Төрийн албан тушаалыг хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ
Үнэхээр ийм үнэлгээ байдаг болов уу. Эсвэл зүгээр л таамаглал төдий зүйл өнөөдөр бодит мэтээр олон нийтийн дунд оршсоор байна уу.

Эдийн засаг хүндэрсэн энэ үед төсөв хэмнэх зорилгоор гарч ирсэн Дэд сайд нарыг цомхотгох тухай асуудалд УИХ-ын эрхэм гишүүд их л нухацтай хандаж, авч үлдэхээр улаан цайм зүтгэж байхыг бодоход ямар нэгэн ашиг сонирхлын зүйл байна гэх хардлага төрүүлсэн. Түүнээс барьцаанд орчихсон биш тэднийг хамгаалаад байх шаардлага нэг их алга.

Яамдын ерөнхий чиг үүргийг сайд нь хариуцаад, харин бодлогыг нь Төрийн нарийн бичгийн дарга нар нь хариуцаад явчихад болж байхад заавал Дэд сайд гэж нэг албан тушаал байх хэрэггүй л санагдаж байгаа юм. Гэвч манай түшээд энэ асуудалд өөр өнцгөөс ханддаг бололтой юм. Магадгүй их хөрөнгө, мөнгөөр үнэлэгддэг албан тушаал учраас шууд халаад хаячихаж болдоггүй байх.

“МАК”-ийн Н.Номтойбаярыг Нийгэм хамгааллын дэд сайд болоход “Намдаа нэг тэрбум төгрөгийн хандив өргөсөн” гэх яриа гарч байсан. Өөрөө үүнийг үгүйсгэсэн ч нэг тойрогт нэр дэвшигчид нь энэ мэдээллийг баталсаар байсан цаг саяхан. Үүнээс улбаалан төрийн ямарваа нэгэн албан тушаал бүр тодорхой үнэлгээтэй байдаг гэх мэдээлэл цацагдах болсон байна. Гэхдээ Н.Номтойбаяр л мөнгө өгсөн учраас төрийн алба үнэлгээтэй болчихлоо гэж ойлгож болохгүй юм. Өмнө нь ч тодорхой хэмжээний үнэлгээтэй байсан. Гэвч яг хэдий хэмжээнийх вэ гэдэг нь л таамаг байсан болов уу.

Харин 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа иргэний нийгмийн хөдөлгөөнийхөн төрийн албан тушаалын үнэлгээг зарлаж эхэлсэн байдаг. Гэхдээ “тэр хүн л мөнгөөр албан тушаалд томилогдчихлоо” гээд бариад авахаар нотлох баримт байсангүй.

Доороос нь эхэлвэл, Төрийн жинхэнэ албан хаагч болоход 5-22 сая төгрөг шаардлагатай. Харин намын хэрэг эрхлэх газарт нарийн бичгийн дарга, хэлтсийн дарга болохын тулд 50-100 сая төгрөгийг намдаа хандивлах хэрэгтэй. Ингээд цааш явбал, Яамны газрын даргын үнэлгээ 150 сая төгрөг байдаг бол Агентлагийн дарга 300-650 сая төгрөг байх жишээтэй. Чиг үүрэг, эрх мэдлээсээ хамаарч үнэ, үнэлгээ өөр байдаг болов уу. Харин Дэд сайдын үнэлгээ 500 саяаас 1 тэрбум төгрөг бол УИХ-д нэр дэвших тойрог худалдан авахад 600 саяаас 2 тэрбум төгрөг байдаг байх юм.

Яг ийм ханш байдаг гээд нотолчихсон зүйл өнөөдөр алга л даа. Гэхдээ карьер нь дууссан улс төрчид энэ тухай ам хуурайгүй ярьдагийг бодохоор үнэн ч юм шиг.

Гэхдээ “би мөнгө өгөөд төрийн албан тушаал худалдаад авчихлаа...” гээд яриад явах нэг ч хүн байхгүй нь ойлгомжтой. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлснээр “Ямар авлигачийг та үйлдэл дээр нь нотлох баримттай нь барьсан бэ? Ямарч авлигач нотлох баримттайгаа баригдана гээд байж байхгүй. Ямарч албан тушаалтан гэмт хэрэг үйлдэж байхдаа нотлох баримтаа хадгалахгүй” гэсэнтэй утга нэг зүйл болж байгаа юм.

