230 га талбайд ойжуулалт, нөхөн сэргээлт хийнэ
2015 оны нийгэм, эдийн засгийн зорилтын хүрээнд байгаль орчны чиглэлээр ой зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу нийслэлийн ногоон бүсэд  230 га талбайд ойжуулалт, ой нөхөн сэргээх ажил, 80000 га тайлбайд ойн хөнөөлт шавьж, өвчний судалгаа хийнэ. Мөн 5000 га талбайд тэмцлийн  ажил явуулахаар төлөвлөжээ.

Элсний нүүдэл цөлжилтөөс хамгаалах зорилгоор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Түргэний гол дагуу 10 га талбайд ногоон зурвас байгуулах ажлыг хэрэгжүүлнэ. Түүнчлэн Ойн менежментийн төлөвлөгөөний дагуу 20 га талбайд ойн цэвэрлэгээний ажлыг гүйцэтгүүлэхээр төлөвлөөд байна.

Хүн амын ундны усны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор рашаан, булаг тохижуулах, тохижуулсан булгуудын хамгаалалтын хайс, хашааг сэргээн засварлах ажлыг энэ онд гүйцэтгүүлнэ.  Баянзүрх дүүргийн 20-р хороо Улиастайн голын эх байгалийн нөөц газрын ангиллаар орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан газарт хамгаалалтын хашааг барина. Эдгээр ажлыг нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар хариуцан ажиллах юм.

Харин ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тохижилтын ажлын хүрээнд  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2015 онд  Эко танхим, Хүүхдийн номын сан байгуулахаар төлөвлөжээ. Мөн  цэцэрлэгт хүрээлэнгийн цагдаагийн талбайн орчны тохижилтын ажлыг хийж, Сөүл хотын нэрэмжит хүүхдийн тоглоомын талбайн ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна . Дээрх ажлуудыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ хариуцан гүйцэтгүүлнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-19 01:52:32
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.186.41
    Мэдэгдсэн Хариулах