Боксын улсын аваргууд тодорлоо
Хорьдугаар зууны манлай дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-ноос эхлэн явагдаж, аваргуудаа тодрууллаа.  

Тус тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй найман жинд хот, орон нутгийн 31 байгууллагын 229 тамирчин хурд хүчээ сорин өрсөлдлөө.

Тэмцээний нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Азийн наадмын аварга Д.Отгондалайг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Азийн наадмын хүрэл медальт М.Нандинцэцэг, олон улсын хэмжээний мастер Б.Түвшинбат нарыг Алтан гадас одонгоор шагнасан.

Мөн Д.Отгондалай Монголын боксын холбооны шилдгийн шилдэг тамирчин болсон бол М.Нандинцэцэг, Армийн дэлхийн аварга Б.Чинзориг нар шилдэг боксчин болсон юм. Мөн оны тус холбоо оны шилдэг шүүгч, дасгалжуулагч, клубээ тодруулж урамшууллаа.

Ингээд эрэгтэйчүүдийн 64кг-д Б.Чинзориг түрүүлсэн юм. Тэрбээр финалд хашир туршлагатай гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэтэй тоглож 2:1-ээр ялснаар хоёр жил дараалан аварга цолоо баталлаа.

 

Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-26 01:57:10
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.25
    Мэдэгдсэн Хариулах