Дэд сайдуудыг хэвээр нь үлдээхээр боллоо
Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай, Төрийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр дэд сайд нарын асуудлыг хэлэлцээд хэвээр нь үлдээхээр боллоо. Уг нь өчигдрийн хуралдаанаар дэд сайд нарын цомхтгохоор болсон юм.

Харин өнөөдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Дэд сайд нарын орон тоог бууруулах асуудлыг оруулж ирэх  тохиолдолд Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг эхлээд оруулж ирэх ёстой. Тиймээс дэд сайд нарын орон тоог хасаж, зардлыг танах саналыг  хэлэлцэх боломжгүй гэх  зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжсэн.

Ингээд энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд хуралдаанд оролцсон 46 гишүүний 35 нь буюу 76.1 хувь нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийг дэмжих боломжгүй, үүнтэй уялдуулан Төрийн албаны тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай болон Авлигын эсрэг хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай“ тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн байнгын хорооны саналыг дэмжлээ.

Ингээд өчигдрийн хуралдаанаар гарсан бүх яамдын дэд сайдын орон тоог хасаж, тэдний ажлын албаны нарийн бичгийн дарга, жолооч, автомашины болон холбогдох зардлыг хасах” тухай санал хураалтыг хүчингүй боллоо.
 Г.Сүрэн
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • manguu 2015-01-24 06:31:15
    76 manguu
    103.229.123.162
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-01-23 10:42:42
    Novsh gej
    180.235.185.36
    Мэдэгдсэн Хариулах
  •  2015-01-23 10:37:59
    Ene hoolnii savnuudiig tejeeh gej bid ih yadarch baina.
    112.72.13.135
    Мэдэгдсэн Хариулах
  • яаая даа 2015-01-23 09:58:50
    Наадуул чинь "Дэд Сайд" гэсэн албан тушаалуудаа их өндөр үнээр зардаг болчихоод олон жил болж байгаа гэсэн тэхээр зарагдсан барааг буцаахгүй гэсэн үг л дээ
    107.170.36.25
    Мэдэгдсэн Хариулах
  • ҮНЭН 2015-01-23 09:34:22
    УИХ-ын чуулганаар дэд сайдын орон тоог хасахаар шийдвэрлэсэн байхад байнгын хороо нь үүнийг хэрэгжүүлэх эсэхийг дахин хэлэлцээд зөвшөөрөөгүй гэнэ үү? алах юмаа....
    27.123.213.10
    Мэдэгдсэн Хариулах
  • ТӨСӨВ 2015-01-23 08:45:56
    Эх нялхасын төсөв танаад дэд сайдын орон тоо авч үлдээд хэмнэлт хэнд зориулаад байна аа. Монголчуудыг ирээдүйтэй нь хамт өрөнд оруулсан хүнд хариуцлага байна уу...
    203.194.117.58
    Мэдэгдсэн Хариулах
    • ард 2015-01-23 09:38:55
      Тийм шүү. Гэхдээ өрөө төлөхөөсөө өмнө ард түмний амьдрал хэцүүдчихлээ ш дээ. Өрөө төлөөд эхлэхээр яах бол? эцсийн эцэст сонголт хийсэн бидний л хохь юм даа.
      27.123.213.10
      Мэдэгдсэн Хариулах