Үйлдвэрлэлийн алдагдлыг үнэ тарифаа өсгөх замаар шийдвэрлэх нь буруу гэв
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь Эрчим хүчний яамны үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар салбарынхаа нөхцөл байдал, хэтийн төлвийн талаар мэдээлэл хийж, томоохон бүтээн байгуулалтын ажлуудаа танилцуулсан.

Тэрбээр “Улсын хэмжээнд 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангагдсан байгаа бөгөөд нийт цахилгаан станцуудын үндсэн тоноглол 100 хувь ажиллаж байна. Хот төлөвлөлт, бүтээн байгуулалт, аж үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын хүрээнд цаашид эрчим хүчний эрэлт, хэрэгцээ тогтмол өсөж байгаа юм. Тиймээс уг асуудлыг төрийн бодлогын түвшинд хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох шаардлага тулгараад байгаа" гэлээ.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь “бүтээн байгуулалт ид өрнөж, үйлдвэржилтийн талаар бодлогын түвшинд яригдаж буй энэ цагт эрчим хүчний салбарын тогтвортой үйл ажиллагаа нэн чухал.

Нөгөөтэйгүүр, салбарын үйлдвэрлэлийн алдагдлыг үнэ тарифаа өсгөх замаар шийдвэрлэх нь буруу. Энэ салбарын бодлого боловсруулагчид, олон жил ажилласан дадлага туршлагатай мэргэжилтнүүд нь орчин үеийн арга технологийг нэвтрүүлэх, хямд өртөгтэй эрчим хүч, дулаан үйлдвэрлэх арга шийдлийг эрэлхийлж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх шаардлагатай гэв.  
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-28 01:12:57
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.88
    Мэдэгдсэн Хариулах