Дүүрэг бүрт үзэсгэлэн худалдаа явагдаж байна
Ирэх сарын дундуур Монголчуудын уламжлалт баяр болох цагаан сар болно. Энэ баярт зориулж жил бүр цагаан сарын үзэсгэлэн худалдааг явуулдаг билээ. Энэ дагуу дүүрэг бүрт цагаан сарын үзэсгэлэн худалдаа явагдаж байна.

Тухайлбал, Баянзүрх дүүрэгт “Скай” их дэлгүүрийн гадна талбайд, "Бөхийн өргөө"-ний гадна талбайд, Тэнгэр” бөөний худалдааны төвд үзэсгэлэн худалдаа явагдаж байгаа бол Сүхбаатар дүүрэгт “Цэрэндоржийн гудамж”-ны гадна талбайд, Чингэлтэй дүүрэгт, Тусгаар тогтнолын талбайд, Урт цагааны зүүн талын гадна талбайд болж байгаа юм.

Харин Баянгол дүүрэгт “Лион” тауэрт, Хан-Уул дүүрэгт “Скай трейдинг” ХХК-д, “Номингийн тав трейд” ХХК-д,“Хоум плаза”-гийн дотор талбайд,“Улаанбаатар импекс” ХХК-д, Сонгинохайрхан дүүрэгт “Силвер” худалдааны төвд, “Сувдан” төвийн дотор талбайд  зохион байгуулж байна.

Түүнчлэн Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Монголд үйлдвэрлэв”  Цагаан сар үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил “Мишээл экспо”, “Шөнийн зах”, “Драгон” төвд зохиохоор төлөвлөжээ.
Г.Сүрэн
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн Баянгол 2015-01-26 07:00:45
    Баянгол дүүрэгт “Лион” тауэрт гэж хаана байдаг юм бэ, хүмүүс ээ
    202.55.184.18
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-01-26 00:41:49
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.25
    Мэдэгдсэн Хариулах