Эцэг хуульдаа эвтэйхэн л хvрээрэй
Vндсэн хуульд өөрчлөлт оруулах УИХ-ын ажлын хэсэг анхныхаа хурлыг өнгөрсөн 21-ний лхагва гарагт хийсэн. Тэдний гол зорилго нь энэ хаврын чуулганаар амжиж Vндсэн хуульд оруулах өөрчлөлтийн тухай хуулийн төслөө УИХ-д өргөн мэдvvлэх явдал юм. Аль нэг намын эрх ашгийг Монголын төрөөс дээгvvр тавьж, ашиг сонирхлын зөрчил vvсэхээс сэргийлэх vvднээс Vндсэн хуульд оруулах өөрчлөлтийг 2016 оны УИХ-ын сонгуулиас дор хаяж зургаан сарын өмнө батласан байх учиртай.

Одоо удахгvй Цагаан сар, тэгээд эмэгтэйчvvдийн баяр энэ тэр гэсээр байтал тэртэй тэргvй ажлаа ёс төдийгөөр гvйцэлдvvлдэг Монголын улстөрчдийн тухайд Vндсэн хуульд өөрчлөлт оруулах амаргvй ажлыг сурснаараа цагийг нь тулган санд мэнд батлах нөхцөл vvсэж ч болзошгvй. Энэ ажлын хэсэгт 1992 онд Vндсэн хуулийг анхлан батлалцаж байсан Д.Лvндээжанцан, Л.Цог, Р.Гончигдорж, Н.Батбаяр, С.Баярцогт, Лу.Болд нараас гадна Д.Дэмбэрэл, С.Оюун, Н.Батцэрэг зэрэг УИХ-ын гишvvд болон цөөнх хоёр намын төлөөлөл багтаж байгаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Vндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв vv гэдгийг судалж vзээд ийнхvv эцэг хуульдаа гар хvрэхээр зориглоод байгаа нь энэ юм. Vндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхэн давын өмнө 1999-2000 он дамнуулан хийсэн “дордуулсан долоон өөрчлөлт”-ийг засч сайжруулах ажлаас Vндсэн хуулийн өөрчлөлтийг эхлэх нь зөв гэдэг дээр санал нэгдээд байгаа аж.

Тэгэхдээ парламентын засаглалыг яавал илvv vр ашигтай, хvчтэй болгох чиглэлийн өөрчлөлт хийх ёстой гэдэг дээр эрх баригч АН, МАН-ын бvлгийн гишvvд санал нэгдээд байгаа. Хамгийн гол нь энэ удаа Vндсэн хуульд гар хvрэхдээ олон нийтийн санал асуулга явуулахгvйгээр тогтоод байгаа нь эцэг хуульдаа 2000 оных шиг дордуулсан өөрчлөлт хийхээр яарч байна гэх хардлагыг олон нийт болон 1992 онд энэ хуулийг батлалцаж явсан Ардын их хурлын депутатуудад төрvvлээд байгаа нь нууц биш.

Тэгээд ч УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Vндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг энэ хаврын буюу дөрөвдvгээр сарын тавны дотор эцэг хуульд оруулах өөрчлөлтийн тухай хуулиа УИХ-д өргөн мэдvvлсэн байх учиртай. Гэтэл хоёрхон сарын дотор Vндсэн хуульд өөрчлөлт оруулах энэ чухал асуудлыг дээрх ажлын хэсэг боловсруулж дуусна гэдэгт олон нийт төдийлөн итгэхгvй байгаа юм. Олон нийтийн зvгээс ирж байгаа хардлагын эхэнд ард нийтийн санал асуулга хийхээр яригдаж эхлэнгvvд УИХ-ын дарга яаравчлан захирамж гаргаж Vндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг томилсон, нөгөөтэйгvvр Vндсэн хуулийн өөрчлөлтийг танилцуулах цаг хугацаа нь эдийн засгийн хvндрэл, эдийн засгийн хvндрэлээс гарах арга хэмжээ, цагаан сар, баяр наадамтай давхцаж байгаа нь эргээд Монголын улстөрчид сурсан зангаараа зун болж хvмvvсийн анхаарал сарнисан vед буюу баяр наадмаар “болохгvй” зvйлээ хийх нь vv гэсэн хардлагыг төрvvлж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, өөрсдийнхөө эрх ашигт нийцvvлэн Vндсэн хуулийг өөрчлөх нь гэсэн хардлага бий болж байгаа нь ойлгомжтой. Одоогийн эрх баригчид Vндсэн хуульд нэмэлт оруулах журмын тухай хууль гэгчийг баталсан нь эцэг хуульдаа зоригтой гар хvрэх хуул эрх зvйн баталгаа гэлцээд байгаа. Гэхдээ өнөөдөр Монголд нvvрлээд байгаа засаглалын хямралаас гарах хамгийн боломжит гарц нь ард нийтийн санал асуулга явуулж Vндсэн хуулийнхаа vзэл баримтлалд зоригтой өөрчлөлт оруулах цаг болсон гэдэгтэй УИХ-ын гишvvдийн олонх нь санал нэгдэж байгаа ч Б.Чимид агсны эх барьж авсан энэ хуульд зоригтой, чадварлагаар гар хvрэх хууль эрх зvйн мэдлэг чадвар илт дутагдана гэдэгтэй олон хvн санал нийлэх болов уу.

