Эдийн засаг хямралтай ч цагаан сараа сайхан хийнэ ээ
Энэ жилийн цагаан сар хоёрдугаар сарын 19-нд болох гэж байгаа. Эдийн засгийн хямралтай үед цагаан сарыг даруухан тэмдэглэе гэсэн уриалга гаргаад байгаа. Бие биедээ бэлэг тараахаа больё, үнэтэй ууцнаас татгалзъя гэж байгаа хэдий ч цаг нь тулахаар энэ бүхэн худал болж, Монголчууд уламжлалт  баяраа тэмдэглэхээр байгаа бүхнээ шавхдаг нь нууц биш. Жил бүр цагаан сарын үзэсгэлэн худалдаа явагддаг. Уламжлалын дагуу бүх дүүрэгт үзэсгэлэн худалдаа явагдаад эхэлжээ. Өнгөрөгч амралтын өдөр үзэсгэлэн худалдаагаар явж үнэ ханшийг сонирхлоо. Иргэдийн хөл хөдөлгөөн тун их байлаа.

Үзэсгэлэн худалдаагаар ихэвчлэн сүү, цагаан идээ, дээл хувцас зарж байсан юм.
“Мишээл экспо” төвд дотоодын үйлдвэрлэгчид болон хувь хүмүүсийн хамтарсан ноос, ноолууран эдлэл, үндэсний дээлийн худалдаа явагдаж байлаа. Дээлийг манайхан янз бүрийн загвар хийцээр хийдэг болжээ. Тэр дундаа гэр бүлийн хос дээлүүд зарагдаж байсан.  Хос дээл хамгийн багадаа 300 мянган төгрөг, дээд талын ханш  таван сая хүрч ээл байв. Харин нэг  хүний дан дээл 200 мянган төгрөгөөс эхэлж байлаа. Хүүхдийн дээл 60-180 мянган төгрөг. Иргэд хүүхдүүддээ дан дээл авах бус хантааз, малгай, гуталтай нь хамтад авах нь элбэг байв.

Бөхийн өргөөний хойд талбайд цагаан идээний үзэсгэлэн худалдаа явагдаж байгаа билээ. Энд гол төлөв Архангайн цагаан идээ зарагдаж байна. Ааруул 8000 төгрөгөөс 18 мянган төгрөгийн хооронд, тогооны өрөм 8000, шар тос 8000-12000, ээзгий 8000, ээзгийтэй тос 8000-10000, сарлагийн сүү нэг литрийг нь 2500 төгрөгөөр зарж байна.
Иргэд ааруулаар зассан тавгийн идээг ихэд сонирхож байсан.

Ингээд цагаан сарын хамгийн гол тавгийн идээ болох хэвийн боов, хонины ууцны үнийг судлахаар “Хүчит шонхор” захыг зорив. Ер нь иргэд цагаан сарынхаа ууцны махыг гол төлөв энэ захаас авах нь бий. Учир нь энэ зах хамгийн хямдаар мах, махан бүтээгдэхүүнийг зардаг. Түм бужигнаж, бум бужигнах хараахан болоогүй ч баярын хэрэгцээгээ хамгийн хямд дээр нь базаах гэсэн хүмүүсийн хөл тасрахгүй байв.

Гэхдээ өнгөрсөн жилийн бодоход мах худалдан авах хүмүүс тун бага байгаа гэнэ. Учир нь эдийн засгийн хямрал ч зарим айлд нөлөөлж байгаа байх. Мөн өдийд ихэнх айлын өвлийн идэш ирчихсэн байдаг болохоор махны худалдаа мууддаг байна.

Ямартай ч хонины ууц тарган туранхайгаасаа хамаараад  140-250 мянган төгрөг хүрчээ. Гэхдээ ууцыг килограммаар нь тооцоод нэг килограммыг нь 4500-5200 төгрөгт тооцож зарж байгаа аж. Хүмүүс ихэвчлэн цагаан сар дөхөхөөс өмнө гэж ууцны махаа авч байгаа гэнэ. Харин үхрийн өвчүү мөн л килограммаар нь тооцоод 80-150 мянган төгрөгийн хооронд байлаа. Ууцны үнэ өндөр байгаа учраас ч тэр үү үхрийн өвчүүг сонирхож авах нь их байгаа талаар махны худалдаачид ярьж байлаа. Өнгөрсөн жил том хонины ууц 350 мянга хүрч байсан бол энэ жил харин ч ууцны үнэ тогтвортой байгаа бололтой. Харин жижиглэнгийн худалдаагаар ороход хонины ястай мах 5700, шулсан нь 6000 төгрөгөөр борлуулж байхад үхрийн мах 7000-8300, адууны цул мах 5500, тэмээний махыг 4800 төгрөгөөр худалдаалж байлаа.

