Ахлагчийн сургуулиас ШШГБ-д ажиллаж буй төгсөгчидтэйгөө уулзалт, зөвлөгөөн хийв
ХСИС-ийн харьяа Ахлагчийн сургуулиас захиалагч байгууллагын эрэлт хэрэгцээнд нийцсэн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг сайжруулах үүднээс “Төгсөгчидтэй уулзах анхдугаар аян” зохион байгуулж байгаа билээ.
 
Энэхүү аяны хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер болон ахлагч бүрэлдэхүүнд ажиллаж буй төгсөгчдийн уулзалт, зөвлөгөөнийг 1 дүгээр сарын 21-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
 
Уулзалтад Ахлагчийн сургуулийн удирдлага, багш, алба хаагчдаас гадна ШШГЕГ-ын холбогдох албан тушаалтнууд, хотын бүсийн хорих ангиудын ээлжийн дарга, хянагч, тоо бүртгэлийн туслах ажилтан зэрэг нийт 20 гаруй алба хаагч оролцож,  Ахлагчийн сургуульд сурсан мэдлэг чадвар нь ажилтай нь хэрхэн уялдаж байгаа талаар өөрсдийн санал бодлоо солилцож, цаашид сургалтад анхаарах асуудлын талаар чөлөөт ярилцлага өрнүүлж,с санал бодлоо солилцжээ.
 
Ахлагчийн сургуулийн захирал, Цагдаагийн хурандаа Г.Ганбаатар болон тус сургуулийн сургалтын багийн алба хаагчдын зүгээс дээрх саналуудыг сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгахаа мэдэгдээд, захиалагч байгууллагын эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгийг онцлов.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-22 01:24:57
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.75
    Мэдэгдсэн Хариулах