Аймгийн хурц арслан О.Гантулга түрүүлэв
Увсын домогт долоон харын нэг Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Монгол Улсын начин Дүгэрийн Солоон агсны нэрэмжит барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр болж өндөрлөлөө. Барилдаанд аймгийн хурц арслан А.Алтанхуяг, С.Ариунбилэг, Б.Одгэрэл, О.Гантулга, аймгийн арслан А.Сүмбээ, А.Отгонбаатар, Т.Занданбат, Б.Хашбат, Г.Баасандорж, М.Бадарч, П.Баярхүү, Ш.Дарханбат, Б.Бат-Өлзий, Б.Батдорж, М.Еркебулан, У.Батгэрэл нарын тэргүүтэй аймаг цэрэг, сумын цолтой 256 бөх зодоглосноос Увс аймгийн Малчин сумын харьяат Увснуур дэвжээний бөх аймгийн хурц арслан О.Гантулга түрүүлж, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Их Монголын хүчтэн дэвжээний бөх аймгийн арслан Ц.Чимэддорж үзүүрлэлээ.

Их шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат Таванхан дэвжээний бөх аймгийн хурц арслан Б.Одгэрэл, Увс аймгийн Тэс сумын харьяат Увснуур дэвжээний бөх аймгийн харцага Ц.Мөнхбаяр нар үлдэв.

Д.Солоон начин нь 1964 оны улсын наадмын гурвын даваанд Завханы аймгийн заан В.Пүрэвжавыг, дөрөвт Ч.Адьяа зааныг, тавд Ц.Чимэд-Очир аваргыг давж шөвгөрөн зургаад Ч.Бээжин арсланд унаж начин цол хүртэж байсан. Баруун талтай, баруун хавсрах, дотуур өхийлдөх мэхийг голдуу хийдэг.
1960-1970 оны үед Увсын долоон хар хэмээн алдаршсан бөхчүүдийн нэг юм.

Өнгөрөгч 11 дүгээр сард улсын начин Ж.Гэлэг, Г.Даваасамбуу нарын нэрэмжит,  12 дугаар сард Ц.Лхамаа начны нэрэмжит барилдаанууд болсон билээ.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-01-19 22:58:24
    гантулгаа бэлтгэлээ сайн хийэ энэ жил начин болоорой. эс тэгвэл оройтоно шүү
    182.160.32.184
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-01-19 05:24:22
    ийм тэнэг улсад мөнгө өгч бхаар хэрэгтэй юмандаа зарцуулаач эээ ????????????????? мангар улс юм аа тэгээд наад хэдэн бөх нэртэй улс чинь хүмүүнлэг бус улс
    202.21.112.186
    Мэдэгдсэн Хариулах
  • Алтай  2015-01-19 03:52:43
    Төрийн наадмын түрүү нэгээр тогтохгүй сайхан бөх харагдаад л байгаа юм даа. Сүүлийн үед барилдаан нь сайхан тогтоод Бат-Эрдэнэ аваргын залуухан үе шиг. Амжилт.....
    202.179.10.74
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-01-19 03:31:54
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.186.41
    Мэдэгдсэн Хариулах