Цагаан сарын бас нэгэн тавгийн идээ бол хэвийн боов. Сүүлийн үед айл өрх гандангийн гэсэн тодотголтой хэвийн боовыг ихээр авах болсон байна. Энд гандангийн хэвийн боов амт, чанараасаа шалтгаалаад нэг ширхэг нь 1800-2800 төгрөгийн хооронд хэлбэлзэж байлаа.

Хэвийн боов зарж байгаа худалдагчид идээнийхээ амт чанар, үйлдвэрийг тал бүрээс нь тайлбарлаж худалдан авагчдад амтлуулж байв. Хамгийн үнэтэй нь “Суман гүн”, “Арвайн хишиг” компанийн боов нэг ширхэг нь 2400 төгрөгийн үнэтэй. “Өгөөж”, “Тэнгэрийн хишиг”, “Бамбууш”-ийн боов 2200  төгрөгийн үнэтэй байна.

Энэ долоо хоногоос цагаан сард зориулсан үзэсгэлэн худалдаанууд улам ч нэмэгдэх шинжтэй. Тухайлбал,  Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яам, Нийслэлийн ЗДТГ хамтран “Монголд үйлдвэрлэв” цагаан сар үзэсгэлэн худалдааг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ худалдаа “Мишээл экспо”, “Шөнийн зах”, “Драгон” төвд зохиохоор төлөвлөжээ.

Үзэсгэлэн худалдаагаар явж байхад иргэд маань энэ жил эдийн засаг хямралтай байгаа ч Монголынхоо уламжлалт баяр цагаан сараа сайхан хийнэ ээ гэцгээж байсан юм. Идээ ундаа элбэг байвал тэр жилдээ элбэг сайхан амьдардаг гэсэн амны билгээ дээдэлсэн Монголчууд цагаан сарынхаа бэлтгэлийг базаагаад эхэлжээ.


 



Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ineldeb 2015-02-02 09:37:00
    Eldeb belegguip
    150.129.140.241
    Мэдэгдсэн Хариулах
  • GEREE SANAV 2015-01-26 21:36:04
    ZAGAAN SARAAR OCHIJ AIL HESEH YUMSAN,,, BUUZ POLOGTOLOO IDEH YUMSAN..
    178.192.168.128
    Мэдэгдсэн Хариулах
  • ZUV ZUV 2015-01-26 11:56:33
    Jild gants boldog tsagaan saraa saihan temdegleh heregtei dee. Gehdee bas hemnelttei naanatai tsaanatai baih esoti shuu, Mongolchuudaa.
    220.191.168.13
    Мэдэгдсэн Хариулах
  • коф 2015-01-26 11:50:13
    хэзээ нэг мулгуу бүдүүлэг сэтгэхүйнээсээ сална даа
    112.72.13.31
    Мэдэгдсэн Хариулах
  • sssss 2015-01-26 08:59:34
    zaaval uuts beleg ghgui zuv hemnelttei daruuhan temdeglej bolno sh de
    103.229.123.248
    Мэдэгдсэн Хариулах
  • araa bod 2015-01-26 08:43:39
    hamag yumaa govchohood daran uheh gej baihad hench tanid tuslahgui .....
    122.201.22.216
    Мэдэгдсэн Хариулах
  • Mungu oloh online shine arga genee :) 2015-01-26 03:42:50
    http://TheWeeklyJob.com/?id=330259
    202.131.228.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-01-26 02:52:43
    Монгол хүн бэлэгээрээ, хятад хүн хонжоогоороо гэдэг юм. Уламжлалт цагаан сараа сайхан тэмдэглэх хэрэгтэй монголчуудаа. Ямар харийн орны баяр биш.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Zaluu 2015-01-26 02:31:43
    Hamag baidagaa zarj urj zeel tavij tsagaan sar hiiheed ter jildee olsgolon yaduu tarchig baih avai
    36.2.138.56
    Мэдэгдсэн Хариулах
  • Билэг танхай монгол ярьж байна: 2015-01-26 02:16:59
    "За хө, энэ жил гэрээ зарж байгаад ч гэсэн нэг сайхан шинэлчихнээ, яадгийм"!!!
    202.179.15.247
    Мэдэгдсэн Хариулах