Увсын АН-ын даргаар Ерөнхий сайдын зөвлөх О.Цогтгэрэл боллоо
АН-ынхан орон нутгийн хорооны удирдлагууддаа өөрчлөлт хийгээд байгаа бололтой. Саяхан Завхан аймгийн АН-ын дарга солигдож, УИХ-ын гишүүн Санжмятав болсон. Тэгвэл мөн Увс аймгийн АН-ын удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээр шинэчлэгджээ.

Тус аймгийн АН-ын даргаар Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх О.Цогтгэрэл, дэд даргаар аймгийн Засаг даргын орлогч Т.Эрдэнэбат, АН-ын ҮЗХ-ны гишүүн Б.Бат-Амгалан нар сонгогджээ.

Мөн ҮЗХ-ны гишүүдийн нөхөн сонгуулийг хийж, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн, Ерөнхий сайдын зөвлөх О.Цогтгэрэл, С.Пүрэвсүрэн нар сонгогдсон байна.
Г.Сүрэн
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine