор эхний хоёр жил 50-70 мянгаар нь цувуулж өгч vзээд бvр сvvлдээ vнэнд гvйцэгдэж сар сард нь нэг юм олгохчоон болж хөглөсөн тvvхийг мартсан хvн байхгvй.

Тун удалгvй бэлэн мөнгө тараах чадваргvй болж иргэн бvрт Тавантолгойгоос 536 ширхэг хувьцаа олгох юм болж, иргэн бvрийн дансанд хийнэ ч гэл vv, юутай ч брокер диллерийн компанид данс нээлгэхийг сурталчилж баахан пижигнvvлсэн. Эцэстээ “Ичсэн хvн хvн ална” гэгчээр Оюутолгой, “Чалко” гээд мөнгө зээлж болмоор наашаа харсан болгоноос бадар барьж, амлалтаа биелvvлэхээр тараагаад цацчихсан өрөө өнөөдөр ч төлж чадаагvй л сууцгааж байгаа. Монголын улстөрчид, улстөрийн намууд өнгөрсөн хугацаанд иймэрхvv л популизм хийцгээж ирсэн. Тэрхvv амлалт, сонгууль угтсан популизм нь арай нэг намжмар аядаж байсан чинь М.Энхсайхан сайдын байнга анхааруулсаар байгаа Тавантолгой төсөл рvv чулуу шидэж хагалахаар шийдсэн бололтой.

Vнэндээ Тавантолгойн хөрөнгө оруулагчдад Монгол Улсын Засгийн газар тун хатуухан болзол тавьсан юм билээ.Тэдгээр нь “Хөрөнгө оруулалтаа хий, 2.5 жилийн хугацаанд 30 сая тонн нvvрс боловсруулах хvчин чадалтай баяжуулах vйлдвэр байгуул, 270 км төмөр зам тавь, “Эрдэнэс Тавантолгой”-н “Чалко”-д төлөх ёстой 110 сая орчим ам.долларын өр зээлийг төлж барагдуул” гэсэн маш хатуу шаардлагууд байгаа. Хэзээ ч хагарчихаж болзошгvй тун эмзэг хэрнээ дэлхийн хэмжээний Тавантолгойн мега төслийн гэрээ дөнгөж талдаа орж явахад МАН ийнхvv тулган шаардаж эхэллээ.

Хамгийн гол нь 1072 хувьцаагаа “чулуу” болгочихыг тун их хvсч байгаа ард тvмний ашиг сонирхол дээр дөрөөлөн улстөрийн ээлжит популизмаа эхлэх гэж байгаа нь тун хорлонтой юм. МАН-ынхны монголчууд эх орныхоо байгалийн баялагт эзэн болж, 1072 хувьцааны ногдол ашгийг аж амьдралдаа зориулах ёстой гэсэн vзэл баримтлалыг бvхэлд нь буруутгахыг хvссэнгvй. Харин энэ эмзэг гэрээ хаашаа ч эргэж болзошгvй vед ийнхvv популизм хийх цаг нь биш гэдгийг л хэлэх ёстой. Ядаж хоёр сар тэвчиж болсонгvй юу.

Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • и 2015-01-28 02:36:53
    МАН нь фэн шү ГАНБААТАР,хатагтай УЯНГА нарынхаа туршлагад тулгуурлан Таван толгойг,амтархан мөлжөхөөр популизмаа хийж эхлэх сууриа тавьжээ.Тамын тогоо монголын...
    180.235.184.160
    Мэдэгдсэн Хариулах