Монгол хүн Монголдоо казино тоглож болохгүй гэв үү
Эдийн засгийн чөлөөт бүсэд казино байгуулахыг зөвшөөрөх асуудал төр засгийн төвшинд нухацтай яригдаж эхлээд байна. Эдийн засгийг эрчимжүүлэх ар­га хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ баталсан, харин энэ асуудал уг тогтоолын төсөл дотор байсан учир хэрэгжих боломж нь бүрдсэн гэж харж байгаа. Казино байгуулах нь эдийн засгийн хувьд мэдээж ашигтай. Гэхдээ хууль эрхзүйн орчноо одоо л бүрдүүлэх гэж байгаа шинэ тутам салбар учир энэ асуудалд олон талын байр сууринаас хандах нь чухал юм.
 
Нэгдүгээрт, УИХ-аар хэлэлцэгдээд унаж байсан урьд урьдны хуулиудын сул талуудыг шинэ хуулиндаа давтахгүй байх нь чухал. Үнэнийг хэлэхэд монголчуудын шунаг, атаархуу зан, нэгийгээ доош татдаг “тамын тогооны үлгэр”-ийг Казиногийн тухай хуулийг батлах гэж оролдсон гурван удаагийн тохиолдлоос нэвт харж болдог юм. Эхлээд 1998 онд Д.Энхбаатар гишүүн Казиногийн тухай хууль санаачлан батлуулсан ч казиногийн үйлчилгээ эрхлэх компанийг сонгон шалгаруулахдаа хуудуутай зүйл хийсэн гэсэн үндэслэлээр УИХ-ын гур­ван гишүүн, “Мон Макао” компанийн захирал Л.Байгаль нарын хэд, хэдэн хүнд авлигын хэргээр ял оноосон. “Мон Макао” компанийн захирал Л.Байгаль энэ хэргийг хэлмэгдүүлэлт байсан гэж үздэгээ хожим хэвлэлээр илэрхийлж байсан нь бий. Эхний оролдлого иймэрхүү эмгэнэлтэй байдлаар төгссөн. Казиногийн ту­хай хуулийг цуцлах төсөл санаачилсан 12 гишүүнээс Т.Гандигаас бусад нь өмнө Казиногийн хуу­лийг дэмжиж саналаа өгч байсан ч хожим ингэж “барьцгүй мурьсан” гэдэг. Ц.Шаравдорж А.Бакей, Батж. Батбаяр, Р.Гончигдорж, А.Мурат, Р.Нямсүрэн, Л.Одончимэд, К.Сайран, Д.Туяа нарын гишүүд 2007 онд Казиногийн тухай хууль санаачилсан ч Ардчилсан намын бүлэг гишүүдээ уг төсөлд оролцохыг хориглосоноор батлагдаж чадаагүй.
 
Хуулийн төсөлд Казиногийн онцгой бүсээс эргэн тойрон 300 км-ийн зайд 30 жилийн дотор өөр казино байгуулахгүй гэсэн заалт оруулсан байсан нь уг хууль захиалгатай, тодруулбал “Морин нуур” төслийнхөнд зориулагдсан гэсэн хардлага дагуулж улмаар цуцлагдсан юм. Мөн энэ хуульд Казинод монголчуудыг оруулахгүй гэсэн заалт орсон байсан нь зарим гишүүдийн санаанд нийцээгүй.  Д.Загджав гишүүн Хязгаарлагдмал казиногийн тухай хуулийн төслийг, Д.Кёкүшюзан Батбаяр, Ц.Цэнгэл, Д.Хаянхярваа, Л.Гүндалай, Х.Жекей нарын 10 гишүүний хамт өргөн барьсан нь Ц.Шаравдоржийн санаачилсан хуулийн зүсээ хувилгасан дүр нь байсан гэж болно. Нисэхэд Казиногийн онцгой бүс байгуулах нь Д.Загджав гишүүний УИХ-д орж ирсэн гол зорилго гэсэн яриа түүнийг УИХ-д сонгогдохоос ч өмнө гарч байсан билээ. Монгол хүн оруулахгүй, Олон улсын нисэх онгоцны буудал, чөлөөт бүсэд барина гээд өмнө нь санаачлагдаад унасан хуулийн төсөл хэвээрээ орж ирээд унасан.
 
Дээрх түүхээс бид ямар дүгнэлт хийж болох вэ. Казино байгуулах нь ашигтай. Гишүүдийн яриад байдаг шиг хар тамхи, янхандалт казиног дагаж орж ирдэггүй. Харин гишүүдийн ашиг сонирхлын зөрчил л өдий олон жил чөдөрлөсөн болох нь харагдана. Хууль анхнаасаа нэг компанийн захиалгаар гарах гэж байсан ижил талууд байна. Тэгвэл одоо Казиногийн хууль батлахдаа аж ахуйн нэгжүүдэд нэг ижил босго тавьж өгөх нь чухал байна. 2009 онд Казиногийн тухай хууль ээлжит удаагаа унасны дараа УИХ-ын гишүүн Л.Гүндалай “Нэг компанид монополь эрх олгохыг эсэргүүцэж, бүх аж ахуйн нэгж ижил эрхтэй байх хууль өргөн барихад гишүүд хүлээж аваагүй нь хачин.
 
