Иргэд тэтгэврийн дэвтэр, иргэний vнэмлэхээ барьцаалж, хоол хvнсээ залгуулж байна
УИХ-ын гишvvн З.Баянсэлэнгэтэй цаг vеийн асуудлаар ярилцлаа.
 
-Улстөрчид төсөв гэж ярьсаар багагvй хугацаа өнгөрлөө. Харин олон нийт цалин, хөлсөө ч авч чадахгvй хvнд байдалтай байна. Та бусад гишvvдийг бодвол иргэдтэй их ойр ажиллаж, амьдардаг гэдэг утгаараа асуудлыг илvv мэдэрч байгаа болов уу?
 
-Жил бvрийн төсвийг хэлэлцэн баталсны дараа, оны эхний сард цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжvvд олгог­­дохгvй, бараа, vйлчилгээ vзvvлсний төлбөр тооцоо хийгдэхгvй байна гэх зэрэг асуудал гардаг байсан. Энэ нь өмнөх оны тайлан болон аливаа орлого, зарлагын гvйлгээ шилжигдэж амждаггvйтэй холбоотойгоор нэгдvгээр сарын 15-ныг хvртэл хvлээлт vvсгэдэг байлаа.
 
Харин энэ жилийн хувьд улстөрийн шалтгаантайгаар, засаг, төр дахин эмхлэгдэн зохион байгуулагдсан, намуудын харилцан зөвшилцөл vр дvнд хvрэхгvй байгаа зэр­­гээс vvдэлтэйгээр хөрөнгө санхvvтэй хол­­боотой бvхий л асуудал хvлээгдэж байна. Өнөөгийн нөхцөл байдал vнэхээр хvнд байна. Хэдийгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр монгол тvмний их баяр наадам цагаан сарыг тохиолдуулан хямдралтай худалдаа зохион байгуулж байна гээд байгаа ч vнэн хэрэгтээ энэ нь бодит байдалд нийцэхгvй, бизнесийн байгууллагууд ашгаа тооцож гаргасны дараах байдал учраас иргэдэд хэцvvхэн л байх шиг байна.
 
Өмнө нь иргэд яаж ийгээд зохицуулаад болоод байдаг байсан. Энэ удаа худалдан авах чадвар эрс муудчихлаа. Энэ бол эдийн засаг тогтворгvй байтугай бvр сульдчихсан, валютын ханш бидний хvссэн хэмжээнд хvртэл буухгvй, vнийн хөөрөгдөл тэнгэрт гарчихсантай л холбоотой. Тэр ч байтугай захын гэр хорооллын дэлгvvрvvдээр өрийн сvлжээ vvсчихсэн байна. Иргэний vнэмлэх, тэтгэврийн дэвтрээ дэлгvvр барьцаалж, хоол хvнсээ залгуулж байна.
 
Vvнийг дагаад жижиг бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэн, тvрээслэгчид тvрээсийн өрөнд орж, зээлээ төлж чадах­­гvй ажил­­гvйчvvдийн эгнээнд шилжиж байна. Нэгэнт бизнес нь цааш vргэлжлэх боломжгvй, vйлчлvvлэгч нар нь бэлэн мөнгөний худалдаа хийхгvй, төгрөгөөр vйлчлvvлэхгvй болохоор тухайн хvн тvрээсээ төлөх боломжгvй болж байна. Энэ мэтээр цайны газар, vсчин, дугуй засвар, авто угаалга, хvнсний дэлгvvрvvд олноороо хаагдлаа. Уг нь энэ хvмvvс маань өөр, өөрсдийнхөө амьдралыг аваад явчихдаг, өөртөө ажлын байр бий болгочихсон байсан юм шvv дээ.
 
Тэгэхээр улстөрчид нэмэр болохгvй хэрнээ нэрмээс болж, эдийн засгийн хямрал руу хөтөлж оруулсны гайгаар тэд амьдрах баталгаагvй болж эхэллээ. Бид хэмнэнэ, бvсээ чангална гээд л байгаа. Vнэндээ монголчууд бvсээ чангалаад, банк, барьцаалан зээлдvvлэх газраас эхлээд хvнс, барааны дэлгvvрт хvртэл өртэй болчихсон, товчхондоо хэцvvдэх нь.
 
