“Буруугүй буруутан” гуравхан удаа тоглоно
Ардын жүжигчин А.Очирбатын зохиол СТА Э.Ёндоншаравын найруулга "Буруугүй буруутан" уянгын драмын жүжиг нээлтээ хийсэн даруйдаа  үзэгчдийг байлдан дагуулж байна. Тус жүжгийн нээлтийн тоглолт үзэгчдийн халуун алга ташилт, уухайн дуугаар дүүрэн болж өндөрлөсөн билээ.

 “Буруугүй буруутан” жүжиг нь бие биедээ ухаангүй хайртай хосууд болох Батдоо, Цэцгээ хоёр ирээдүйгээ аз жаргалтай, гэгээлгээр төсөөлнө. Гэвч Батдоогийн ээж хүүгээ ядуу эмэгтэйтэй уулзаж байгаад бухимдан түүнийг гадаадад амьдрах ах руу нь нь түр хугацаагаар явуулж, хайртай эмэгтэй болох Цэцгээг өвчтэй ээжтэй нь хамт нүүлгэж хос хоёрын харьцааг тасалдаг тухай өгүүлдэг. 

Энэ жүжгээр гэр бүл гэдэг хамгийн бичил нийгэм, түүний бүрэн бүтэн байдлаас нийгмийн амар амгалан шалтгаалдаг гэдгийг харуулдаг юм.  "Буруугүй буруутан"  жүжиг ердөө гуравхан удаа буюу энэ сарын 23, 24,25-нд тоглогдоно.
Г.Сүрэн
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • BOOGII 2015-01-22 02:39:31
    ҮЗЭХ ЮМСАНДАА
    110.18.210.84
    Мэдэгдсэн Хариулах