Сангийн сайд цан цохиж, Засгийн газрын үнэт цаасны арилжааг эхлүүллээ
Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөний 24 жилийг тохиолдуулан 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Сангийн сайд Ж.Эрдэнэбат Монголын хөрөнгийн биржийн 4896 удаагийн арилжааг нээн “Цан” цохиж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Монголын хөрөнгийн бирж ойн баярынхаа өдрөөр Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг албан ёсоор эхлүүлж байгаа юм.
 

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа нээгдсэнээр зах зээлийн хөрвөх чадвар сайжирч, үнэт цаасны хүртээмж нэмэгдэж, хөрөнгө оруулагчид Засгийн газрын үнэт цаасыг өдөр бүр худалдан авах, төлбөр төлөх хугацаанаас өмнө эргүүлэн худалдах боломж бүрдэх юм. Ингэснээр Монголын хөрөнгийн зах зээл дээрх суурь хүү /benchmark/ болон өгөөжийн муруй  /yeild curve/ өрсөлдөөнт бодит горимд тогтох боломж нээгдэж эдийн засгийн чиг хандлагыг бодитоор илэрхийлэх тоон үзүүлэлт шинээр бий болох ач холбогдолтой юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-20 00:40:26
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.186.41
    Мэдэгдсэн Хариулах