Спөрс Алдрижийг авах боломжтой юу
Энэ зун багаас хамааралгүй чөлөөт агент болох Ламаркус Алдрижийн төлөө Сан Антонио Спөрсийг хүчтэй өрсөлдөнө гэж олон багийн менежерүүд бодож байгаа гэнэ. Хэдий тэр Портланд хотдоо үлдэх магадлал өндөр боловч Сан Антонио Спөрс илүү амжилтыг амлаж болох юм гэжээ. Түүний хийж бүтээсэн бүхэн хамгийн өндөр цалин авч үлдэхэд хангалттай байж болох ч ирээдүй нь хэрхэх вэ гэдэг хамгийн чухал үзүүлэлт болно.
 
Дамиан Лиллард, Уэсли Маттьюс, Никола Батум нар багийн ирээдүйд багтах нь тодорхой. Гэвч энэ бүрэлдэхүүнтэйгээр Терри Стоттсын удирдлаган дор аварга aвax боломж хэр вэ? Харин Сан Антонио хот Алдрижийн хувьд газардахад тохиромжтой нөхцөл байдал бүрдэж буй. Тим Данкан Ману Жинобли нар энэ улирлын дараачаар зодог тайлбал хангалттай цалингийн зай үүснэ. Түүн дээр Тиаго Сплиттерийг сонирхох багтай тохиролцож чадвал бүхэлдээ будагтай талбай Алдрижийн мэдлийнх болно. Тиймээс бусад багуудаас санал болгож болох хамгийн өндөр цалинг Спөрс өгч чадна /Одоогийн баг нь хамгийн өндөр, бусад багууд бага санал тавих дүрэмтэй/
 
Аварга авсан туршлагатай, одоо ч лигт нөлөөгөө үзүүлж чадах холбогч Тони Паркер, шилдэг дасгалжуулагч Грегг Попович, шигшээ тоглолтын үнэ цэнэтэй тоглогч Кавай Леонард, сайн туслагчид Борис Диав, Дэнни Грийн, Патти Миллс гээд Данканд байсан бүх зүйл Алдрижийнх болох боломжтой. Ламаркус Алдриж  хамгийн их цалинг хүсвэл Портландыг, харин аваргын бөгжийг түүнээс дутахгүй цалингаар зүүхийг хүсвэл Спөрсийг сонгох биз.
 
Хэрэв Алдриж Сан Антониогийн саналаас татгалзвал Спөрсийн дараагийн сонголт нь буюу Данканыг орлуулах хоёр дахь хүн нь Марк Гасол байх гэнэ. Ямартай ч сүүлийн 20 гаруй жил зах зээлд ажиллах шаардлагатай тулгарч байгаагүй Спөрс энэ зун чөлөөт агентуудаас хамгийн сайныг нь авах бүх нөхцөл, таатай орчин бүрдэх юм.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-23 01:40:16
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.88
    Мэдэгдсэн Хариулах