“Хязгаарлагдмал” байж болох ч “Монгол хүнийг оруулахгүй” гэдэг явцуу үзлээсээ татгалзсан нь илүү дээр. Өнөөдөр монголчууд Солонгосын казинод очоод хэчнээн мөнгөө алдаж байгаа билээ дээ. Ц.Чимэдцэрэн гэхэд л албаны арав гаруй тэрбум төгрөгөөр Солонгосын казиног ивээн тэтгэчихсэн түүх байна. Монголчууд мөнгөө алдвал эх орондоо биш гадаадуудад алд, харин гадаадууд Монголд ирж мөнгөө өгөх ёстой гэдэг ийм балай зүйл байж болохгүй. Казиногийн хувьд угаасаа фейсконтрол гэж байдаг. 100 ам.доллар гаргаад тоглочих чадалгүй хүн тийшээ зүглэхгүй нь тодорхой. Баячууд бол харин хэзээ ч хамаг юмаа тавьж туугаад байдгаа барчихгүй.
 
Казиногоос гадна мөрийтэй тоглоомын оновчтой хэлбэрүүдийг нэвтрүүлэх нь чухал. “Монгол Улс морин спортын лигийн тэмцээн зохион байгуулж, гадаад дотоодын сонирхогчдыг мөрий тавих боломжоор хангахаар зэхэж байна. Өөрөөр хэлбэл, энэхүү бизнесийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх хууль эрхзүйн боломжийг хангахаар ажиллаж эхэлжээ” гэсэн мэдээлэл cap орчмын өмнө хойд хөршийн сайтуудаар гарсан билээ. Дээрх мэдээлэлд ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл энэ талаархи хуулийн төслийг ойрын гурван сарын дотор УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа гэж мэдэгдсэн гээд “Мөрийтэй тоглоомын бизнесийн салбарт Азидаа БНХАУ ноёрхдог бөгөөд Макао л тэдэнтэй өрсөлддөг юм. Тэгвэл тэдэнд Монгол гэж бас нэг өрсөлдөгч гарч ирэх нь” хэмээн онцолсон байсан юм. Энэ оны сүүл гэхэд хууль батлагдаж, морио шимтэн үздэг монголчууд бооцоо тавьж сэтгэлийн цэнгэл эдлэх боломж ирэх зунаас бүрдэх нь. Мөрийтэй тоглоом гэхээр л хамаг юмаа тавиад туучихна гэсэн үг биш шүү дээ. Санхүүгийн байдлаа муутгахгүйгээр бооцоо тавьж, кайф авахад болохгүй нь юу байна.
 
АНУ казино, мөрийтэй тоглоомын бизнесээс жилд 200 гаруй тэрбум ам.доллар олдог. Монголчуудын мөнгө ч энэ дотор явж л байгаа. Хонконг бооцоот морин уралдааны бизнесээс өнгөрсөн жил 19 тэрбум ам.доллар олсон байна. Энэ дунд бидний мөнгө ч бий. Яагаад гэвэл бидэнд эх орондоо казино тоглож, аазгайгаа дарах, сэтгэлийн таашаал авах боломж алга. Хэрвээ хуулиа хурдхан шиг батлаад боломж бололцоог нь бүрдүүлээд өгөх юм бол АНУ, БНСУ, Макаогийн Казиног чиглэсэн мөнгөн урсгалыг нааш нь татах боломжтой. Зөвхөн казиногийн ашигаар тогтохгүй гадны баячууд ирж тоглох нөхцлийг бүрдүүлэхэд ажлын байр бий болно. Тиймээс энэ хуулиа хурдхан баталъя. Ашиг сонирхлын зөрчлөөс болоод олон жил алдлаа. Өнөөдөр мөрийтэй тоглоом энд, тэнд тоглож л байна. Одоогоор “хууль бус” гэж үзэж байгаа энэ талбарт багагүй мөнгө эргэлддэг. Хууль бус салбар болохоор тоглогчдын соёл бий болж чадахгүй байна. Казино соёлтойгоо хамт л орж ирдэг. Энэ соёлыг ч гэсэн хамт нэвтрүүлье л дээ.

