Өрийн удирдлагын хууль сөрөг хүчний эсэргүүцлийг давах уу
Өнгөрсөн сарын сүүлээр УИХ-ын гишүүн Сангийн сайд Ч.Улаан Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл өргөн барьсан билээ. Харин өчигдрийн чуулганы хуралдаанаар Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч хойшлуулав. Учир нь Эдийн засгийн хөгжлийн сайл Н.Батбаяр ОХУ-д Монгол Улсын Ерөнхий сайдыг дагалдан явсан байгаа аж. Тиймээс Н.Батбаярыг сайдын ирэхээр буюу   ирэх долоо хоногт хэлэлцэхээр УИХ-ын дарга шийдвэрлэсэн байна.

Сангийн сайдын тайлбарласнаар Монгол Улсын хувьд олон улсын түвшинд зээлжих зэрэглэл ахин арилжааны нөхцөлтэй зээл болон санхүүгийн бүх хэрэгслийг ашиглах боломжтой болсон ч өнөөдрийг хүртэл өрийн удирдлагын талаар нэгдсэн цогц бодлого, зохицуулалтгүй, хууль, эрх зүйн орчны хувьд зөвхөн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн зохицуулалтаар хязгаарлагдаж иржээ. Энэ нь өрийн удирдлагын нэгдсэн бодлого, зохицуулалтыг хангасан бие даасан хууль гаргах шаардлагатай болсныг харуулсан учраас Засгийн газрын өр нь ирээдүйд татвар төлөгчдийн мөнгөөр төлөгдөх, төсөвт нэмэлт ачаалал үүсгэх эх үүсвэр тул улс орны эдийн засгийн өсөлтийг хангахын зэрэгцээ өрийн зохимжит түвшинг тогтоох, өрийн дарамт болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулалгүйгээр хэрэгцээтэй санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлдэг байх шаардлагын үүднээс эл хуулийн төслийг боловсруулсан тухай онцоллоо. Мөн хуулийн төсөлд өрийн удирдлагын бодлого, зохицуулалтын хүрээнд өрийн зохистой түвшинг хангах, дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх, Засгийн газрын зээллэг хийх замаар өр үүсгэх, дамжуулан зээлдүүлэх, Засгийн газрын өрийн баталгаа гаргах, тэдгээрийг бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахад чиглэжээ. Тодруулж хэлбэл, Өрийн удирдлагын тухай хуулиар зөвхөн Засгийн газарт хамаарах өр зохицуулагдах бол Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар улсын нийт өрийг хамааруулахаар авч үзсэн байна.

Харин сөрөг хүчний зүгээс Монгол Улсын иргэн бүр дөрвөн сая төгрөгийн өртэй байгаа бол Засгийн газрын өргөн мэдүүлснээр баталбал таван сая 84  мянган төгрөгийн өртэй болно түүний дараа жил иргэн бүр 6.4 сая төгрөгийн өртэй болно гэдгийг Ардын намынхан мэдэгдсэн юм. Өрийн таацыг нэмэгдүүлбэл энэ онд Засгийн газар 6.1 их наяд төгрөгийн зээл авах боломж нээгдэнэ. Дараа жил 2.8 их наяд төгрөгийн зээл авах бол 2016 онд 2.2 их наяд төгрөгийн зээл авах боломж бүрдэх юм байна. Өнөөдрийн зээлтэйгээ нийлүүлбэл дөрвөн жилийн хугацаанд 19.3 их наяд төгрөгийн өрөнд оронд гэдгийг бүлгийн дарга С.Бямбацогт мэдээд байгаа. Өмнө авсан зээлээрээ дорвитой зүйл хийгээгүй тул Өрийн удирдлагын тухай хуулийг дэмжихгүй гэдэг байр суурь нэгдээд байгаа юм. Ийнхүү эдийн засгийн аврах гарцыг нэг үзээд байгаа Өрийн удирдлагын тухай хуулийг ирэх долоо хоногт хэлэлцэх нь.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-05-24 08:51:31
    ямар их алдаатай бичдэг юм бэ??? 4-р ангийн хүүхэд бичсэн юм шиг харагдаж байна. Та нөхөд анхааралдаа...арайч дээ
    90.176.182.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Ynshigch 2014-05-24 03:04:07
    Har yaria bish bichgiin heleer yum bichij baiwal yaasan yum be,tegeh ni,ingeh ni geh shig yyr hurmeer
    61.76.198.205
    Мэдэгдсэн Хариулах