-Энэ хvнд байдлаас хэрхэн гарах вэ. Уг нь эвлэлдэн нэгдэж байгаад эдийн засгаа өндийлгөөд, босгоод ирнэ гэж Засгийн газраа хамтран байгуулсан биз дээ?
 
-Хамгийн гол арга зам нь эв нэгдэл, хамтын ажиллагаа. Өөрөөр хэлбэл их эвслийн, шийдлийн гээд янз бvрээр тодорхойлон Засгийн газраа байгуулсан бол оролцогч, бvх нам, улстөрчид аливаад хариуцлагатай хандах ёстой. Угаасаа ард тvмнээ ядууруулъя гэдэг бодлоготой нэг ч нам байхгvй.
 
Жишээлбэл манай намын тухайд л гэхэд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “чинээлэг амьд­­ралтай дундаж давхаргыг бий болгоё” гэж дэвшvvлж байсан. Тиймээс өөр өөрсдийн мөрийн хөтөл­­бөртөө тус­­гасан ард иргэдийн сайн, сайхан амьдралын төлөө нам болоод амин хувийн эрх ашгаа хойш тавиад урагшлах хэрэгтэй шvv дээ. Тэгэхгvйгээр ам, ажил хоёр нь алд, дэлэм зөрөөд яваад байж болохгvй.
 
Улстөрийн тодорхой нөх­­цөл, шаар­­длага, болзлууд тавьчихаад, тэр нь шийдэлд хvрэхгvй болохоор гацаа vvсгээд байна. Vvнийгээ л больчих хэрэгтэй.
 
-Өнөөгийн парламентад жил гаруйхны л хугацаа vлдэж байна. Тухайлбал танай нам, эвсэл vлдсэн хугацаанд мөрийн хөтөл­­бөртөө тусгасан “чинээлэг амьд­­рал­­тай дундаж дав­­харгыг бий болгох” сайхан vгээ биелvvлэх боломж байна уу. Дундаж давхаргынхан өөдлөх бус бvр уруудчихлаа шvv дээ?
 
-Уг нь Засгийн газраас иргэдийг амьжиргааны тvвшнээр нь бvлэг болгон хувааж, тухайн зорилтот бvлэгтээ чиглэсэн нийгмийн халамжийн бодлогыг барина гэсэн шийдвэр гарсан. Би тухайн vед нь анхааруулж хэлсэн. Өөрөөр хэлбэл, зорилтот бvлэг гэдгээ яаж тодорхойлсон юм бэ.
 
Өнөөдөр орон гэртэй, машинтай өрхийн амьдралын тvвшинг хэрхэн тодорхойлсон бэ гэдийг асууж байсан. Учир нь ийм өрхvvдэд нийгмийн халамжийн бодлого vйлчлэхгvй гэвэл өрөөсгөл ойлголт болчихно. Тухайн хvн тансаг хэрэглээндээ бус зvгээр л амьдралын нөхцөл, шаардлагаар цлиндрийн багтаамж багатай машин лизингээр эсвэл өөр ямар нэгэн зээлээр авч унаж байгаа. Машин бол хэрэгцээ хангадаг хэрэглээ болчихоод байгааг хэн ч ойлгоно. Гэтэл цалингаасаа зээлээ төлнө, vлдсэнийг нь ахуйдаа хvргэх гэж чармайж байгаа тэр өрх нийгмийн халамжаас хасагдах ёстой юу.
 
Зарим хvн заавал өр тавьж машин авах шаардлага юу байна гэдэг юм. Vнэндээ манай өнөөдрийн нөхцөл байдал хэцvv шvv дээ. Сургууль цэцэрлэгийн хvрэлцээ муу. Ажлын байртайгаа ойрхон газар хvvхдvvдээ сургаж, хvмvvжvvлж байна. Vvний тулд гарцаагvй машин хэрэгтэй болж байгаа өрх өчнөөн олон бий. Энэ болгоныг бодолцож vзэх ёстой. Тиймээс тухайн өрхийг vзэмжээр бус бодит байдлаар нь vнэлэмж тогтоосон шалгуурыг хэр хангасан бэ гэдгийг би асууж байсан.
 
