АН-ын ҮЗХ-ны гишүүд сонгогджээ
Ардчилсан намын хамгийн эрх мэдэл бүхий төв байгууллага бол Үндэсний зөвлөлдөх хороо гишүүдээ сонгож байна.  Тус хороо 228 суудалтай бөгөөд энэ бүтцээрээ хамгийн гол том шийдвэрүүдээ гаргадаг. АН-ын дүрмээр ҮЗХ-ны суудлын гуравны нэгд нь жил бүр ротац явуулах ёстой. Харин сүүлийн хэдэн жил цус сэлбээгүй удсан юм. Харин энэ жил АН-ын удирдлагууд шинэчлэгдэж, ҮЗХ-г шинэчлэх шаардлагатай байгааг хэлээд нөхөн сонгууль явуулахаар болсон юм. Учир нь тус намын ҮЗХ-ны ихэнх гишүүд төрийн албан хаагчид болсон учир өөрчлөлт хийх хэрэгтэй болсон.

Эдгээр төрийн албанд шилжсэн болон тодорхой шалтгааны улмаас гарсан ҮЗХ-ны 47 суудалд нөхөн сонгууль зарлаж, нэр дэвших ажиллагааг эхлүүлсэн. Уг 47 суудалд болзол хангасан 114 хүн нэр дэвшиж байгаа юм.

АН-ын Үндсэн болон Дотоодын сонгуулийн хорооны журмын дагуу гишүүдийг нууц санал хураалтаар сонгох бөгөөд 114 хүн 47 суудлын төлөө өрсөлдөнө.

АН-ын аймаг, нийслэлийн бүх шатанд нөхөн сонгууль болж, эцсийн байдлаар Төв намын Дотоод сонгуулийн хороонд энэ сарын 26-ны дотор мэдэгдэх ёстой. Ирэх сард болох ҮЗХ-ны ээлжит хурлаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчийн  гишүүнчлэлийг баталгаажуулах юм.
 
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 46 суудлын төлөө нөхөн сонгуульд  Хөвсгөл, Говь-Алтай, Архангай, Завхан, Дундговь, Өмнөговь, Ховд, Дорнод, Сүхбаатар зэрэг аймгууд намын хорооны хурлаа хийж Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдээ сонгожээ.

Ингээд ҮЗХ-ны гишүүдээр Хөвсгөл аймгаас П.Отгон-Очир,   Н.Хуягбаатар,    Ч.Батцогт, Г.Мөнгөнхуяг, Говь-Алтай аймгаас О.Амгаланбаатар, А.Дэлгэржаргал, Х.Болормаа, Архангай аймгаас М.Батжаргал, Завхан аймгаас П.Чандмань, Л.Даваасүрэн, С.Алтанцэцэг, Дундговь аймгаас Б.Наранхүү, Өмнөговь аймгаас Б.Цэвээн, Ховд аймгаас Б.Цэвээнравдан, Ш.Адьшаа, Дорнод аймгаас Б.Мөнхцэцэг,Д.Цэрэнчимэг, Д.Оросоо, А.Эрдэнэцогт, Сүхбаатар аймгаас Ж.Батсуурь нар сонгогдсон байна.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-01-22 07:27:46
    энэ их орон сууц зарагдахгүй байхад нэмж байриад байдаг хямралд орчихгүй байгаа даа тэр жилийн бидний бишрэн шүтдэг америк шиг болох вэ гэхээр хэцүүл санагдах ю...
    103.23.51.1
    Мэдэгдсэн Хариулах
  • хрхр 2015-01-20 02:55:27
    ХЭРҮҮЛГҮЙ ТОНТВОРТОЙ Л БАЖ АН УРТ УДААН НАСЛАНА. ХЭРҮҮЛТЭЙ БОЛ МАН ХООЛ БОЛООД Л ДУУСНА ДАА
    202.179.8.114
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-01-20 01:04:33
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.186.41
    Мэдэгдсэн Хариулах