Нийт барааны эргэлт 11 тэрбум ам.долларт хүрчээ
Монгол Улс  өнгөрсөн онд дэлхийн 139 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 11 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 5774.6 сая ам.долларт хүрчээ. Экспорт өсөн нэмэгдэж буй ч  гадаад худалдаа эрхлэгчдэд тулгамдаж буй  олон асуудал байгаа аж.

Иймээс МҮХАҮТ-ын зүгээс экспортыг дэмжих, гадаад худалдааг хөнгөвчлөх асуудлын хүрээнд холбогдох төрийн байгууллагууд, бизнес эрхлэгчидтэй идэвхтэй хамтран ажиллаж, “Хувийн хэвшил бизнесийн зөвлөлдөх хороо”-г байгуулжээ.
Мөн гаалийн ерөнхий газартай “Гааль бизнесийн зөвлөлдөх хороо”-г ч байгуулсан байна. Энэ хороогоор дамжуулан бизнес эрхлэгч нарт гаалийн байгууллага бусад төрийн байгууллагуудаас явуулж буй үйл ажиллагааг идэвхтэй дэмжин хэрэгжүүлэхэд нь туслах зорилготой ажээ.

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-23 04:30:07
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.88
    Мэдэгдсэн Хариулах