Непал улс хүүхэд хамгааллын асуудлаар хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ
Хүүхдийн төлөө Үндэсний газрын дарга И.Нарантуяа Непал улсын Хүүхэд, эмэгтэйчүүд, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Динеш Хари Адхикари болон холбогдох албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Непал улс 27,47 сая хүн амтай, үүнээс 34% нь 14-ээс доош насны хүүхдүүд эзэлдэг. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд үргэлжилсэн улс төрийн тогтворгүй байдал нь ард иргэдийн амьдралыг багагүй доройтуулсан төдийгүй хүүхдийн эрхийн зөрчлүүд мөн адил нэмэгдсэн юм.

Үүнтэй холбоотойгоор Непал улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн конвенцэд нэгдэж, хэрэгжилтийг хангах үүднээс Хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан яамны дэргэд Хүүхдийн эрхийн хороог байгуулаад удаагүй байгаа юм. Иймд Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай танилцахаар ирсэн юм.

Уулзалтын үеэр талууд хоёр орны хувьд тулгамдаж буй хүүхдийн асуудал тухайлбал, хүүхдийн хөдөлмөр, хүүхэд хамгаалал зэрэг асуудлаар санал солилцлоо. Мөн ноён Динеш Хари Адхикари “ хоёр орны хувьд ижил төстэй зүйлүүд нилээд байгааг ажиглалаа. Хүүхдийн асуудлыг хариуцах танай байгууллагын бүтэц, хүүхэд гэр бүлийн асуудлыг хамтад нь үзэх, хүүхдэд зориулах хөрөнгө оруулалтыг зохицуулах, хүүхдийн нөхцөл байдалд дүн шинжилгээ судалгаа хийх зэрэг олон асуудлыг багтааж хүүхдийн асуудлыг цогцоор нь авч үздэг нь маш оновчтой санагдлаа.” хэмээн цаашид хоёр улсын хүүхдийн байгууллагын хамтын ажиллагаа бэхжинэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kalki 2014-05-27 05:19:34
    budda nepald torson nepal hun baisan gedeg
  • ха ха 2014-05-24 02:34:48
    Непал чинь 12 настайгаас нь эмэгтэй хүүхдийг нөхөрт гаргадаг улс. Хэнтэй хамтарч хэрхэн ажиллахаа мэддэг хүн хүүхдийг хамгаална шүү. Швед гэх улсууд жинхэнэ хүүхдийн эрхийг хамгаалдаг, тэр бүү хэл хүүхдийг зар сурталчилгаанд ашиглахыг ч хорьсон байдаг. Би
  • Дорлиг 2014-05-23 13:21:58
    Энэ согтуу хүүхэн чинь энэ халтарыг илж таалаад нилээн эвгүй байна уу, үгүй юу.
  • irgen 2014-05-23 12:28:07
    albanii humuus ingej chiheldej zurgaa avhuuldgiim uu
  • зочин 2014-05-23 10:33:11
    Өөрсдөө дотооддоо хүүхдүүдийнхээ эрхийг хамгаамж чадаагүй байж, юун хамтрах энэ тэр вэ? хэнд яаж тусалж туршлага солиоцох гээд байгаа юм бэ дээ??? Ингэж хоосон хошгирч байхаар ажлаа сэтгэл гаргаад хий л дээ...