М.Энхсайхан: Том төслийг хөдөлгөхөд яам байх шаардлагагүй
Зургаан тэрбум гаруй тонн коксжих нүүрсний нөөцтэй Таван­толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгыг Монгол Улсын Засгийн газар олон жилийн өмнөөс тавьсан. Харин энэ төслийн Монгол Улсын сайд М.Энхсайхан хариуцан ажиллаж байгаа билээ. Саяхан Засгийн газраас Тавантолгойн ордод хөрөнгө оруулагч тодруулах уралдаант шалгаруулалт зарлаж,  Хятадын “Шиньхуа Энержи”, Японы “Сүмитомо” болон Монголын “Энержи ресурс” компаниуд шалгарсан байна. Тиймээс Тавантолгой төслийн удирдагч, Монгол Улсын сайд М.Энхсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
 
- Эдийн засгийг хямралаас гаргах үүрэгтэйгээр байгуулагдсан Шийдлийн Засгийн газрын Монгол Улсын сайдаар ажиллахдаа олон жилийн турш ярьсан, эдийн засагт хүлээлт үүсгээд байгаа улс орны хөгжлийн түлхүүр болох томоохон мега төслүүдийг урагшлуулах даалгав­­рыг та авлаа. Тавантолгой хэмээх нүүрсний томоохон ордыг эдийн зас­гийн эргэлтэд оруулахаар хөрөнгө оруулагчдыг шалгаруулжээ. Харин эдгээр компаниудтай хэлэлцээр хийсэн. Хэлэлцээрийн хүрээнд ямар гэрээ хийхээр тохиролцсон бэ?

-Тавантолгойн гэрээний хамрах хүрээ нэлээд том. Хөрөнгө оруулагч талууд Засгийн газартай хийх гэрээний асуудлаа шийдсэн. Энэ нь нэлээд том алхам гэж хэлж болно. Зөвхөн гэрээний хувьд гэхэд 80 орчим асуудал ярьж байна. Мэдээж хөрөнгө оруулагчийн тавьж байгаа шаардлага болон олон улсын стандартын түвшинд гэрээг байгуулах шалгуурыг хангахын төлөө ажиллаж байна. Хэлэлцээрийг 100 хувь гэж үзвэл би өнөөдөр ажлынхаа 50 хувийг нугалчихсан.

-Хөрөнгө оруулагчийн зүгээс ямар шаардлага тавьж байна вэ?

-Нэлээд олон шаардлага тавьсан. Хамгийн гол нь энэ төслийг амжилттай, тогтвортой хэрэгжүүлэх ёстой гэсэн асуудлыг эхэнд тавьж байгаа. Нөгөө талаас эдгээр гэрээ салбар олон жижиг гэрээг бий болгоно. Эдгээр нь хоорондоо шууд холбогдсон байх ёстой. Түүнээс хугацаа бол чухал биш. Бие биеэсээ харилцан хамааралтай байгаа асуудлыг харгалзан үзэх нь чухал. Мөн бидний харилцан тохиролцож, үзэглэсэн баримт бичгүүд банкны шаардлага хангасан байх ёстой гэсэн шалгуурыг тавьж байна. Учир нь олон улсын түвшинд ярьж буй том төсөл учраас олон улсын санхүүгийн байгууллагаас санхүүжилт авна. Тиймээс банкны шаардлагыг хангасан баримт бичгийг хөрөнгө оруулагчид дундаасаа гаргах шаардлагатай. Энэ нь бидний хамтын зорилго. Хөрөнгө оруулагч болон Засгийн газар өөр өөрсдийн байр суурь, эрх ашгийг тэнцвэржүүлж хамгаалсан бичиг баримт гаргах ёстой. Анхнаасаа харилцан ашигтай байх ёстой зарчим, стратегийг тохиролцсон. Үүнд эрх ашгийн тэнцвэрийг хангахаас гадна нээлттэй, мэдээлэлтэй, санаачилгатай байх зэрэг багтаж байгаа. Ер нь хэлэлцээрийн ард олон байгууллага ажиллаж байгаа. Тухайлбал, Уул уурхайн яам, Гадаад харилцааны яам, Хууль зүйн сайдууд ажлын хэсэгт орсон. Мөн мэргэжлийн түвшинд Хөрөнгө оруулалтын газар, Монголын төмөр зам, Эрдэнэс таван толгой компани татагдан оролцож байна.