Одоо бол дундаж давхаргынхан өөрийн тань хэлснээр доошоо унахад бэлэн болсон. Манай намын хувьд мөрийн хөтөлбөрөө дэвшvvлэн тавьж байгаа ч төдийлөн амжилттай хэрэгжиж чадахгvй байна. Эвсэл маань 11 гишvvнтэй байснаас нэг нь АН-д орсон. Тэгэхээр бидний хувьд 76-гийн 10 гишvvн гэдэг байнгын хороодод л гэхэд заримд нь байхгvй шvv дээ.
 
Тиймээс эвслийн бодлого хэрэгжих нөхцөл боломж бага байна. Засаг, төрд хамтарна гэдэг мэдээж нийгмийн сайн, сайхны тусын тулд гэхээр ард иргэд, хvний хөгжил рvvгээ чиглэсэн мөрийн хөтөлбөрvvдээ хэрэгжvvлнэ гэсэн vг. Vvний тулд алдаатай бодлогоо засаад, онож байгааг нь дэмжиж, дэмнээд явах учиртай. Тэгж байж л тодорхой хэмжээнд амжилтад хvрнэ.
 
Яг vнэндээ сvvлийн 20 жилийг харахад хэт их улстөржилт давамгайлсан нь талцал, хуваагдлыг бий болгож, бvтэмжтэй байгаад нь саад тотгор хийн унагаж, нураасаар ирсэн. Энэ нь өнгөн дээрээ иргэдийн төлөө гэж байгаа ч vнэн хэрэгтээ эсрэг vйлдэл, vйл ажиллагаа явуулдаг. Тиймдээ л хөгжихгvй, улам бvр ухраад байгаа.
 
-Гэхдээ одоо бол харьцан­­гуй зөв голь­­диролдоо орж магадгvй гэсэн хандлага бий болж байх шиг. Өөрөөр хэлбэл, саяхан өргөн баригдсан Хариуцлагын тухай хуу­­лийн төсөлд УИХ-ын гишvvнийг эргvvлэн татах зэргээр заасан байсан. Тэгэхээр асуудалд хаа, хаана аа ул суурьтай хандаж эхлэх байх?
 
-Ерөнхийлөгч УИХ-ын хаалттай хуралдаан дээр vг хэлж байх vед би нэг зvйлийг бодож байсан.
 
-Юун тухай?
 
-Ганц хvн улс эх орныхоо төлөө, харин чуулганы танхимд байгаа 76 хvн нь эсрэг ажиллаад байгаа мэт сэтгэгдэл төрөхөөр vг хэлж, нийгэмд тийм дvр зураг vзvvлсэн. Өөрөөр хэлбэл, ганц хун, 76 хар хэрээ улсын vйл ажиллагаанд гар бие оролцож доройтуулж байна ойлгогдохоор байсан.
 
-Хариуцлагын талаар чамбайхан шаард­­лага тав­ьж эхлэхээр дургvйцэж байгаа юм уу?
 
-Ерөнхийлөгчийн санаачилсан энэ хуулийн төслийг би хvлээж авна. Зөв зvйтэй зvйл, заалт олон бий. Угаасаа нийгэмд хvлээгдэж байгаа нь ч vнэн. Гэхдээ парламентын 76 гишvvн дунд хариуцлагын тогтолцоог бий болгоосой, сис­­темийн гаж­­уудлыг засах­­сан, тог­­тол­­цооны өөрчлөлтийг хийхсэн, Vндсэн хуульдаа өөрчлөлт оруулаасай, ард иргэд жинхэнэ төлөөллийн ардчилалаар санал өгдөг, булхай луйваргvй байгаасай гэх зэргээр бодож, vvний төлөө хууль тогтоох тvвшинд орж ажиллаж байгаа олон хvн бий.
 