Монголын мэдээ
Б.Болор
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Жирийн иргэн 2014-12-31 12:38:20
    Их хурлын эрхэм гишүүдээ та нар ядахдаа энэ хуулийг Монголдоо ашигтай, хууль нь хэрэгжих боломжтойгоор батлавал хэрэгтэйюм даа.
    150.129.143.83
    Мэдэгдсэн Хариулах
  • So hid 2014-12-16 04:25:30
    Mongolchuud end tendgui jijig tomoor togloj bn anh roulette org ireed mongolchuudig Samarsan gants neg Hun mongo tie boltson ysan zorigoo lyposh 2 l mongo hiij ...
    103.229.120.249
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2014-12-16 03:22:15
    Berlin,Parist irged ni chuluutei lordog .Bid yagaad orj boloxgui gej.Xvssen ni orood azaa vzes l estoi.Zamiin Vvd.Altan bulagt baiguulax xeregtei.
    182.160.44.246
    Мэдэгдсэн Хариулах
  • roulett 2014-05-26 14:26:55
    2004 2006ond 2,3han jiliin dotor roulett gej kasinogiin togloom orj ireed mongolchuud hadglamj zeeliin horshoonii ezed humuusiin mongiig toglood aldsanshtee hedhen hun ajilluulj bayjsan odoo neevel mglchuud toglono anh solongasd casino solongschuudeaa
    182.160.40.251
    Мэдэгдсэн Хариулах
  • казино 2014-05-26 12:32:48
    Казино -гоос өөр санаа зовох юмгүй хүмүүс жаргалтай юм. Казино тоглоод алдсан мөнгөө өгч чадахгүй урагшаа гараад явчихсан 2 хүн танина. Эх орон шудрага ёс ярьсан хүмүүс байсан одоо тэдэнд Монгол орон нийгэм, гэр бүл ойр дотны хүмүүс ямарч ач холбогдолгүй
    203.194.116.153
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2014-05-26 07:45:11
    Gadnii kompanid menegmentiig ni uguud ,tatvaraa avaad suuj bval ediin zasagt nemertei l baih ,hujaa,vietnam,solongosuudiig segsrene shuu,Mongol hun yagaad bolohgui gej,baiguulah gazraa sain tootsoolj eh ornii hugjil ,hun amiin nygtralshliig bagasgah talii
    122.254.115.26
    Мэдэгдсэн Хариулах
  • УУГУУЛ 2014-05-26 07:22:20
    Дундговь аймаг эзэнтэй боллоо. Өнгөрсөн амралтын өдрөөр тус аймгийн ИТХ хуралдаж нийт төлөөлөгчдийн олонхийн саналаар Засаг дарга Сүхбаатрыг ху***йн дагуу огцруулж АН-ын дарга Од-Эрдэнийг аймгийн засаг даргад нэрийг дэвшүүлэн Ерөнхийсайдад өргөн барьсан б
    103.26.192.146
    Мэдэгдсэн Хариулах
  • эуыэуж 2014-05-26 07:16:43
    Гаднаас мөнгө цуглуулах зорилгоор байгуулвал зүгээр байхөө. менежментийг нь гадны компани хийвэл бүр зүгээр байх. бид нар бол бүтэхгүй ээ.
    103.229.176.131
    Мэдэгдсэн Хариулах
  • уншигч 2014-05-26 06:28:08
    солонгосын казинод солонгос хүн орж болохгүй. түүн шиг л байвал яасан юм, манай хэдэн овилгогүй дарга нар ороод аягүй бол улсын мөнгөөр толож ч мэднэ шүү.
    202.179.13.131
    Мэдэгдсэн Хариулах
  • Casino 2014-05-26 06:21:09
    Ene zuv shuu mongolchuud togloh um bol suirnee er n mongold casino hereggui muu um buhnii ehlel yamhan har tamhi muriitai togloom
    27.123.214.110
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-05-26 05:50:54
    gadaadad toglovol odoo yaaya gehev dee, gehdee mongold bol ugui shuu, geriinhee hamag mungiig kazino ruu tuuchihna
    103.9.90.232
    Мэдэгдсэн Хариулах
  • sodoo 2014-05-26 05:17:38
    Mongolchuud chin Solongost toglodog yum chin
    202.170.69.194
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-05-26 03:27:21
    Singapore uls hurtel Casino baiguulsan. Singaporeiin irgen orj boldog. Harin 100 dollaryn TAX tuldug. Mash nariin tootsson yum baigaan. Munguggui hun orj chadahgui gesen ug. Tiim l zohitsuulalt heregtei.
    203.169.50.28
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-05-26 01:47:52
    Hyatadiin gol orsoldogch ni macao genuu joohon ym unsh olon hun harj bga magadgui chamaas busad ni macao chin hyatadiin neg heseg gdgiig medej bga dahin helie chamas busad ni ochood uzchihsen bga macaog chi tegeheer joohon meddeg ymaa bich
    103.26.194.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2014-05-26 01:21:43
    Монгол хүн монголдоо яагаад казинод тоглож болохгүй гэж АН-ын эрхмүүдээ нөгөө та нарын ярих дуртай хүний эрх чөлөө энд хамаагүй юу бид ёр нь ямар нийгэм байгуулаад байна аа
    112.72.6.174
    Мэдэгдсэн Хариулах
  • Зөв шүү 2014-05-26 01:01:32
    ЗӨВ шүүү
    202.21.118.98
    Мэдэгдсэн Хариулах