Хуул бус ан агнууртэй тэмцэх зөвлөмж хүргүүлжээ
Хууль бусаар  амьтан агнах, загас барих зөрчил гарсаар байна. Тодруулбал, Архангай аймгийн Өгий нуур, Баян-Өлгий аймгийн Толбо нуур, Дорнод аймгийн Буйр, Хөх  нуур, Завхан аймгийн Улаагчийн хар нуур, Хөвсгөл аймгийн гол, мөрнөөс ахуйн зориулалтаар хууль бусаар загас барьсан, Ховд аймагт нэн ховор “Монгол бөхөн”-г 2013-2014 онуудад 6-11 толгойг агнасан, Өмнөговь аймагт ховор Хар сүүлт зээр, Хулан агнасан, Завхан, Архангай, Баянхонгор аймгуудаас 256 тарвага агнасан /тулам хураагдсан/ Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говь сүмэр аймгуудаас 2014 онд 252 толгой цагаан зээр хууль бусаар агнасан  зөрчил тус тус илэрчээ.

Иймээс Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газар  “Амьтны тухай” хуулийн хэрэгжилтийг хангаж хууль бусаар ан амьтан агнах, барих үйлдлийг таслан зогсооход анхаарч ажиллах тухай зөвлөмж хүргүүллээ. Үүнд, хамгийн гол нь Амьтны тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаар, Байгаль орчны хяналтын улсын байцаагчид хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийн байдлаас шалтгаалан элбэг амьтантай холбоотой зөрчил илэрсэн тохиолдолд “Амьтны тухай” хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь заалтаар Засгийн газрын 2011 оны 23-р дугаар тогтоолоор баталсан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр нөхөн төлүүлж, захиргааны арга хэмжээ авч зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч, уг зөрчил холбоотой холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагад шилжүүлэх шаардлагагүй” гэжээ.

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • pap lam 2015-01-24 07:57:34
    yasan baga an amitan agnagdaa be kkkk
    • Mongol 2015-01-25 02:05:00
      Mongoliin an amitan baigal orchin doroitoj baival ene pap lam gedeg hujaa esvel gadnii nuhurt saihan baih bololtoi
      • пап лам 2015-01-25 05:09:30
        тэр ан амьтныг хужаа алаад байгаа юм уу монгол алаад байгаа юм уу