Өрийн таазыг  58,3 хувьд барихыг дэмжив
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 12 .00 цагт 43 гишүүн хүрэлцэн ирснээр 56.6 хувийн ирцтэй эхэлж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
 
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Төсвийн байнгын хорооноос зарчмын зөрүүтэй 3 санал гаргаснаас хоёр нь хуулийн төсөлд тусгагдаагүй асуудлыг хөндсөн учраас санал хураалгах шаардлагагүй гэдгийг хуралдаан даргалагч мэдэгдээд үлдсэн нэг саналын томьёоллоор санал хураалт явуулахаар болов. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Дэмбэрэл, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Ц.Даваасүрэн нарын гишүүд улсын нийт өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 2015 онд одоо байгаа хэмжээнд нь буюу 58.3 хувь байхаар төсөлд тусгах нь зүйтэй гэсэн санал гаргасан нь Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй аж.

Ингээд Байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 49 гишүүний 45 нь буюу 91.8 хувь нь татгалзсан санал өгснөөр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн "улсын нийт өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 2015 онд 60.0 хувь" гэснийг “58.3 хувь” гэж өөрчлөхөөр болж хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Чуулганы нэгдсэн хуралдааны дундуур Төсвийн байнгын хороо хуралдаж хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов. Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг чуулганы хуралдаанд оруулахаар тогтлоо.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.