Төгсөгчидтэй уулзах анхдугаар аянг зохион байгууллаа
ХСИС-ийн харьяа Ахлагчийн сургуулиас захиалагч байгууллагын эрэлт хэрэгцээнд нийцсэн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг сайжруулах үүднээс “Төгсөгчидтэй уулзах анхдугаар аян” зохион байгуулж байгаа билээ.

Энэхүү аяны хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер болон ахлагч бүрэлдэхүүнд ажиллаж буй төгсөгчдийн уулзалт, зөвлөгөөнийг 1 дүгээр сарын 21-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Уулзалтад Ахлагчийн сургуулийн удирдлага, багш, алба хаагчдаас гадна ШШГЕГ-ын Хүний нөөц, сургалтын хэлтсийн мэргэжилтэн, дэслэгч Л.Чойндонжамц болон Улаанбаатар хотын хорих ангиудын ээлжийн дарга, хянагч, тоо бүртгэлийн туслах ажилтан зэрэг нийт 23 алба хаагч оролцож,  Ахлагчийн сургуульд сурсан мэдлэг чадвар нь ажлын байранд хэрхэн уялдаж байгаа талаар өөрсдийн санал бодлоо солилцож, цаашид сургалтад анхаарах асуудлын талаар чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.

Энэ үеэр төгсөгчдийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа нь онцлогтой бөгөөд хувь хүний сэтгэлээс ихээхэн хат шаарддаг. Иймд мэргэжлийн сэтгэл зүйн хичээлийг түлхүү оруулах, дадлага хичээлийн кредит цагийг нэмэх, тоо бүртгэлийн хичээлийг тусгайлан заах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх хичээлийн цагийг нэмэх, хувь хүн болон алба хаагчдын ёс зүйн төлөвшил олгох  тал дээр хичээлийн бус цагаар чөлөөт арга хэмжээг тогтмол зохион байгуулах, сонсогчдыг суралцах явцад нь тухайн ажлын байр, ажиллах үед учирч болзошгүй бэрхшээлийн талаар сайтар ойлголт өгөх, зөвхөн харуул хамгаалалтын албаны ажилтнаас гадна тухайн ажиллах чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг явуулах зэрэг үнэтэй санал, зөвлөмжийг хэлэв.

Мөн тус сургуулийг төгссөн төгсөгчдийн мэдлэг чадвар,  цэрэгжилч, жагсаалч байдал болон сургалтын чанарт сэтгэл хангалуун байгаагаа  илэрхийллээ.  
Ахлагчийн сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Г.Ганбаатар болон тус сургуулийн сургалтын багийн алба хаагчдын зүгээс дээрх саналуудыг сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгаж, захиалагч байгууллагын эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд хамтарч ажиллахдаа таатай байх болно гэдгийг онцлов. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.