Санал өгсөн иргэдийн 96,1 хувь нь хот байгуулахыг дэмжлээ
Налайх дүүрэгт хот байгуулах иргэдийн санал асуулга өчигдөр   07:00-21:00 цагийн хооронд 7 хэсгийн хороон дээр боллоо. Тус дүүрэг 34575 иргэнтэй бөгөөд санал өгөх нэрсийн жагсаалтад 19535 иргэн бичигдсэн байна. Үүнээс санал асуулгад 62,3 хувь нь буюу 12180 иргэн санал өгснөөс 96,1 хувь нь буюу 11708 иргэн дүүрэгтээ хот байгуулах саналыг дэмжжээ.

Харин 3,1 хувь буюу 374 иргэн “Үгүй” гэсэн санал өгсөн бол 0,8 хувь буюу 98 иргэний санал буруу дугуйлагдсан тул хүчингүйд тооцжээ. Ингэснээр Налайх дүүргийн иргэдийн олонхийн саналаар тус дүүрэгт хот байгуулах асуудлыг дэмжсэнд тооцож дүүргийн ИТХ-аар хэлэлцэж, нийслэлийн ИТХ-д өргөн барихаар боллоо. Хууль эрх зүйн хүрээнд дүүрэгт хот байгуулах асуудлыг Нийслэлийн ИТХ хэлэлцсэний дараа УИХ, Засгийн газарт хуулийн төсөл өргөн барихаар төлөвлөж байгаа юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • УБ-ын иргэн 2015-01-22 16:48:20
    тэнд хот байгуулж яах юм вэ? хөдөөнийхөн нүүгээд ирнэ. тэгээд хөдөөд хэн амьдрах юм болж байнаа. монголын хүн амын тал нь хотодоо бөөгнөрөх болж байна уу.
    112.72.13.39
    Мэдэгдсэн Хариулах
  • eeeeee 2015-01-22 05:11:47
    sanal uguud l Hot bolloo yu muruudnu duu
    112.72.8.244
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-01-22 03:09:05
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.75
    Мэдэгдсэн Хариулах