Дарга солигдохоор хэлтсийн дарга нар дагаж солигдохгүй байж болдоггүй юм уу
Манайд дарга солигдохоор даамлууд нь солигддог хачин жишиг бий. Төрийн албанд энэ нь хамгийн түгээмэл үзэгдэл болоод удаж буй. Оны өмнө Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулж, Шийдлийн Засгийн газрыг байгуулсан. Гэвч шинэ засгийн ажил жигдэрч амжаагүй л байна. Дээгүүрээ ч яах вэ бялуугаа эн тэнцүү хуваагаад найрамдчихсан. Харин доогуураа эд бужигнаж байна. Яам агентлагуудад хурган дарга нарын халаа сэлгээ эрчимтэй хийгдэж төрийн ажил гацаанд орж байна.

Тухайлбал ШӨХТГ-ын шинэхэн дарга Т.Аюурсайхан энэ албанд очсон даруйдаа халаа сэлгээ хийж, зарим нэг ажлын байранд цомхотгол хийнэ гэдгээ мэдэгдээд байсан. Үүнийхээ дагуу бүх хэлтсийн дарга нараа өөрчилж буй сурагтай. Мэдээж хэрэг хэлтсийн даргаа цомхотголд оруулахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр энэ нь өмнөх даргын үед ажиллаж байсан хүнтэй хамт ажиллахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүний хүнтэй бус өөрийн хүнтэй ажиллана гэж байгаа хэрэг. Хүний хүн гэдэг нь өөр намын хүн болж таарч байна. Гэвч төрийн албанд тэр тусмаа иргэдэд үйлчилдэг газрын хувьд хүний өөрийнх нь ямар хамаа байна аа? Өөрт оногдсон ажлаа л хийж чадаж  байвал халаа сэлгээ хийлгүй хамтран ажиллаад байж болох л асуудал шүү дээ.Гэтэл манайхны хувьд тийм биш бололтой.

Ингэж шинэ дарга очсон газар болгоны газар, хэлтсийн дарга өөрчлөгдөх нь хэвийн үзэгдэл болсон бөгөөд үүнийгээ өөрийн гар нийлсэн багтайгаа ажиллаж байна гэж тайлбарладаг. Уг нь төрийн албанд удирдах албан тушаал хашиж буй хүн ямар ч хүнтэй хамтран ажиллачих чадвартай байх ёстой биш гэж үү?

Улс орны эдийн засгийн нөхцөл байдал өдөр өдрөөр дордож байхад яам агентлагуудад халаа сэлгээ үргэлжилсээр төрийн ажил хэвийн үйл ажиллагаандаа орохгүй байгааг иргэд ихээхэн шүүмжилж байгаа. Ийнхүү шинэ дарга, хэлтсийн дарга нар нь ажилдаа төвхнөх гэсээр байтал сонгуультай золгож ажил хийх хугацаа ч  байхгүй болж мэдэх нь байна. Ямартай ч энэ эцэс төгсгөлгүй албан тушаалын төлөөх дайнаа зогсоож ажлаа хийхгүй бол уруудсан нийгэм чинь бүр л уруудах  болоод байна.
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Boldoo 2015-01-23 20:09:47
    Ayursaihan doktor ajil hiij chaddaggui doldoinuudiid tevchij chadahgui ni oilgomjtoi. Buten hoer jil irgediin urugdul gomdol daragduulsan gee biz dee!
    112.72.13.144
    Мэдэгдсэн Хариулах
  • pizda 2015-01-23 14:39:21
    Boslogo,boslogo ard tumenee dendu basj l bna da harj l baigarai ta nariin ue duusah stegt ur huuhed ,avgai ah duuserei nuduu tiishe yvna bid hun shig amidrmaar ...
    122.201.31.107
    Мэдэгдсэн Хариулах
  • dg 2015-01-23 11:18:34
    ah dvv hamaatan sadangaaraa niilj ulsiin umch hurungu, mungu tugrug hulgailj shamshigduulah gej ingedeg yumaa deer ni huuliin hulgaichid nemegdeed l hamtrana da...
    122.254.119.49
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-01-23 10:56:07
    Ан-ыг 2016 онд сонгох хэрэггүй юм байна. Гарахаараа улс орныг бүр самраад хаячих юм. Харин Бат-Үүлийг байлгаж байвал зүгээр юм шиг байна.
    202.179.20.64
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-01-23 08:55:18
    Болохгүй ээ хө, ээлжилж идье
    202.131.242.238
    Мэдэгдсэн Хариулах
  • etugen 2015-01-23 06:59:06
    buruu yagad buruu ve gvel manaihan 1.p.t ajil hiih gj bish ashig sonirhol l heregtei ashigtai ajillah ene n mungu ideh gsen ug naidvartai hun bh estoi tiim
    112.72.11.103
    Мэдэгдсэн Хариулах
  • tor 2015-01-23 06:41:14
    Solih ni zov shdee. eniig bichsen hun ooroo Udirdah alband ochih baij l medne Tuunees gadnaas shuumjleh shig amar yum bhgui. Huuchin humuustei hamt ajilladduin
    202.70.37.230
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-01-23 04:05:35
    АН-ыг 12 онд хэрэггүй сонгожээ, АН засгийн эрхэнд гарах болгонд улс орон унаж бөөн юм болох юм аа
    202.179.28.198
    Мэдэгдсэн Хариулах
  • Тогтвортой байна 2015-01-23 03:27:32
    Төрийн жинхэнэ албан хаагч тогтвортой ажиллах ёстой. Улс төрийн аль ч нам гарсан төрийн албыг үймүүлэх хориотой байдаг.
    202.179.15.247
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-01-23 03:14:49
    Haa saigyi toriin halaa selgee hiigeed hogjiliin bank bna. darga baitugai muruuree ajilaa hiij bsan jolooch meregjiltnuudee halaad bgaag oilgohgyi yum.
    103.9.89.82
    Мэдэгдсэн Хариулах
  • додо 2015-01-23 02:57:16
    дан чадваргүй юмнууд өмнө нь авчихсан юм чинь солих нь зөв. тэгэхдээ нам харгалзахгүй томилох хэрэгтэй
    112.72.13.145
    Мэдэгдсэн Хариулах
  • e 2015-01-23 02:44:39
    Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. Энэхүү http://TheWeeklyJob.com/?id=327986 линкээр ороод бүртгүүлэхэд автоматаар 2...
    202.131.225.51
    Мэдэгдсэн Хариулах
  • gangaa 2015-01-23 02:15:26
    tiimuu
    202.70.47.130
    Мэдэгдсэн Хариулах
    • Ах 2015-01-23 05:18:34
      Сонгож байгуулсан төр засгаа ажлыг нь хийлгэдэггүй ийм оюун ухаан, улс төр, эдийн засгийн анхны ойлголтгүй, соц , ком-ст үзэлтэй ард түмнийг яалтай билээ.
      202.131.231.250
      Мэдэгдсэн Хариулах
      • Bandan 2015-01-23 09:43:34
        Exleed chi uuruu xvn Bol.
        43.242.243.216
        Мэдэгдсэн Хариулах