Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувийг тогтооно
УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын даргад өчигдөр өргөн барилаа.

Тухайн ордод 1965-1967 онуудад эрэл үнэлгээний ажил, 1974-1977 онуудад урьдчилсан хайгуул, 1980-1982 онуудад нарийвчилсан хайгуулын ажлууд тус тус улсын төсвийн хөрөнгөөр хийж, 1984 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хуралдаанаар нөөцийг хүлээн авч, улсын ашигт малтмалын нөөцийн комисст батлуулахаар явуулсан бөгөөд тус комисс хэлэлцээд нөөцийг хүлээн авснаар тооцох, техник эдийн засгийн үндэслэл болон тогтмол мөрдөх жишгийг боловсруулан батлуулж, нөөцийн тооцоог дахин хийж танилцуулахаар тогтсон.

Цагаан суваргын зэс, молибдений орд нь говийн бүсэд орших бөгөөд УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулсан ба Монгол Улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой гэж үзсэн учир төрийн оролцоо байх шаардлагатай юм.
Тогтоолын төсөл 3 заалттай байна. Цагаан суваргын зэс, молибдений ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг хуулинд заасан хязгаарт багтаан Ажлын хэсгийн тооцсоноор тогтоох агуулгыг нэгдүгээр заалтад оруулна.

Хоёрдугаар заалтад Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг санхүүжүүлэх асуудлыг тусгана.
Гуравдугаар заалтад төрийн эзэмшлийн хувийг “Эрдэнэс МГЛ”ХХК-д эзэмшүүлэх асуудлыг тусгана.

Тогтоолын төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар
Цагаан суваргын ордод төрийн эзэмшлийн хувь тогтоосноор улсын төсөвт төвлөрөх орлогын эх үүсвэр нэмэгдэх ач холбогдолтой юм.
Цагаан суваргын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монголын алт (МАК)” ХХК-ийн хувьд төрийн оролцоотой үйл ажиллагаа явуулах зохион байгуулалтад шилжих асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу орд ашиглах гэрээ байгуулах замаар шийдвэрлэх боломжтой.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tsoi 2014-05-25 00:01:48
    Болилдоо та нар. Та нар оролцхоор юм нурдаг шуу.наад монгол компани чинь юмаа хийж л байгдаа. Гадныхан биш учраас хоронго нь монголдоо улдэнэ.
  • АНХААР 2014-05-24 12:31:26
    төмрийн бүх ордыг стартегид ав