-Банкнаас зээл авч Таван­толгойн төслийг хэрэгжүүлнэ гэлээ. Энэ тохиолдолд Монгол Улсын эдийн засаг, төсөвт ямар нэгэн дарамт учрахгүй байж чадах болов уу?

-Тавантолгой төсөл дээр Монгол Улсын Засгийн газар ямарваа нэгэн санхүүгийн эрсдэл үүрэхгүй. Гэхдээ төсөл банкны чадвартай байх нь манай болон хөрөнгө оруулагч талын хамтын сонирхол юм. Тавантолгойн уралдаант шалгаруулалтаар тавьсан нөхцөл нь бүх эрсдлээ хөрөнгө оруулагч өөр дээрээ үүр, төмөр замаа барь, баяжуулах үйлдвэрээ босго,  Мон­голын хууль дүрмийн дагуу татвараа, роялти болон бусад татвараа төл, мөн Монгол Улсын төрийн өмчийг ашигласны түрээсийн нэмэлт төлбөр төл гэсэн маш өндөр шаардлага юм.

-Тэгвэл банкуудаас ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Эрсдэлийн талаар асуудал байна. Урт удаан хугацааны төсөлд их хэмжээний мөнгө өгөх гэж байгаа тохиолдолд банкууд тогтвортой байдлыг хүснэ. Үүнд  нь төрийн тогтвортой байдлаас эхлээд татварын тогтвортой байдал яригдана.

-Гэрээ байгуулснаар эдийн засгийн хувьд ямар ач холбогдолтой вэ?

-УИХ-ын намын бүлгүүдэд энэ гэрээ хэлэлцээрийн талаар мэдээлэл өгсөн. Үүнд эдийн засгийн ач холбогдлыг нэлээд тусгаж өгсөн. Хэрэв 30 жилийн хугацаатай энэ төсөл амжилттай болбол хамгийн бага тооцоогоор Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн болон зарцуулалт зардлын үнийн дүнгийн үзүүлэлтээс хамааран хамгийн багадаа 94 тэрбум ам.долларын ашиг олох боломжтой. Үүнээс үзэхэд эдийн хувьд үр ашигтай төсөл юм. Хамгийн гол нь хэлэлцээрийн явцад маш олон эмзэг асуудал хөндөгдөнө. Түүний тохироог олох их чухал. Энэ долоо хоногийн хэлэлцээ тун хариуцлагатай шийдвэрлэх үүрэгтэй.

-Хөрөнгө оруулагчид санхүүжилтээ ямар эх үүсвэрээс босгож байгаа вэ?

- Оролцож байгаа компаниуд төслийн 30 хувийг өөрийн хөрөнгөөс, 70 хувийг банк санхүүгийн байгууллагаас зээл босгож санхүүжүүлнэ. Үйл ажиллагааны зардал дээр “Сумитомо” их мөнгө босгоно. Яагаад гэвэл Тавантолгойн нүүрсний борлуулалтын дийлэнхийг тэд хариуцна.  Магадгүй энэ төслийн 20-30 хувийг “Сумитомо” худалдаж авах нөхцөл байдал үүсэх байх.

Хэлэлцээ амжилтад хүрч, бид гэрээгээ байгуулж чадвал консорциум дотроо өөрөөр хэлбэл “Энержи Ресурс”, “Шиньхуа Энержи”, “Сумитомо” хоорондоо хөрөнгө оруулах хувиа тохирч, гэрээ байгуулах магадлалтай.

-Гадаадын нэг улс Засгийн газарт Тавантолгойн ордод таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх санал тавьж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тодруулна уу?

-Гадны аль нэг орноос ийм санал тавьсан гэдэг мэдээлэл нээлттэй байгаа нь  Монгол Улс ардчилсан, нээлттэй орон учраас мэдээллийн эрх чөлөө байгаагийн нотолгоо. Түүнээс биш хөрөнгө оруулъя гэдгийг нотолж байгаа юм биш. Бидний хувьд Засгийн газраас тодорхой зарласан уралдаант шалгаруулалтад шалгарсан хөрөнгө оруулагчтайгаа тууштай хэлэлцээр хийж, үр дүнг нь үзнэ. Өөр асуудал байхгүй.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа өгөхөөр болсон. Энэ асуудлыг яаж шийдсэн бэ?

