Хууль бус анчдыг нутаг буцаав
Завхан аймгийн хилийн отрядын хариуцсан хэсгээр нэгдүгээр сарын 12-ны өдөр ан хийх зорилгоор морьтой таван хүн явж байсныг хилчид илрүүлж Захиргааны тухай хуулийн дагуу торгууль ноогдуулан буцаасан байна. Дээрх иргэдийн авч явсан Тигр маркийн нэг, ТОЗ-8 маркийн гурван бууг найман ширхэг сумны хамт хураан авч Баянтэс сумын цагдаагийн хэсэгт нотломжоор хүлээлгэн өгчээ.

Түүнчлэн энэ сарын 14-нд Дорноговь аймгийн Сулинхээрийн отрядын хариуцсан хэсэгт хууль бусаар алт олборлох зорилгоор автомашинтай зургаан хүн явж байсныг хилчид илрүүлэн Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгууль оногдуулав. Мөн энэ сарын 15-ны өдөр тус хилийн хэсгээр улсын хилээс 20 км газарт автомашинтай долоон хүн хууль бусаар алт олборлох зорилгоор хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрснийг илрүүлж Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгууль оногдуулжээ.

Увс аймгийн отрядын хариуцсан хэсгээр энэ сарын 17-ны өдөр ОХУ-ын талаас морин уналгатай нэг хүн улсын хил зөрчсөнийг хилчид илрүүлэн саатуулсан байна. Тус хил зөрчигчийг нэгдүгээр сарын 18-ны өдөр Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслахын хэмжээний уулзалтаар ОХУ-ын талд унаж явсан морьных нь хамт хүлээлгэн өгчээ.

Түүнчлэн Сүхбаатар аймгийн отрядын хариуцсан хэсгээр энэ сарын 16-ны өдөр улсын хилийн шугамаас 1.5 км-т автомашинтай дөрвөн хүн ан хийх зорилгоор хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрснийг хилчид илрүүлэн Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгууль ноогдуулсан байна. Харин дээрх иргэдийн авч явсан СКС маркийн нэг буу, ПС маркийн 33 ширхэг сумны хамт хураан авч Онгон сумын цагдаагийн хэсэгт нотломжоор хүлээлгэн өгөв.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-21 05:20:29
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • 1958,ти 2015-01-21 03:50:45
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!