Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Клаус Шваб бараалхлаа
Швейцарийн Давос хотноо дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид профессор Клаус Шваб бараалхлаа.

45 жилийн тэртээ дэлхийн эдийн засгийн бодлогыг тодорхойлох хэмжээний чуулганыг санаачлан өнөөдрийг хүртэл  зохион байгуулж байгаа профессор Шваб уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийг тус чуулганд өндөр ач холбогдол өгөн хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийллээ. Монгол улс бидний сэтгэл зүрхэнд ойр, асар сайхан ирээдүйтэй гайхамшигтай ард түмэн. Бид цаашдаа хамтдаа хүн төрөлхтөний сайн сайхны төлөө асар их зүйлийг бүтээх болно гэв.

Уулзалтаар Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж “Давос зүүн хойд Ази” хуралдааныг Улаанбаатар хотноо хүлээн авч зохион байгуулах санал тавьж байгаагаа илэрхийлсэн.

Энэ жилийн чуулганы онцлон түүхэнд тэмдэглэгдэх нэг зүйл нь хувь хүний санаачлага хэлбэрээр зохион байгуулагдаж ирсэн Давосын эдийн засгийн форум энэ жилээс бие даасан  олон улсын институцийн статустай болж байгаа юм.   
Г.Сүрэн
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-01-30 11:21:22
    эр хүний нүнжиг заагаад энхбаярыгаа хамгаалж чадах уу гэвэл 100 хувь чадах байсан.хүн чанараар тааруухан л хүн.Энхбаяр Ял авчээ гэхээр л Монгол улс авлигагүй
    202.179.11.226
    Мэдэгдсэн Хариулах
  • ELBEGDORJ 2015-01-25 18:56:54
    MUU HUN CHIN MUD UHEJ DALD OROHGUI UMAA
    147.194.16.210
    Мэдэгдсэн Хариулах
  • Болдоо 2015-01-25 16:12:20
    Элбэгдорж анх ерэнхийлегч болоход монголд еерчлелт болов уу? Амьдрал сайжрав уу?, Монголыг дампуурч байгаа улс гэж хятадын хэвлэлээр шуугиулаад бхад тэр ???
    112.72.13.129
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-01-25 13:07:01
    muu novsh mongoliin daisan
    150.129.143.5
    Мэдэгдсэн Хариулах