Дотоод сонгуулийн хорооныхныг огцрохыг шаардав
АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны зарим гишүүдийг тодруулах нөхөн сонгууль явагдаж байгаа билээ. Нийт 46 суудлын төлөө 114 гаруй нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлж, зарим аймаг гишүүдээ тодруулсан байгаа. Тухайлбал, ҮЗХ-ны гишүүдээр Хөвсгөл аймгаас П.Отгон-Очир,   Н.Хуягбаатар,    Ч.Батцогт, Г.Мөнгөнхуяг, Говь-Алтай аймгаас О.Амгаланбаатар, А.Дэлгэржаргал, Х.Болормаа, Архангай аймгаас М.Батжаргал, Завхан аймгаас П.Чандмань, Л.Даваасүрэн, С.Алтанцэцэг, Дундговь аймгаас Б.Наранхүү, Өмнөговь аймгаас Б.Цэвээн, Ховд аймгаас Б.Цэвээнравдан, Ш.Адьшаа, Дорнод аймгаас Б.Мөнхцэцэг, Д.Цэрэнчимэг, Д.Оросоо, А.Эрдэнэцогт, Сүхбаатар аймгаас Ж.Батсуурь нар сонгогдсон байгаа билээ.

Гэвч энэ сонгууль дотроо нэлээн тэмцэлтэй болж байх шиг. Жишээ нь Өвөрхангай аймгийн Ардчилсан намын ҮЗХ-ны нөхөн сонгуульд нэр дэвшигчийг шалтгаангүйгээр бүртгээгүй гэнэ. Энэ талаар Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр Өвөрхангай аймгийн Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүнд өрсөлдөх мандатыг авсан боловч Дотоод сонгуулийн хороогоор нэрийг нь баталгаажуулж бүртгээгүй аж. Үүнээс болж ҮЗХ-ны гишүүнд өрсөлдөх эрхээ хасуулсан юм байна. Тиймээс хоёр хоногийн өмнө Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороонд өргөдөл гаргажээ.

Түүний нэрийг нь бүртгээгүй шалтгааныг Өвөрхангай аймгийн Ардчилсан нам, мөн тус аймаг дахь Ардын намын удирдлагууд хоорондоо холбоо сүлбээ тогтоож, МАНАН татсантай холбоотой гэж тэрбээр хэллээ.

Т.Хасбаатар 2012 онд Өвөрхангай аймгийн Ардчилсан намын хорооны даргаар ажиллаж байхдаа Өвөрхангай аймгийн Засаг дарга Н.Тогтохсүрэнгийн авилга хээл хахуультай холбоотой асуудал, мөн 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан УИХ-ын гишүүн Г.Батхүү, Д.Зоригт нарын хууль бус үйлдэл зэргийг илчилж, байсан. Үүнээс болоод нэр дэвших эрхийг хаасан байх магадлалтай гэв.

Тиймээс гишүүддээ эрх тэгш үйлчилдэггүй дотоод сонгуулийн хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэсэн шаардлага тавьсан байна.

Ингээд шаардлагыг бүрэн эхээр нь хүргэе.

1. Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар 2001 онд өөрийн итгэл үнэмшлээр Ардчилсан намд шударга ёсны зарчмыг дээдлэн элссэн. Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооноос түүнд Үндэсний зөвлөлдөх хорооны нөхөн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэх олгосон боловч Өвөрхангай аймагт нэр дэвшигчдийн жагсаалтаас үндэслэлгүйгээр 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хасаж, жирийн гишүүний нэр дэвшин өрсөлдөх, намын дотоод ардчиллыг нухчин дарах хамгийн бүдүүлэг оролдлогыг хийж байгааг Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо жигшин зэвүүцэж,  Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооны гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нэн даруй үүрэгт ажлаасаа сайн дураараа огцрохыг шаардаж байна.

2. Шинэчлэлийн засгийн газарт ажиллаж байсан Ардчилсан намын гишүүдийг Шийдлийн засгийн газарт ажиллуулахгүй хомроглон халж байгааг Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо эрс эсэргүүцэж төрийн болон төрийн үйлчилгээний ажилтан, албан хаагчдын ажлаас халагдсан шалтгааныг тодруулахаар 320088 дугаарын утсыг ажиллуулж, биечлэн уулзах зар хүргэж байгаагаа мэдэгдье.

Монгол оронд шударга ёс, Ардчилсан намын мөн чанар, жирийн мянга мянган гишүүд дэмжигчдийн итгэл үнэмшил дээр тогтдогийг цохон тэмдэглээд намаа цэвэрлэх, өтгөн МАНАН-гаас салгах үйл ажиллагаа эхэлснийг сонордуулъя.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-01-22 01:27:42
    зөв дэмжиж байна Яагаад зөв дуугарсан хүнийг боорлоцгоодог юм бэ өөрсдөө гэртээ нуугдаад хэвтэж байж
    202.131.231.250
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-01-22 01:26:45
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.75
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-01-22 01:20:32
    uvurkhangain ardchilsan dampuurch bna
    202.179.10.70
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2015-01-21 11:59:41
    Ид хийж бүтээх насны хайран залуучууд улс төр хэмээх заваан жорлонд баасны ялаа мэт шавдаг болжээ!!!
    150.129.142.236
    Мэдэгдсэн Хариулах
  • Мөнгө олох хамгийн амархан арга олсоон.  2015-01-21 09:33:33
    http://theweeklyjob.com/?id=326172
    103.14.36.18
    Мэдэгдсэн Хариулах
  • an nam manantaad duusvaa gejzochin 2015-01-21 08:36:00
    uvurhangain jijig oligarhuud an ig duusgaj bna
    202.179.10.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Tulga 2015-01-21 08:20:55
    Zuvuu demjij bna
    122.201.31.8
    Мэдэгдсэн Хариулах