Тэр хvмvvсийн санаачлан боловсруулсан хуулийн төсөл ч зөндөө. Тэдгээр нь Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл шиг шууд хэлэлцэгдээд, автоматаар батлагдаад, хэрэгжих шатанд очиж байгаа эсэхийг анхаарах хэрэг­­тэй. Vнэхээр бид­­ний боловсруулсан төслvvд Ерөнхийлөг­­чийнх шиг яв­даг бол нөгөө л мөрийн хөтөлбөр, хийж, хэрэгжvvлэх ажилтай шууд уялдаад явах давуу талтай.
 
-Ерөнхийлөг­­чийн санаачил­­сан хуу­лийн төс­­лийг ногоон гэрлээр явуулаад байна гэсэн vг vv?
 
-Уг нь хууль боловсруулах эрх нь Ерөнхийлөгч, УИХ-ын гишvvд болон Засгийн газарт хадгалагддаг. Гэтэл Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслvvд боловсруулах, батлах vе шатандаа ногоон гэрлээр л яваад байгаа.
 
Бусад буюу гишvvдийнх, Засгийн газрынх тийм дардан байдаггvй. Унаж, гацаж, маш их цаг алддаг. Тийм байтал Ерөнхийлөгч л ганцаараа улсынхаа төлөө зvтгэж, арга ядахдаа хариуцлагын талаар ярихаас аргагvй болж байгаа мэт сэтгэгдэл, мессежийг нийгэмд төрvvлж болохгvй. Шударга байцгаая л даа.
 
Өглөөний сонин
Ж.Нарангэрэл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • erenhiilegch nertei mal ni delhiigeer de 2015-01-21 09:12:14
    Ard tymen hezyydej baihad ene tor yu harj syyna daa!!!!tor nertei heden lalaryyd yuch byteej chadahgyi bna!ard tymen yynd dyn tabih chag irjee!!!ene Elbegdorjii...
    148.60.83.131
    Мэдэгдсэн Хариулах
  • qw 2015-01-21 06:05:55
    ene emegtei gishvvdiin hereg bdiimu ern aa bas tegheer genderiin asuudal yariad unah bhlda shulamnuud
    182.172.202.164
    Мэдэгдсэн Хариулах
  • 8989 2015-01-21 05:11:35
    Та нар хууль боловсрууллаа гэж авдаг мөнгөнөөсөө татгалзаарай. хэн нэгэний захиалгаар хууль боловсруулаад давхар давхар хувь хүртэхээ болиоч.
    202.72.247.249
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-01-21 04:21:08
    өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.218
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-01-21 03:59:47
    Яг үнэн төсвийн цалингаа хурдан өгөөч гэж хэлмээр байна.Ажилгүй баахан нягтлан бодогч нар төсөвөө батлуулж цалингаа авмаар байна
    202.179.11.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Баадай 2015-01-21 03:16:30
    энэ хүүхэн чинь л үнэнийг яриад байгаа юм даа. Сүүлдээ архагшаад хуурамч дү эсгэсэн ардын баатар болчихгүй бол
    183.81.169.22
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-01-21 02:48:13
    chadvargui bj bolno.gehdee unen l helsen bn sh dee.manai erenhiilugch unen saihan yaridag murtluu ter ajil hereg bolohgui bgaa biz dee.ih hurliin gishuudiin hed...
    182.160.39.236
    Мэдэгдсэн Хариулах
  • Huulich 2015-01-21 01:55:26
    Cham shig hun huuli sanaachlaad tuun deeree ajillaad orgon barih yamar ch chadvar baihgui. Iim l gishuud zugeer l gahai shig idej uugaad l suuj bn daa
    119.40.98.26
    Мэдэгдсэн Хариулах
  • ergelzee  2015-01-21 01:10:13
    unen l yarisan bna ... Ebee hantsaraa l tsav tsagaan hun shig yarij bna lee.er n zugeer l beleg temdeg shu dee .. Putin shig l bail daa... chadval shuu dee kkk
    202.131.242.238
    Мэдэгдсэн Хариулах
  • ccc 2015-01-21 01:06:21
    cham metiin teneguud eronxiilogchteigee baritcaad uynd xurex be Chi ter Balai enkbayrtaa l ochij naaid
    67.172.144.2
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-01-21 00:51:57
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.218
    Мэдэгдсэн Хариулах