Улс төрийн намуудад санхүүжилт хэрэгтэй. Тиймээс ч бизнесийн байгууллагуудаас санхүүжилт авах нь ойлгомжтой. Үүнийхээ хариуд төрийн ямарваа нэг албан тушаал санал болгодог нь л дээрх үнэлгээ гээчийг тогтоогоод байгаа болов уу. Өөрөөр хэлбэл дээрх мөнгөн дүн шууд л албан тушаалд очихыг хүсэгчдэд зориулсан нэг ёсны тариф болчихсон байна. Гэхдээ чин шударгаар явж буй улс төрчид болон төрийн албан хаагчдыг үгүйсгээгүй шүү. Харин энэ нийгэмд албан тушаалын үнэлгээ гэгч зүйл тогтчихоод байгааг л илэрхийлэхийг хүслээ.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zuch 2015-02-05 09:45:46
    za baiz 3 terbum baidag
    95.211.174.70
    Мэдэгдсэн Хариулах
  • alnaa 2015-01-28 19:48:14
    alnaa muu sain ard tumniig idsen luivarchdiig gevel uaxav xe xe
    67.163.30.10
    Мэдэгдсэн Хариулах
  • IRREN 2015-01-28 14:13:53
    NADAD 1 TERBUM BN.TOM DARGA BOLMOOR BN.HEND HANDAH VE KKK
    150.129.142.160
    Мэдэгдсэн Хариулах
  • Anu 2015-01-28 13:26:31
    1996 ond AN yalaad ehluulsen asuudal. 'Har baasan garag' gedgiig ehluuleed,orond ni mungu ugsun huniig tomilj ehelsen.
    173.73.103.198
    Мэдэгдсэн Хариулах
  • Z 2015-01-28 12:59:30
    ДАРААГИЙН СОНГУУЛИАР МӨНГӨТЭЙ ГАДААД ИРГЭН ТӨР УДИРДАХ БОЛОХОД ГАЙХАХ ЯВДАЛГҮЙ БОЛЖЭЭ.ЛЕЦЕНЗ НЭРТЭЙ ГЭЭР ГАЗАР НУТГИЙН ХЭДЭН ХУВЬ НЬ ГАДНЫХАНД БАЙНА ВЭ???
    122.201.21.204
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-01-28 11:47:10
    gaali hed bolson ve
    103.229.122.98
    Мэдэгдсэн Хариулах
  • dorj 2015-01-28 08:29:50
    Tatvar 10 saya.... yum bn lee.
    203.194.114.109
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN 2015-01-28 08:27:22
    ENE CHIN DEER UED BAISAN ASUUDAL BARAG 20-D JIL BOLJ BGAA BHAA.HUMUUS MEDDEG UM BNA LEE
    202.131.228.122
    Мэдэгдсэн Хариулах
  • zkchin  2015-01-28 07:54:29
    odoo il haragdaj bgaa bolohoos MAN-iin ved dald bj l bsan sh dee.
    124.158.91.33
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-01-28 06:33:44
    12 онд АН гарсанаар энэ бүх муу үзэгдэл бүүр хавтгайрлаа, намын даргаасаа авахуулаад хууль зөрчихөөр ингэхээс өөр яахав дээ
    202.179.28.176
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2015-01-28 03:32:04
    Наад асуулт чинь хариулагдсан. Харин хариуцлага тооцох тал дээр сайн ажиллахгүй бол ард түмэн нэг л өдөр тэсэрнэ шүү.
    202.179.20.93
    Мэдэгдсэн Хариулах
  • Cancel 2015-01-28 02:50:46
    "Ardchilal"-n "ololt, amjilt"
    122.201.22.176
    Мэдэгдсэн Хариулах
  • Автор нь хэн бэ 2015-01-28 01:49:59
    Төрийн ялзрал ийм байгаа нь үнэн. Гэвч хэн ийм болгосон юм бэ? Ямар бүлэглэл үүнийг улам гүнзгийрүүлж, дадагт тулгасан бэ? Энэ асуултад хариулах нь чухал
    202.179.15.246
    Мэдэгдсэн Хариулах