Алан хядагчдын хамсаатнуудыг нутгаасаа албадан гаргав
Италийн Засгийн газар 2014 оны арванхоёрдугаар сараас эхлэн өдийг хүртэл алан хядагчдын хамсаатан гэж үзсэн есөн хүнийг нутгаасаа албадан гаргасан байна. Энэ тухай тус улсын Дотоод хэргийн сайд Анжелино Стефано мэдэгдсэн байна.
 
Италиас албадан гаргасан хүмүүсийн тав нь Тунисын иргэн, мөн Турк, Египет, Марокко, Пакистан улсын тус тус нэг иргэн байжээ. Эдгээр иргэдийн зарим нь "Лалын улс"  бүлэглэлд шинэ хүн элсүүлэх ажил хийж, хоёр нь өөрсдөө Сирид очиж тус бүлэглэлийн талд байлдахаар зэхэж байжээ.
Үүнээс гадна Сирид болж байгаа иргэний дайнд шашны хэнээтнүүдийн талд байлдахаар Италиас гарч явсан 59 иргэний нэр, хаягийг Италийн тусгай албад тогтоосон байна. Эдгээр 59 хүний долоо нь Италийн харьяат байсан бөгөөд зэвсэгт мөргөлдөөнд оролцсоны үр дүнд 14 нь алагдсан гэдгийг ч мөн тогтоосон байна.

Сирийн иргэний дайнд шашны хэнээтнүүдийн талд оролцсон хүмүүсийн дийлэнх нь Хойд Африкаас цагаачлан ирсэн хүмүүсийн удам 20-35 насны залуучууд байгааг тогтоожээ. 
 
Эх сурвалж:  “Deutsche  welle”
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-20 02:29:18
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.186.41
    Мэдэгдсэн Хариулах