-“Эрдэнэс Тавантолгойн” ХК-иас иргэдэд олгосон хувьцаа ногдол ашгаа авч чадаагүй, өөрөөр хэлбэл амилж чадаагүй гэсэн үг. Бид энэ хувьцааг амилуулахын тулд анхаарал тавьж байна. “Эрдэнэс тавантолгой” компанийн 20 хувийг 1072 хувьцаа болгосон.

Тэгэхээр тус компанид орж ирсэн тодорхой мөнгө төгрөгийг өр зээлийн төлбөр зарцуулсаар байгаад 1072 хувьцаа амилж чадахгүй аюул байна. Би энэ тухай УИХ-ын гишүүдэд танилцууллаа. Энэ төсөл амжилттай явах нөхцөл бүрдсэн тохиолдолд 1072 хувьцааг яаж амь оруулах вэ гэдэг асуудлыг УИХ-ын түвшинд оруулж, шийдүүлсний үндсэн дээр хувьцааны ногдол ашгийг тодорхой болгоно.

-Та энэ Засгийн газрын яамгүй ганц сайд нь хэрнээ улс оронд хамгийн хэрэгтэй мега төслүүдийг урагшлуулах үүрэг хүлээсэн.  Танд бэрхшээл гарч байна уу?

-Мега төслийг байгууллага биш хүн хийдэг юм. Байгууллагын дарга цэрэг нь түргэн солигддог Мон­голд бол төсөл амьдарч чадахгүй. Үнэндээ том төслийг хөдөлгөхөд надад яам байх шаардлагагүй. Би чадварлаг улсуудыг хэрэгтэй цагт нь дайчлаад цаашаа, дараагийн хэрэгтэй ажил дээр дараагийнх нь хүнийг авч ажиллуулаад явна.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2015-02-02 03:30:14
    3 хоногт л 500 $ -ын ажил хийх боломж байна. Нэмэлт орлого олох хялбар аргуудын нэг. Зөвхөн интернэтэд холбогддог байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэ...
    202.70.37.102
    Мэдэгдсэн Хариулах
  • sana 2015-01-28 20:06:04
    Hooe yu bolood magtaad unavaa sayhan l hujaa huvhaigaar n duudaad baisan bizdeee muu har mulguunuudaaa
    172.56.11.213
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-01-28 06:28:39
    Мега төсөл их эмзэг. Олон уялдаа бүхий асуудлыг хязгаарлагдмал нөхцөлд хурдан шийдэх болдог. Төслийн сайн менежер хэрэгтэй: Энэ нь Энхсайхан болно.
    183.81.169.106
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2015-01-28 06:01:40
    ene novshiiin you toloig yahbeee japantai hamtarval yasiiin bee
    182.160.5.119
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-01-28 05:29:51
    Улс төрч нэртэй УИХ-ын гишүүд, сайд дарга сэтэр зүүсэн луйварчдыг л наад ажил руугаа бага оруулаарай, тэгэхгүй бол өөрт нь унац ирэхгүй гэж л бодох юм бол...
    202.179.20.93
    Мэдэгдсэн Хариулах
  • asd 2015-01-28 04:27:23
    Амжилт, түүхэнд л үлдэнэ шүү дээ, ард түмэн хэн хийж, хэн худал ярьж байгааг мэддэг. Амжилт хүсье
    202.131.225.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Оюун 2015-01-28 04:02:23
    сайхан мэдээ байна.
    112.72.15.61
    Мэдэгдсэн Хариулах
  • America 2015-01-28 02:32:12
    Ene xunii tolgoig arai ertl ashilax baisan
    73.22.95.194
    Мэдэгдсэн Хариулах
  • amjilt 2015-01-28 02:28:49
    amjilt. zuv geree hiivel ulsad ard tumend ashigtai baij boldog gedgiig haruulah heregtei. ta bol shildeg gedgee haruulah heregtei
    202.21.113.138
    Мэдэгдсэн Хариулах
  • насанбат 2015-01-28 02:14:49
    сайн байна. Энхсайхаан. Чамд бол итгэл алдраагүй байна
    202.21.101.142
    Мэдэгдсэн Хариулах