Их, дээд сургуульд суралцагчдын голч дүн өндөрслөө
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад суралцагчийн тэтгэлэг олгох журам”-ыг өөрчлөн баталжээ.

Тодруулбал, бакалаврын хөтөлбөрт суралцагчийн голч дүн 2.0-оос доошгүй байсныг 3.0-аас доошгүй гэж, магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн бакалаврын дипломын голч дүн 2.8-аас доошгүй байсныг 3.2-оос доошгүй гэж, докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн 3.0-аас доошгүй байсныг 3.5-аас доошгүй гэж өөрчилжээ. Мөн 50 хувийн дүн 3.4 болон түүнээс дээш байсныг 3.6 болон түүнээс дээш гэж,  75 хувийн урамшууллын тэтгэлэг авах өдрийн ангийн магистрант, докторантын голч дүн 3.6-аас дээш байсныг 3.8-аас дээш гэж тус тус өөрчиллөө.

Үүнээс гадна сургуулиудыг суралцагчдын мэдлэг чадварыг бодитой бус, өсгөж дүгнэх, сурлагын дүнг буруу мэдээлэх зэрэг зөрчил дутагдал гарахаас сэргийлэн журам өөрчлөлт оруулсан байна. Өөрөөр хэлбэл,  дээрх журмын 7.1 дэх заалтыг “Сургалтын байгууллага нь суралцагчийн тэтгэлгийн асуудлаар хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, суралцагчийн мэдээллийг удаа дараа буруу гаргасан буюу сурлагын үнэлгээг бодитой бус үнэлсэн нь тогтоогдвол хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.” гэж өөрчилжээ. 
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • anar 2015-01-27 15:37:12
    Huwin surgulinhan l 70 awna shde. Sutai gd sur bdgig mdhu bi law guanz pc lombard l gj medne tedni surgulinhan 4 golchtoi surdag ym bna le. Ted nar l awah ym bn...
    103.10.23.40
    Мэдэгдсэн Хариулах
  • Энэ юу вэ? Б.Сансартуяа 2015-01-27 13:36:35
    Мэдээг ингэж бичихгүй ээ! Больё! Хүүхдээр юм хийлгэж сургах гэж байгаа бол засаад нийтэлхэд яана аа! Уншигчдыг доромжлохоо боль! Би л ахиж танай сайтруу орохгүй...
    27.123.214.114
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-01-27 12:15:24
    Яагаад гадаадад бор зүрхээрээ сурч байгаа оюутанд юу ч өгдөггүй улс вэ хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж бна шүү дээ муухай юм
    112.72.13.251
    Мэдэгдсэн Хариулах
  • hen negen 2015-01-27 11:14:01
    huuliin daguu hariutslaga hulleelgene gene uu.ymar hariutslaga gedegee il tod bicheechee,surgalt yvuulah tusgai zubshuuruliig n huraah um uu.
    112.72.13.56
    Мэдэгдсэн Хариулах
  • 70000 2015-01-27 10:15:32
    huwiin surguuliin huuhduud l 70 awah blsiim bndoo
    202.21.113.138
    Мэдэгдсэн Хариулах
  • 70000 2015-01-27 09:06:41
    голч дүнг 2.8 гэвэл яаасийн 70000 амьдардаг гэр бүл зөндөөл байн
    103.29.144.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-01-27 04:34:56
    Сэтгүүлч гуай ямар гарчиг тавиад юу бичээд байгаагаа ойлгодог бол уу? Ээ чааваас ийм юм биччээд ичихгүй цалин аваад суунаа аан.
    208.107.140.160
    Мэдэгдсэн Хариулах
  • БАЙР ШИНЭ МЭДЭЭЛЭЛ МӨН ҮҮ 2015-01-27 03:39:08
    БАЙР ОРОН СУУЦ ЗАРАХ ЗАРАА ХААГААЧ СОНИН БИШ БАЙНА . ЗАР СОНИНГООР ЯВУУЛ ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЁСТОЙ БАЙХ ШҮҮ .
    202.179.28.160
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2015-01-27 03:28:13
    магистр докторын сургалтанд сурч байгаа хүмүүст өгч байгаа нь ёстой илүү зарлага шүү дээ. түүнд чинь цалинтай ажилтай томчууд сурдаг шүү дээ. Харин өдрийн ангий...
    202.21.117.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-01-27 02:40:02
    Оюутны голч оноог сурч байгаа мэргэжлээс нь хамааруулан өөр өөрөөр тогтоомоор байна. Жишээ нь: Математикийн ангид сурч байгаа оюутны 70 оноо бол хэлний, нийгмий...
    103.9.90.226
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-01-27 01:30:58
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Ой гутмаар юм 2015-01-27 00:47:52
    Гарчиг бичсэн зүйлийн агуулга хоёр тас хол зөрөх юм даа сэтгүүлчдээ та нарыг ямар сургуульд хаана яаж бэлтгэдэг юм бэ?! Гутамшиг
    203.194.116.35
    Мэдэгдсэн Хариулах
    • хариу 2015-01-27 03:15:31
      Энэ сэтгүүлчид чинь маш өндөр голч дүнтэй төгссөн боловсон хүчнүүд шүү дээ. Манай боловсрол, дүнгийн систем, гарч байгаа бүтээгдэхүүнүүд ийм л байна.
      103.9.88.235
      Мэдэгдсэн Хариулах