“Дакар ралли”-2015 тэмцээнийг манай тамирчид амжилттай дуусгаж чадлаа
Тэсвэр тэвчээр, эр зоригийн шалгуур болсон “Дакар Ралли-2015” тэмцээн Аргентин, Боливи, Чилийн улсын нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 3-17-ны хооронд болж, өндөрлөлөө. Уг уралдаанд анх 600 орчим тамирчин мотоцикл, куад, суудлын болон ачааны машины ангилалд 9000 км замыг туулахаар өрсөлдсөн ч тэднээс 200 гаруй нь уралдаанаа дуусгаж, барианд оржээ.

“Дакар Ралли-2015”-д Монголын багийг төлөөлөн 431 дугаартай автомашины жолоочоор ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгчээр Ө.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж, Унгарын 355 дугаартай автомашины чиглүүлэгчээр Д.Жаргалсайхан, 413 дугаартай автомашины чиглүүлэгчээр Ө.Бямбацогт, мотоциклийн ангилалд 83 дугаартай ОУХМ Д.Болдбаатар, 117 дугаартай  Ч.Анар нар оролцлоо.

431 дугаартай ОУХМ Н.Лхамаагийн багийнхан замаа амжилттай дуусгаж, нийлбэр дүнгээр 62-р байрт орсон бол мотоциклийн ангилалд Д.Болдбаатар 45-р байр, анх удаа Дакарын замд уралдсан Ч.Анар замаа амжилттай дуусгаж, 78-р байр эзлэв.
 
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-19 03:34:05
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.186.41
    Мэдэгдсэн Хариулах