Зуслангийн бүсэд их цэвэрлэгээ хийнэ
Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Монголын оюутны холбоо хамтран их дээд сургуулийн оюутнууд нэгдсэн зохион байгуулалттайгаар өнөөдөр зуслангийн бүсэд их цэвэрлэгээ хийхээр болсон.

Тэгвэл их цэвэрлэгээг хойшлуулан маргааш хийхээр болсон бөгөөд 11 цагт Зунжин худалдааны төвийн гаднаас хөдлөх аж.

Цэвэрлэгээг нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар, МОХ, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, хороо, ахуйн нэгж байгууллага, иргэд хамтран зохион байгуулах юм. Зуслангийн бүсийн ард иргэдийг эрүүл аюулгүй орчныг бий болгож, цэвэрлэгээний ажилд нэгдэн оролцохыг зохион байгуулагчдын зүгээс уриаллаа.

П.УНДРАМ
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.