Эцэг хуульд гар хvрэх хэрэгтэй хэрэггvйн тухай удаан хугацаанд ярьсны эцэст ийнхvv энэ парламент өөрчлөлт оруулах гэж байна. Хаврын чуулганаар амжиж төслийг оруулж ирнэ гэцгээн дайрч эхлээд ч байгаа. Vндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа хамгийн эхлээд 2000 оны “Дордуулсан долоон өөрчлөлт”-ийн хор нөлөөгөөр Монгол Улсын их хурал 38-ийн тал буюу 19 гишvvн хууль батлах эрхтэй болчихсон зэрэг туйлын болчимгvй гажуудлуудаас эхлэх ёстой. Өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулагчдыг vргээж, өнөөдөр Монголын эдийн засгийг элгээр нь хэвтvvлэхэд шийдвэрлэх нөлөө vзvvлсэн 68 хувийн татварыг хэрхэн батласан шиг УИХ хэдхэн популистын нөлөөнд автах боломжуудыг давын өмнө хаах учиртай.

Олон нийтийн зvгээс хамгийн их яригдаж байгаа өөрчлөлтvvдийн тоонд Засаг захиргааны нэгжийн тухай хууль, Сонгуулийн тухай хуультай холбогдох Vндсэн хуулийн заалтуудыг давын өмнө өөрчлөн сайжруулах асуудал орж байгаа. Мөн бvх шатны сонгууль нь намаар дамжиж байгааг өөрчилж, ард нийтийн дундаас шууд сонгуулиар гаргаж ирдэг тогтолцоонд шилжих гээд яриад байвал асуудал дуусахгvй. Өнөөдөр баруун Европын ихэнх хөгжилтэй орнууд хотын дар¬га болон бусад томоохон албан тушаалтныг ард нийтийн шууд сонгуулиар тодруулан гаргаж ирдэг нь жинхэнэ ардчилсан чөлөөт сонгууль болж чаддаг аж. Хууль эрх зvйгээр дагнан мэргэшсэн эрдэмтэд аливаа улсын Vндсэн хууль ерөнхийдөө 20-иод жилийн давтамжтайгаар өөрчлөгддөг гэдгийг сануулсаар байгаа.

Нөгөөтэйгvvр аль улсын Vндсэн хууль эцсийн эцэст хvнд зориулсан хууль учраас хvн нь, улс нь хөгжихөөр Vндсэн хууль нь дагаад өөрчлөгдөж байдаг нь жам ёсны vзэгдэл юм байна. Хvн нь улс нь хөгжөөд байхад тухайн тvвшинд Vндсэн хууль нь хууль эрх зvйн болон амтдралын олон асуудлыг шийдэх боломж, нөхцлийн хувьд гологдож, хоцрогдож таарахгvй. Гэтэл өнөөдөр Монгол Улсын хувьд засаглалын хямрал буюу эрх мэдлийн хуваарилалтын тодорхойгvй байдал ноёрхсоор Ерөнхийлөгч, парламент, Засгийн газар гурав харилцан уялдаа холбоогvй, хэн нэгнийгээ vгvйсгэсэн байдалд орчихоод байгаа. Нэг хэсэг нь засаглалын хямралаас гарах хамгийн боломжтой хувилбар нь хvчтэй Ерөнхийлөгчийн засаглал гэж байхад нөгөө хэсэг нь хоёр танхимтай парламенттай болох ёстой гэж байгаа.

Тэгвэл vлдсэн хэсэг нь Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдvvлж, парламентаа тараах хэмжээний хvчтэй болох нь хамгийн зөв гэлцэж байгаа. Бидэнд мэдэгдэж байгаагаар Vндсэн хуулийг хоёр янзаар буюу ард тvмэн, эсвэл парламент баталдаг. Манай Vндсэн хуулийг парламент баталсан. Гэтэл парламент өөрөө Vндсэн хуулиа байнга шахуу зөрчих болсон.

Харин Засгийн газартай Vндсэн хууль зөрчих тухай ярихаас ч зvрхшээмээр болчихсон. Энэ бvхний ээдрээг Vндсэн хуулийн өөрчлөлтөөр засаж ч болно, аль эсвэл бvр дордуулж ч болзошгvй. Ийм л ээдрээтэй сонголтын өмнө УИХ, Засгийн газар ирж зогсчихоод байна. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Vндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг анхны хуралдаанаа даруухан хийсэн. Тэд юуг яаж өөрчлөхөөр зориглон барьж авч байгаа нь одоохондоо оньсого төдий. Хамгийн гол нь эцэг хуульдаа эвтэйхэн л гар хvрэхсэн дээ.
 
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • USA 2015-01-26 16:27:54
    Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхэд өөрчлөлтийг хүсч байгаа болон хэрхэн хийхийг санал болгож байгаа эрдэмтэд, хуульчид, төр засагт алба хашиж байсан Баяр мэтийн...
    24.148.38.78
    Мэдэгдсэн Хариулах
  • Намуудыг татан буулгаж шинээр байгуул. 2015-01-26 02:23:50
    Төр засгийн хямрал Үндсэн хуулиас огт болоогүй шүү!!! Харин МАХН, МАН, АН-аас л болж байгаа юм. Улс төрийн намуудыг үндсээр шинэчлэх ёстой!!! Хуулийг өөрчил.
    202.179.15.247
    Мэдэгдсэн Хариулах