Гурван сая дахь иргэн төрөөгүй байгаа гэв
Монголчууд бид гурван сая дахь иргэнээ өлгийдөн авахаар хоног тоолон хүлээж суугаа. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр төрөлт хамгийн удаан явагдсан ч энэ оны нэгдүгээр сард амжиж төрнө гэдгийг мэдээлээд байгаа.

Тэгвэл нэгдүгээр сар дуусахад ердөө долоо хоног үлдээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн цахим сүлжээгээр Монгол Улсын гурван сая дахь иргэн өнөөдөр өглөө төрлөө гэх мэдээлэл тархаад байгаа. Гэтэл үүнийг ташаа мэдээлэл болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдэгдлээ.

Түүнчлэн иймэрхүү мэдээлэл нь олон нийтийн санаа бодлыг үймүүлж, үүний үр дүнд жирэмсэн эхчүүд төрөх хугацаанаасаа өмнө хийсвэрээр төрөх байдал газар авч байгаа тул худал ташаа мэдээлэл тараахгүй байхыг холбогдох албанаас анхааруулж байна.
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-01-25 09:15:18
    3 сая дахь иргэндээ 3 өрөө байр өгч багйаа нь тун зөв гэж бодож бна харин З саяас хойш төрсөн иргэн бүрд орон сууцны зээл өгч байвал яасын бэ
    112.72.13.67
    Мэдэгдсэн Хариулах
  • coniuch emee 2015-01-23 07:46:15
    .....tun udahgui gesen medeelliinzurag hyatdiin 2 huuhedtei bolohiig ...gesen medeelliin zurag baih uym mohgol hhuhdiin zurag taviachee
    103.29.144.27
    Мэдэгдсэн Хариулах